sonin.mn
 
2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчид ирэх 7 хоногт эцсийн байдлаар тодорно. 
 
Учир нь нэр дэвшигчдийг тодруулах ажиллагаа энэ сарын 23 буюу ирэх даваа гарагт эхэлж, 5 хоногийн хугацаатай үргэлжлэх юм. Энэ дагуу нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулах шаардлагатай болж байна. 
 
Ардчилсан намын хувьд Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаа ирэх 7 хоногт, тодруулбал 27,28-д хуралдахаар төлөвлөж байгаа аж. Харин МАН нэр дэвшигчдээ тодруулах Бага хурлаа энэ бямба гарагт товлосон ч хойшлуулсан байна. Гэхдээ ирэх долоо хоногт дахин товлож хуралдуулах аж. 
 
Н.Туяа

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг