sonin.mn
 
Монголбанк өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаанд оролцсонгүй.
 
 
Гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1993.00-2000.00 төгрөгийн ханшаар 4.0 сая ам.доллар худалдан авах, 304.00-305.15 төгрөгийн ханшаар 7.0 сая юань худалдан авах санал ирүүлсэн байна.
 
Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 75.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 5.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах саналыг  Монголбанк 100 хувь биелүүллээ.
 
 Б.Заяа
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг