sonin.mn
 
ТОКИО. /NHK/. 7-гийн бүлгийн /G7/ орнуудын Сангийн сайд нар болон төв банкны ерөнхийлөгч нарын хоёр өдрийн уулзалт Японы хойд нутгийн Сэндай хотод өнөөдөр эхэллээ.
 
Тэд дэлхийн эдийн засгийг тогтвортой хөгжлийн замд оруулахад 7-гийн бүлгийн орнууд ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ гэдгийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Мөн тэд БНХАУ-ын эдийн өсөлт удааширч, түүхий нефтийн ханш унаж байгаа нь ашигт малтмал олборлогч улс орнуудад хэрхэн нөлөөлж байгаа талаар хэлэлцэх ажээ.
 
Уг уулзалтыг даргалагч Японы тал төсөв санхүүгийн бодлогоо уялдуулан зохицуулах замаар дээрх асуудлуудыг шийдвэрлэх саналтай байна.
 
Д.Нямтулга

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг