sonin.mn
 
 
Монголын зохиолчдын эвлэл, Монголын хөгжмийн зохиолчдын холбоо, Монголын урчуудын эвлэлийн хороо, Монголын үндэсний кино урлагийн академи хамтран өнөөдөр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
 
Санамж бичгийн гол зорилго нь наадамд оролцож буй уран бүтээлчдийн ур чадварыг  дээшлүүлэх, мэргэжлийн түвшинд хүргэхэд чиглэж буй юм. 
 
Монголын Үндэсний кино урлагийн академийн тэргүүн, кино найруулагч Б.Цогтбаяр ярихдаа,Кино урлагийг спорттой адил  дэлхийн түвшинд гаргах зорилгоор бид нэгдэж байна.  Сүүлийн үед сайн найруулагч, хөгжмийн зохиолч, зураач, оператор, жүжигчид олноороо төрж байна. Тиймээс Өөрөөр хэлбэл, бүтээл олон байх тусам уран бүтээлчид яван чангардаг юм. Үүнтэй дэлхийн түвшинд манай кино урлаг хүрэхэд ойрхон" гэлээ. 
 
Энэ үеэр "Монголын үндэсний Кино урлагийн Академи"-аас 6  дахь жилдээ Монголын Академийн Дээд шагнал гардуулах ёслолыг  ирэх зургадугаар сарын 03-нд Их тэнгэр цогцолборт  зохион байгуулахаа мэдэгдсэн юм.  Энэ онд нийт 40 орчим  кино нээлтээ хийсэн байна. Эдгээр бүтээлээс 17 гаруй кино  өрсөлдөх гэнэ.
 
 Б.Заяа

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг