sonin.mn
Өнөөдөр  ОХУ-ын Сочи хотноо Зүүн-өмнөд Азийн орнуудын /АСЕАН/ тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт  /ДХУ/ болно.
 
 Олимпийн наадмын нийслэл Сочи хотноо дэлхийн 11 орны тэргүүн нар хүрэлцэн ирээд буй юм.  Дээд хэмжээний уулзалтад оролцогчид  уламжлалт ба сэргээгдэх эрчим хүч, яаралтай тусламж  болон хүнсний аюулгүй байдлын асуудлаар ярилцах юм.
 
АСЕАН буюу Зүүн-Өмнөд Азийн орнуудын дээд хэмжээний уулзалтыг анх 1968 оны 8 дугаар сарын 8-нд Банкогт  5 орон санаачилжээ.
Үүнд Индонез, Малайз, Сингапур, Тайланд, Филиппин ордог. Байгууллагын зорилго эдийн засаг, Нийгэм-соёлын салбарын  хамтын ажиллагаа болон Зүүн-Өмнөд Азийн бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд оршдог байна. Өнөөдөр тус байгууллагын эгнээнд  Бруней, Вьетнам,  Камбожа, Лаос, Мьянмар улс нэгджээ. Мөн Папуа Шинэ Гвиней, Зүүн Тимор ажиглагчийн статустай оролцдог байна.
 
АСЕАН-ы орнуудын эдийн засгийн хамтын ажиллагаа гол төлөв худалдааны салбарт төвлөрч буй юм. Тухайлбал, чөлөөт худалдааны бүс байгуулахад  чиглэгдэнэ. 2010 оноос Сингапур, Индонез, Филиппин, Таиланд болон Брунейн хооронд худалдаа арилжааг татваргүй болгожээ. Вьетнам, Лаос, Камбож, Мьянма улсын татварыг 2018 онд цуцлахаар төлөвлөөд байгаа юм.
 
Худалдааны чөлөөт бүс нь АСЕАН-ы орнуудын эдийн засгийн нэгдсэн холбоог байгуулахад чухал шат болсон  юм. 2016 оны “Россия-АСЕАН” дээд хэмжээний уулзалтад оролцогчид бараа таваар, үйлчилгээ, хөрөнгө оруулалтыг чөлөөтэй хөгжүүлэх  бүс нутгийн тогтвортой, өрсөлдөөнтэй эдийн засгийн бүсийг байгуулахаар төлөвлөж байна. Түүнээс гадна 2015 онд “АСЕАН-ы арав “  банкны нэгдсэн бүтцийг байгуулахаар тохиролцсон билээ. Тэгвэл энэ удаагийн уулзалтаар уг асуудлыг үргэлжлүүлэн ярилцах төлөвтэй байгаа юм. 
 
ОХУ нь АСЕАН-ы Бүс нутгийн Аюулгүй байдлын форумд оролцдог бөгөөд байгууллагын  хүрээнд түншийн статустай оролцдог болно.
 
Москва хот. А.Огторгуймаа

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг