sonin.mn

Мал эмнэлгийн сорилтын лабораторийн итгэмжлэлийн техникийн хорооны хурал 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр СХЗГ-ын хурлын танхимд болов.

Энэ удаагийн хурлаар Хөвсгөл аймгийн ХХААГ-ын мал эмнэлгийн сорилтын лаборатори,  Ажигана ХХК-ийн Хүнс, малын тэжээл, мал эмнэлгийн сорилтын лабораторид  явуулсан  итгэмжлэлийн үнэлгээний тайланг хэлэлцэв.

Хөвсгөл аймгийн ХХААГ-ын мал эмнэлгийн сорилтын лабораторийг MNS ISO/IEC 17025:2007 стандартын шаардлага хангаж  байна гэж үзэн 3  жилийн хугацаатайгаар давтан итгэмжлэгдэхээр техникийн дүгнэлт гарлаа.

Ажигана ХХК-ийн Хүнс,  малын тэжээл, мал эмнэлгийн сорилтын лабораторийг  зөвлөмжийн дагуу нэмэлт өөрчлөлтүүдийг хийсний  дараа дахин хурлаар хэлэлцэхээр шийдвэрлэв.