ФРАНКФУРТ. /BizTravel/. “Air Astana” компани 2016 оны зургадугаар сарын 2-ноос эхлэн Германы Франкфурт хотоос Астана- Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэх байсан билээ. Гэтэл Монголын тал зөвшөөрлөө гэнэт цуцалжээ.
Монголын иргэний нисэхийн удирдлагууд зөвшөөрлөө гэнэт цуцалсан тул 2016 оны зургадугаар сарын 2-ноос хийхээр төлөвлөж байсан Казахстан болон Монголын хоорондын нислэгийг цуцлахаас аргагүйд хүрлээ гэж "Air Astana" компани албан ёсоор мэдэгдсэн байна.
Мэдэгдэлд дурдсанаар “нислэг үйлдэхэд шаардлагатай баримт бичгүүд бүрдүүлэлтийн шатандаа байсан" ажээ. "Air Astana” нь Монголын агаарын тээврийн байгууллагуудын хяналт шалгалтыг амжилттай давсан байна. Монголын иргэний нисэхийн удирдлагууд 2016 оны гуравдугаар сард олгосон нисэх зөвшөөрлөө 2016 оны дөрөвдүгээр сард гэнэт үндэслэлгүйгээр дангаараа цуцаллаа" гэж "Air Astana" мэдэгдлээ.
“Air Astana” нь Германы Франкфурт-Астана-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэх байсан юм.
Х.Сарнай
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
Сэтгэгдэл0
ардчилсан намд авилгаа өг
Европоос Монгол руу ба Монголоос Европ руу гэсэн чиглэлд жилдээ 130000 орчим зорчигч аялдаг ба дийлэнх хэсэг нь зуны 3 сард зорчдог юм! Энэ нь дээрх зах зээлд 4 дэх орсолдогч хэрэггуй гэсэн уг! Ногоо цэцэрлэгийн тоогоор яривал Европын чиглэлээс (засгийн газрын даалгавраар ах дуугийн найрамдалт харилцаатай ОХУ болон туунтэй байлдсан тул ямаа тусламжаар авах дохсон Гитлер хуугийн нутаг руу хийдэг нислэгууд гэсэн уг шуу) хулээдэг алдагдал маань 9 цэцэрлэг байснаа 14 цэцэрлэг болох юм!