sonin.mn
Индонезид 41 настай эмэгтэй 8.7 кг жинтэй хүү төрүүлсэн байна. Аварга том хүү төрүүлсэн Ани Руссидин хэмээх эмэгтэй чихрийн шижин өвчтэй байжээ.
 
Өвчин эхийн хэвлий дэх үрийн өсөлтөд нөлөөлсөн аж. Хүүгийн эх жирэмсэн байхдаа байнга эмчийн хяналтад байж, хийсвэрээр төрсөн байна. Дэлхийн хамгийн том хүүгийн өндөр нь 62 см юм. Одоогоор эх хүүхдийн эрүүл мэндийн байдал маш сайн байгаа аж. Аварга том Акбар хүүг харах гэж эмнэлгийн эмч ажилтнууд урт дараалал үүсгэжээ.
 
М.Хүслэн
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин