sonin.mn
 
Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд “Ulaanbaatar book fair” олон улсын номын баярыг энэ сарын 20-21-ний өдөр Чингисийн талбайд зохион байгуулах юм байна.
 
 
Энэ жил  “Номд дурлаж мэдлэгт шүтэх найрсаг хотын иргэд” уриатай номын баяраар олон улсын зохиолч бүтээгч, уншигчид төдийгүй жуулчдыг татах олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. 
 
Тодруулбал олон улсын соёлын үзэсгэлэн нээх, “Ном яръя, кофе ууя” чөлөөт орчин, “Уншлагын баяр”, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүүхдүүдтэй уулзах, ахмад зохиолчдын хүндэтгэлийн арга хэмжээ, зохиолын дүрийн тоглолтууд, номын сангийн өдөрлөг, үзэсгэлэн, номын шагналтай тэмцээн болох аж. Мөн үеэр номын зохиогчид болон хэвлэлийн байгууллагууд бүтээлээ 20-50 хувиар  хямдруулах юм байна. Түүнчлэн “Номын баяр"-ын хүрээнд нийгэмд тустай үйл ажиллагааг дэмжиж шинээр байгуулагдсан Чингэлтэй дүүргийн “Хүүхдийн номын өргөө”-нд хэрэгцээт шинэ номыг цуглуулах аян өрнүүлэх гэнэ.
 
Б.Заяа

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг