“Зорчигч тээврийн нэгтгэл” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар (ОНӨААТҮГ) өнөөдөр Чингисийн талбайд “Танилцуулах өдөрлөг” зохион байгуулав.
Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний 60 хувийг дангаараа бүрдүүлдэг уг байгууллагыг 2014 онд НИТХ-ын тогтоолоор “Авобус-1”, “Автобус-3” болон “Цахилгаан тээвэр” компаниудыг нэгтгэн байгуулсан. Эдүгээ 1500 гаруй ажилтан 370 орчим хөдлөх бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байгаа юм. Дээрх 3 компанийг нэгтгэснээр нийтийн тээврийн дүрэм, стандартыг нэгтгэж, цахим системд шилжихэд томоохон түлхэц үзүүлсэн хэмээн “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Н.Цэнд онцоллоо.
Тэрбээр, “Нийтийн тээврийн үйлчилгээнд цахим системийг нэвтрүүлснээр бид тодорхой хэмжээний алдагдал хүлээж байгаа. Өөрөөр хэлбэл, нэг иргэн зорчиход ойролцоогоор 1120 төгрөгийн зардал гардаг. Гэтэл бид 500 төгрөгийн хөлс авч байгаа. Ойролцоогоор 620 төгрөгийн алдагдал хүлээдэг гэсэн үг. Гэхдээ бид санхүүгээс илүү зорчигчийн аюулгүй байдлыг хангаж, соёлч, боловсон үйлчилгээ үзүүлэхийг хичээх болно” хэмээв.
Өнгөрсөн онд Беларусь улсаас 20 угсраа автобус, БНСУ-аас 30 дунд оврын автобус, дотоодод үйлдвэрлэсэн 20 эко автобус нийлүүлж, хөдлөх бүрэлдэхүүний 20 хувийг шинэчилжээ. Цаашдаа хөдлөх бүрэлдэхүүнээ бүрэн шинэчлэх зорилт тавин ажиллаж байгааг нэгдүгээр баазын дарга Б.Билгүүтэй хэллээ.
Ч.Ариунболд
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
Сэтгэгдэл0
Dandaa aldagdal yarih ym lalaruud