sonin.mn
 
ТОРОНТО. /Marketwired/. Нью-Йорк хотын эскроу агентын дансанд байршуулсан 70 сая долларыг “Khan Resources” компани руу шилжүүлэхэд шаардагдах тооцооны баримтад тус компани болон Монголын Засгийн газрын төлөөлөгчид гарын үсэг зуржээ.
 
 
Хэлэлцээрийн дагуу хамтарсан зааварчилгааг эскроу агентад өгч, мөнгийг “Khan Resources” компанийн дансанд шилжүүлнэ. Үүний дараагаар “Khan Resources” компанийн Олон улсын арбитрын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон АНУ-ын Вашингтон хотын Дүүргийн шүүхийн шийдвэрийг цуцлуулах асуудлыг тус компанийн зөвлөл хариуцах юм.
 
Д.Нямтулга

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг