sonin.mn
 
Морин хуур чуулгын хамт олон БНХАУ-ын Бээжин хотноо болсон “Дэлхийн хөгжмийн экспо-Азийн шилдэг хөгжим” олон улсын урлагийн их наадамд амжилттай оролцжээ.
 
Энэхүү олон улсын наадамд Азийн хөгжмийн шилдэг 10 хамтлаг, чуулга урилгаар оролцож байгаа бөгөөд Морин хуурын чуулга тус наадмын нээлтийн салхийг нь хагалсан байна. Тоглолтын хөтөлбөрт тусгагдсан Монголын болон гадаадын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүд, ардын уламжлалт ая аялгуу, уртын болон богино дуунуудыг Морин хуур чуулгын ерөнхий удирдаач Д.Түвшинсайханы удирдлагаар тоглосон нь тус наадмын зохион байгуулагчид болон үзэгчдээс өндөр үнэлэлт авав.
 
Д.Өлзий

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг