sonin.mn
 
ВАШИНГТОН. /Sputnik/. "Continuous Bomber Presence" үүрэг даалгаврыг гүйцэтгэхээр Андерсен агаарын цэргийн баазаас хөөрөх гэж байсан АНУ-ын “B-52H Stratofortress” бөмбөгдөгч онгоц газраас тасран хөөрөх мөчид шатаж сүйрсэн байна. 
 
 
Энэ тухай Андерсен цэргийн баазын олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн төлөөлөгч мэдэгдэв.
 
Түүний мэдээлснээр, нисэх багийн бүх долоон гишүүн огт гэмтэж бэртээгүй байна.
Энэ ослыг халдлага гэж үзэхгүй байна хэмээх Гуамын арлын Гал түймэртэй тэмцэх газар мэдэгдлээ.
“Цэргийнхэн ослын үеийн шуурхай удирдлагын төв байгуулж байгаа бөгөөд засгийн газраас тусламж хүссэн. Энэ осол халдлагын улмаас болоогүй, тиймээс элдэв таамаг, мэдээлэл тараахгүй байхыг бид зөвлөж байна” гэж тус газар мэдэгджээ.
Одоогийн байдлаар сүйрлийн шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгалт явуулж байна.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг