sonin.mn
 
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан 14.00 цагаас товлосон ч 15.10 минутад эхэллээ. 
Үдээс өмнөх чуулганаар Батлан хамгаалахын багц хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхлүүлсэн юм. Одоо үргэлжлүүлэн Цэргийн албаны тухай болон холбогдох бусад хуулийн төслөөр анхны хэлэлцүүлгийг хийж байна.
 
 
Уг хууль батлагдснаар цэргийн алба, цэргийн гэрээт алба, цэргийн дүйцүүлэх албатай холбогдох харилцааны эрх зүйн зохицуулалтууд тодорхой болж, иргэний их, дээд сургуулийн оюутан цэргийн алба хаах эрх зүйн үндэс бүрдэнэ. Мөн иргэнийг цэргийн албанд авах болзол, шалгуур үзүүлэлт, цэргийн алба хаагчийн захиргааны үйл ажиллагааны хэрэгжилт, төрийн цэргийн байгуулал дахь цэргийн цолыг хэрэглэхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтууд сайжран төрийн цэргийн байгууллагуудын нэгдмэл харилцаа улам боловсронгуй болох юм.
 
УИХ-ын чуулганаар уг хуулийн төсөлтэй холбогдуулж зарчмын зөрүүтэй санал хураалгаж байна. 
 
Н.Туяа
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг