sonin.mn
 
МОСКВА. /Sputnik/. Газын зурвасаас Палестины "ХАМАС" хөдөлгөөнийхөн хоёр пуужин харвасан болохыг тус бүс нутгийн мэдээллийн агентлаг мэдээлжээ.
 
"Иерусалим Пост" сонинд мэдээлснээр Газын зурвасын хойд хэсгээс пүрэв гарагт дээрх пуужингуудыг харвасан байна.
 
Энэ сарын эхээр Израилын тусгай хүчнийхэн Газын зурвасаас Израиль руу нэвтэрдэг нууц хонгилыг илрүүлсэн билээ. Цэргийнхний мэдэгдэж байгаагаар, өнгөрсөн гурван хоногийн хугацаанд гэхэд "ХАМАС"-ынхан Израилийн цэргүүд рүү дор хаяж 12 удаа довтолсон байна. Израилийн арми хариуд нь танкаар буудаж, дөрвөн удаа агаарын цохилт өгчээ.
 
2014 оны зун Израилийн арми "Хамгаалалтын зах хажлага" хэмээх цэргийн ажиллагааг Газын зурваст хоёр сарын турш явуулсны улмаас ойролцоогоор Палестины 2200 орчим, Израилийн 72 иргэн амиа алдаж байв.
 
2006 онд Фатах нам Палестины парламентын сонгуульд ялсны дараа "ХАМАС" бүлэглэл хилийн зурвасын ойролцоох газар нутгийг хяналтдаа оруулсан юм. Үүнээс нэг жилийн дараа израилчууд Газын зурвасыг бүсэлжээ.
 
Х.Сарнай

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг