sonin.mn
“Дархан хилд-Олимпийн бамбар” аян Монгол Улсын хилийн анги, заставуудаар аялсаар хотын хүрээний ангиудад айлчилж дуусаад хилчдийн гараас Олимпийн хорооныхны гарт өнөөдөр шилжлээ.
 
Олимпийн бамбарыг энэ сарын 12-ны өдөр Хилийн 0151 дүгээр анги Хилийн 0253 дугаар анги, 16-нд  Хилийн 0253 дугаар ангид туст тус аялаад  Хил хамгаалах ерөнхий газрын “Ахмадын холбоо”-ны дэргэдэх “Хилчдийн бахархал” биеийн тамир, спортын клубт шилжин ирээд байсан юм.  
 
Бамбарыг 1964 оны өвлийн олимпт Монгол Улсын баг тамирчид анх удаа оролцох үед гүйлтийн цанын төрөлд оролцож байсан МУГТ Б.Зундуй Олимпийн хороонд хүндэтгэлтэйгээр хүлээлгэн өглөө. Уг арга хэмжээнд ХХЕГ-ын удидрлагууд болон “Ахмадын холбоо”-ны удирдлагын төлөөлөл, “Хилчдийн бахархал” клубын удирдлага болон хөнгөн атлетик, хөл бөмбөг, совт теннис, ширээний теннис, явган аялал, цана, гранд гольфийн ахмад, хилчин тамирчид оролцов.  Монгол Улсын хилийг хоёр жилийн хугацаанд тойроод ирсэн олимпийн бамбарыг МҮОХ-нд өнөөдөр хүлээлгэн өгөх ёслол хүндэтгэлтэй, сайхан боллоо.
 
Ж.Батсайхан

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг