sonin.mn
 
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр хуралдаан зарлажээ. 
 
 
Чуулганы нэгдсэн хуралдаанаас өмнө буюу 08.30 цагаас “Их эзэн Чингис хаан танхим”-д товлосон уг байнгын хороогоор Эрүүл мэнд, спортын сайдад С.Ламбааг томилох эсэх асуудлыг хэлэлцэх болжээ. Олон сар эзгүй явсан уг албан тушаалд ЭМС-ын Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбааг нэр дэвшүүлэхээр Засгийн газраас энэ сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.  
 
Хэрэв байнгын хороогоор уг асуудлыг дэмжвэл чуулганаар хэлэлцэн шийдвэрлэнэ. 
 
Н.Туяа

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг