sonin.mn
 
“АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Нийслэл хүрээ өргөн чөлөөг тохижуулж байгаа бөгөөд одоогоор 50 хувьтай үргэлжилж байгаа талаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас мэдээлэв.
 
 
Одоогоор 35 метр кв талбайд явган замын хавтан суурилуулах, 2180 метр кв талбайг тэгшлэх ажил хийгээд байгаа аж. Хан-Уулдүүргийнгэрэлтүүлгийн ашиглалт, үйлчилгээг хариуцсан “Төгс гэрэлтүүлэг” компани 72, Баянзүрх дүүргийн гэрэлтүүлгийн “Холбоо трейд” компани нь 56 гэрэлтүүлгийн шонг будаж, өнгө үзэмжийг сайжруулан гэрэлтүүлгийн асалтыг 100 хувь болгосон байна. Цаашид хүчдэл бага ирдэг зарим гэрэлтүүлгийн хүчдэлийг нэмэгдлүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм.
 
Нийтийн эзэмшлийн гудамж зам дагуу байрлаж буй “Суруга Монгол“ компани, Технологийн судалгааны газар, Монголын сурын холбоо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, “Алтан дуулга” СӨХ, “Мандала” компани, “Эм Жи Кивинг” СӨХ, “Жигүүр гранд”, Олонлог сургууль, “Тайм констракшн”, “Хэн poял” компани нь нийслэлээс хийж буй тохижилтын ажлыг дэмжиж, гадна хашаагаа шинээр хийн, сэргээн засварлаж будаж, тохижилт, ногоон байгууламжаа сайжруулсан байна.
 
Ч.Ариунболд
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг