sonin.mn
УИХ-ын ээлжит сонгууль сар гаруйхны дараа болох гэж байна. Улс төрийн нам, эвслүүд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийнхээ нэрсийг энэ сарын 28-ны дотор Сонгуулийн Ерөнхий Хороонд өгөх ёстой. МАН, АН-ын холбогдох шатны хурлууд 5 сарын 27-нд болох бөгөөд 28-ны өглөө гэхэд нэр дэвшигчдийнхээ нэрсийг өгсөн байхаар төлөвлөж буй аж. Нэр дэвшилттэй холбоотой асуудал улс төрийн бусад намуудад ч ид өрнөж байна.
ХҮНам УИХ-ын 2016 оны сонгуульд оролцохгүй болсон тул  ХҮН-ын дарга асан, УИХ-ын гишүүн  С.Ганбаатарт шинээр улс төрийн сонголт хийхээс өөр зам үлдээгүй.
 Учир нь Сонгуулийн тухай хуулиар Үндэсний аудитын газарт хуулинд заагдсан хугацаанд мөрийн хөтөлбөрөө хянуулахаар хүсэлт гаргаагүй хүн УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвших боломжгүй юм.  Үүнтэй холбоотойгоор С.Ганбаатарыг МАХН ба Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн Намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэсэн таамаг бий. Үүнийг ч баталж ХҮН-ын дарга асан, УИХ-ын гишүүн С.Ганбаатар ХҮНамын гишүүнээсээ татгалзах өргөдлөө өгчээ. .Гэсэн хэдий ч тус нам С.Боргил, Т.Ганболд гэсэн  2 удирдлагатай хоёр хэсэг болсон тул түүний хүсэлтийг хүлээн авч,  намаас гарсанд  албан ёсоор тооцсон эсэх нь тодорхойгүй байгаа аж. 
 
П.Мандах