sonin.mn
 
МОСКВА. /Sputnik/. “Coca-Cola FEMSA” компани элсэн чихрийн хомсдолын улмаас Венесуэл дэхь өөрийн үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож байна гэж мэдэгджээ. Тус компанийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнүүдийн 90 хувийг элсэн чихрээр хийдэг аж.
 
 
Үүний сацуу дөрөвдүгээр сард Венесуэлийн хамгийн том хүнс, ундаа үйлдвэрлэгч компани болох “Полар” групп арвайн хомсдолын улмаас пивоны үйлдвэрлэлээ зогсоож байгаагаа зарлаж байв.
 
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро энэ оны нэгдүгээр сард Венесуэлд эдийн засгийн онц байдлыг зарласан билээ. Венесуэлд газрын тосны үнэ нэг баррель нь 24 доллар болж сүүлийн 12 жилийн хамгийн доод үнэд хүрч буурснаас хойш хоёр өдрийн дараа дээрх шийдвэрийг гаргасан юм.
Венесуэлийн төсвийн орлогын бараг 96 хувь нь газрын тосны борлуулалтаас хамааралтай байдаг ажээ.
 
Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Мадуро хэлэхдээ "одоогоор ажиллахгүй байгаа үйлдвэрүүдийг улсын өмч болгож эздийг нь шоронд хорино" гэж сүрдүүлсэн байна.
 
Х.Сарнай
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг