sonin.mn
 
"Евроазиа Капитал Холдинг” ХК-ийн нийтэд санал болгон нэмж гаргаж  буй  50 сая ширхэг хувьцааг Хөрөнгийн бирж бүртгэв.
 
Улмаар тус компанийн нийт хувьцааны тоог 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 52,270,892 ширхэг байхаар МХБ-ийн бүртгэлд өөрчлөлт оруулав. Компанийн тухай хууль, Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлийн журам, “Евроазиа Капитал Холдинг” ХК-ийн нэмж үнэт цаас бүртгүүлэх материалын шалгалтын дүнг үндэслэн өөрчлөлт оруулсан байна. 
 
МХБ-д бүртгэгдсэн үнэт цаасыг олон нийтэд арилжих зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хороо гаргах юм.
 
 Б.Заяа

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг