Өнөөдөр бүгдээрээ оффшор гэж яриад жигтэйхэн. Энэ нь ч зөв байх. Гэхдээ энэ явдал саяхан эхэлсэн биш, харин нэлээд эртнээс эхтэй юм. Ярьж буй асуудлынхаа “түүхийг” мэдэхгүйгээр үнэн зөв дүгнэлт хийх боломжгүй. Иймээс монгол оффшорын түүхээс товч өгүүлье…
Артур Андерсон явдал
“Arthur Andersen” бол 1913 онд Чикаго хотноо байгуулагдсан аудитын үйлчилгээ явуулдаг АНУ-ын компани юм. 2002 онд жилийн 9,3 млрд доллар эргэлдүүлдэг, 85 мянган ажилтантай аварга компани байсан юм. Тухайн үедээ буюу 2002 онд “Arthur Andersen” аудитаар дэлхийн хамгийн том 5 компанийн нэг болон томорч байв. Гэтэл 2001 оны 12 дугаар сараас эхлэн аварга том “Enron” компани дампуурсантай холбогдож эрүүгийн хэргийн мөрдөн шалгалтад оржээ.
90 жилийн түүхтэй, дэлхийн 84 оронд үйл ажиллагаа явуулдаг “Arthur Andersen” яахаараа эрүүгийн хэрэгт холбогддог байна ? Дөнгөж саяхан нэр төр нь халдашгүй цэвэр ариун гэгдэж гялалзаж байсан компани яахаараа дампуурдаг байна ?
2002 онд болсон америкийн аварга том “Enron” компанийн дампуурал дэлхийн түүхэнд хамгийн том санхүүгийн залилангийн нэгэнд зүй ёсоор тооцогддог. Яасан гэхээр “Enron” хөрөнгө оруулагчдыг төөрөлдүүлсэн санхүүгийн хуурамч тайлан олон жилийн турш гаргаж ирсэнд оршино. Энэ луйвар нь илэрч түүнийг мөрдөн шалгах явцад компанийн дэд ерөнхийлөгч Клиффорд Бакстер амиа хорложээ. Мөрдөн шалгах явцад “Enron” янз бүрийн санхүүгийн болон оффшор бүдүүвч (схем) ашиглаж байсан нь илэрчээ. “Enron” ихэвчлэн оффшор бүсүүдэд байх асар олон хуурамч хуулийн этгээд буюу оффшор компани байгуулж залилан хийдэг байсан нь тодорхой болов. Ухаандаа Кайманы арлуудад байх хуулийн этгээдийн ганцхан хаяг дээр 692 охин компани байгуулах бүдүүн зүрх “Enron” гаргасан байна. Их нарийн заль мэх хэрэглэсэн мэт боловч “Enron”-ын луйвар их энгийн байжээ. Нэг талаас, хуурамч охин компаниудаар дамжуулан цахилгаан эрчим хүчний өөрийн өртөг болон худалдах үнийг хөөрөгдөнө, нөгөө талд нь алдагдлаа нуух гэсэн компаниуд болон өөрийн өр алдагдлыг оффшорт нууж цайруулна. Өөрөөр хэлбэл “Enron” орлогоо нуух луйврыг ч, алдагдлаа нуух луйврыг ч зэрэг ашиглаж байжээ. Аль аль нь санхүүгийн гэмт хэрэг юм.
АНУ-ын Үнэт цаас, биржийн комисс “Enron”-ын хэргийг мөрдөн шалгах явцад түүний аудитыг олон жил хийж ирсэн “Arthur Andersen”-ыг хамт шалгасан юм. Асуудал цааш өргөжиж WorldCom, Qwest Communications, Merck, Global Crossing болон ”Baptist Foundation of Arizona” шашны буяны байгууллага хүртэл холбогдсон юм. Ингээд мөрдөн шалгах явцад “Enron”-ын луйвар залиланг сайн мэдэж байсан хэрнээ “Arthur Andersen” олон жил нуун дарагдуулж хуурамч аудит хийж ирсэн байжээ. Түүгээр ч үл барам “Enron”-ын хэрэг эхэлмэгц “Arthur Andersen” санхүүгийн асар их баримтыг устгаж амжсан байна. Иймээс 2002 онд АНУ-ын шүүх “Arthur Andersen”-ны үйл ажиллагааг зогсоожээ.
“Enron”-ын улс төр
“Enron” зөвхөн америкийн эрчим хүчийг захираад зогсоогүй, Европын дөрөвний нэгийг хянаж, Энэтхэг, Кувейт, Аргентин, Панам, Филиппин зэрэг нийтдээ 40 гаруй оронд ажиллаж, хөрөнгөжилт нь 80 миллиард доллар болж байв.
“Enron”-ын ийм их амжилтын нууц нь тэрээр америкийн улс төрийн элитийн бүх талын дэмжлэгийг хүлээж байсанд оршино. 2000 оны сонгуулиар “Enron” концерн бүгд найрамдах намын томоохон хандивлагч болж, Бушийн багийн ялалтад 1,7 миллиард доллар зарцуулжээ. “Enron” корпорацийн ерөнхийлөгч Кеннет Лей-г Ерөнхийлөгч Бушийн хувийн найз гэж үздэг байв. Бушийг Ерөнхийлөгч болоход “Enron”-ны олон арван ажилтан Цагаан Ордон, Засгийн Газарт тэр дороо төлөөлөн орж, түүний дотор Холбооны Эрчим хүчний Комиссийн дарга хүртэл болсон ба Бушийн захиргаанаас дор хаяж 35 хүн “Enron” концерний хувь нийлүүлэгч байлаа.
“Enron”-ын удирдлага эрх баригчидтай ойр дотно байдгаа ашиглан олон жилийн турш бүрэн хяналтгүй болж санхүүгийн луйвар хийж байжээ. Ингэснээр “Enron” бүх алдагдлаа оффшор руу хаядаг санхүү-улс төрийн боломж бий болжээ. Үүний дүнд “Enron”-ын санхүүгийн үзүүлэлт бэхжиж, хувьцаа үнэд орж, менежмент нь олон саяын бонустай болсон юм.
Улс төрийн төрийн дэмжлэгээ ашиглан эхэн үедээ цэцэглэн хөгжиж байсан “Enron” татвар төлж байгаагүй юм. Албан ёсны тайланг нь үзвэл корпораци туж алдагдалтай, тэр ч байтугай жил тутам улсын сангаас татварын хөнгөлөлт эдэлж байжээ.
Энэ явдал 2001 онд “Enron” дампуурлаа хүлээн зөвшөөрснөөр дууссан ба харин эрх баригч дээдэс хувьцаагаа яаран “хаяж” амжсан юм. Хэд хэдэн захирлыг нь луйвар хийхээс авахуулаад мөнгө угаасан хүртэлх “хар мянган” гэмт хэргээр торны цаана илгээв.
Тэд Засгийн Газраас тусламж эрсэн боловч Буш хуучин найзуудаасаа болгоомжтойгоор зайлж, дээрээс нь “Enron”-ны ашиг сонирхлыг хэт илэрхий лоббиддог Хууль зүйн яамны сайдаа халав. Ингээд “Enron” хийгээд “Arthur Andersen”-ын адал явдал “дууссан” ба “дэлхийн хамгийн том луйвар” гэсэн тодотголтой үлджээ.
Цагаан Ордонд ирэхээсээ өмнө Дэд Ерөнхийлөгч Дик Чейни “Хэлибуртон” корпорацийг толгойлж байсан ба энэхүү “Хэлибуртон” нь “Энрон”-ын нэгэн адил бүгд найрамдахчуудын томоохон санхүүжүүлэгчдийн нэг байсан. “Хэлибуртон” Иракийн дайны дараа иракийн нефтийн салбарыг сэргээн босгох, Умм-Касрын боомтын 12 миллиард долларын гэрээг олж авсан билээ. Энэ үед иракийн аж үйлдвэр, дэд бүтцийг сэргээн босгох хамгийн ашигтай гэрээнүүдийн ихэнхийг худалдаа, үнэ хаялцуулалгүй томчуудад “зүгээр” л тараан өгсөн байдаг.
“Arthur Andersen”-ын Монгол хаялга
Зарим хүн Америкт болсон явдал, дампуурал Монголд ямар хамаа байна ? гэж солиорох нь мэдээж хэрэг. Хамаатай, хамгийн их хамаатай…
Учир нь Монголын улс төрийн удирдагчид Жорж Бушийн засаг захиргаатай “ах дүү” болсон зурвас үеийн өмнөхөн “Enron” болон “Arthur Andersen” Монголд орж ирсэн юм. Хамгийн эхэнд “Arthur Andersen” Монголын банкуудад аудит хийдэг ажилтай болов. Энэ буухиаг “Голомт” банк эхлүүлсэн бөгөөд 1998 онд “Монголд анх удаа хөндлөнгийн аудит хийлгэсэн” гэх “яруу алдрыг” хүртэв.
Ер нь ингэхэд монголчууд банкинд аудит хийдэг байгууллагуудыг ор тас мэдэхгүй, тэр тухай ямар ч төсөөлөл байхгүй. Ийм усан тэнэг болохоор нь банк болон аудитын компаниуд дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэдэг юм. Ухаандаа манайхан Монгол Улсад 1999 оноос үйл ажиллагаагаа эхэлж, 2001 онд “Эрнст энд Янг монголия аудит” ХХК гэж бүртгүүлээд 2013 оноос EY (И-Уай) нэрээ өөрчилсөн Эрнст Энд Янг аудитын компанийн тухай ор тас мэдэхгүй. Энэ компани Монгол банкинд хүртэл аудит хийдэг юм.
Гол асуудал юунд байдаг гэхээр банкны луйвар дээрмийг илчлэх гэсэн аливаа оролдлогын эсрэг бид “дэлхийд нэр хүндтэй компаниар аудит хийлгэсэн” гэх үгээр аливаа шалгалт, сэжиг цээрийг бүрэн хаадаг байсанд оршино. Нэг хэсэг Монгол банк, Голомт болон бусад банкны удирдлагуудын амнаас “Артур Андерсон”-оор аудит хийлгэсэн гэх бардам үг бүх асуудлыг хааж байлаа.
“Артур Андерсон” гэвэл “хамаг юм” дуусч байгаа бөгөөд Монголбанкыг шалгах бүх боломж шавхагдсан гэсэн хэрэг. Гэтэл үнэн хэрэг дээрээ энд дурдан буй аудитын компаниуд Монголд орж ирсэн 1998 оны үе бол банкны хамгийн том хулгай дээрмийн үе байсан юм.
Харин АНУ-д Энрон, Артур Андерсоны зальхай луйвар илчлэгдсэнээс хойш Монголын улс төрч, банкирууд Артур Андерсон гэж гайхуулахаа больж, тэдгээртэй нягт холбоотой байсан “түүхээ мартаж” орхисон юм. Гэвч санаатай “мартсан юмыг” сануулах нь монгол судлаачийн үүрэг гэж бодож байна…
Банкны адал явдлууд
1996 оны 9 дүгээр сарын 17–нд “Ард”, “Даатгал” хоёр банкыг төрийн зүгээс хүч хэрэглэн татан буулгав. Мөн энэ үйлдэлд ОУВС тодорхой зөвлөгөө өгч байсан ба Азийн хөгжлийн банкны төслийн зөвлөхүүд болох АНУ–ын иргэн Жон Хаберкер, Мариано Корден нар “Ард” банкыг татан буулгах ажлыг зохион байгуулж байснаа гэнэт “арилаад” өгсөн баримт байдаг.
1998 оны 5 дугаар сарын 27-нд Ц.Элбэгдоржийн Засгийн газар төрийн өмчийн саяхан байгуулсан “Сэргээн босголт” банкыг хувийн өмчийн “Голомт” банкинд нийлүүлсэн алдарт 80 дугаар нууц тогтоол гаргаж огцров. Сэргээн босголт банк анх байгуулагдахдаа 22,6 тэрбум төгрөгийн актив, 1,8 тэрбум төгрөгийн дүрмийн сантай, 800 гаруй ажиллагсадтай 34 салбар, 50 гаруй тооцооны касстай томоохон банк байв. Гэвч нэг жилийн дотор тус банкинд дөрвөн захирал солигдож, активпассивын захирлыг гурав, орлогч захирлыг гурван удаа ойр ойрхон халж, сольсон байдаг. Үүгээр зогсохгүй жилийн дотор тус банкинд Сангийн яам, Монголбанкны хамтарсан шалгалт 8 удаа оруулсан.
Энэ үеэр улсын төсвөөс 6 сая доллар “Голомт” банкны зузаатгал нэрийдлээр Берлин, Токио, Нью-Йоркийн банкуудад наадмын өдрүүдэд шилжсэн ба энэ мөнгө “төөрч төөрч” Токиод төвлөрч нэр бүхий улс төрчдийн халаасанд орсон байдаг.
Сэргээн босголт банкыг сэргээх УИХ-ын шийдвэр гарсан боловч “сэхээх” сонирхол тухайн үеийн эрх баригчдад байгаагүй, харин ч дампууруулах төлөвлөгөө хэрэгжүүлэв. Үүнийг хялбархан нотолж болно. Сэргээн босголт банк богино хугацаанд эргэн төлөгдөхгүй, чанаргүй, найдваргүй зээл их хэмжээгээр олгож эхэлжээ. Тухайлбал, тус банкнаас тухайн үеийн УИХ-ын гишүүн С.Болдхэтийн эхнэр Д.Удвал 170 саяын зээл авч байж. Тэрээр энэхүү мөнгөөрөө Экспорт-Импортын банкны дүрмийн санг зузаалж өөрөө тус банкны удирдах зөвлөлийн дарга болжээ. Удалгүй банкнаасаа 500 саяын зээл аваад “алга болсон”. Мөн Сэргээн босголт банкнаас “Ий-Жи-Хайдро Бауэр ХХК” Инвест банкиар баталгаа гаргуулж авсан 200 саяын зээлээ найдваргүй зээлд тооцуулжээ. Мөн “Жи-Эй-Жи” ХХК 200 саяын зээл авч 178,9 саяыг нь найдваргүй зээл болгуулав. Мөн 1997 оны 12 дугаар сарын 31-нд тус банкны захирал н.Ганбат 26 газрын 280,4 сая, 24 аж ахуйн нэгжийн 233,4 сая төгрөгийн зээлийг найдваргүйд тооцож хассан г.м.
Ийнхүү Сэргээн босголт банк жил гаруйхан хугацаанд 7,8 тэрбум төгрөгийн зээл баруун солгойгүй цацсан бөгөөд үүнийгээ чанаргүй зээлд бүртгэж, төлбөрийн чадваргүй гэсэн үнэлэмжид оруулжээ. Гэтэл Сэргээн босголтыг нэг гараараа дампууруулсан эрх баригчид нөгөө гараараа Голомт банкны үйл ажиллагааг дэмжиж, Засгийн газрын 4 тэрбум төгрөгийн бонд “зүгээр” олгосон байна. Харин төр өөрийн мэдлийн Сэргээн босголт банкийг “дэмжиж” байгаа хэмээн 2,6 тэрбум төгрөгийн зээлийг бондоор барьцаалан хүүтэй олгосон байдаг. Энэ “ариун явдал” яав ч биш юм…
Үүнийгээ хувийн хэвшлийг дэмжиж байгаа энэ тэр хэмээн “их сайхан” тайлбарласан юм. Үүнээс гадна Сэргээн босголт банкны гол гол харилцагчдын дансыг “төрийн хүчээр” Улаанбаатар болон Голомт банкинд байрлуулжээ. Хачирхалтай нь Сэргээн босголт банкыг салбар нэгжүүдээ багасга, Голомт банк шиг цомхон бол хэмээн шахаж байсан юм.
Ийнхүү сэргээх нэрээр дампуурсан Сэргээн босголт банктай холбоотой хэргийг Сүхбаатар дүүргийн шүүх хэлэлцэж буруутай этгээдүүдийг шийтгэсэн гэх ч өнөөдрийг хүртэл жинхэнэ дампууруулсан эзэд нь одоо болтол илрээгүй байгаа…
Тухайн үед Монголбанкны бүрэн эрт төлөөлөгчид ХОТШ, Сэргээн босголтын банкийг сэргээхээр олон сар ажилласан боловч ямар ч үр дүн гараагүй хэмээн мэдэгдэж хэвлэлийн бага хурал хийж үйл ажиллагаагаа тайлагнаж байсан. Тэр үед Монголбанкны төлөөлөгч н.Батмөнх: “Бид тус банкийг сэхээхийн тулд 18 салбар, 14 тооцооны кассыг татан буулгаж, үлдсэн хөрөнгийг зарж борлуулан өөд нь татсан” гэж хэлж байсан. Ингээд “өөд нь татсан” гэх Сэргээн босгоолт банкыг 2000 оны 1 дүгээр сарын 10-нд дампууруулжээ. Гэвч уг банкийг дампуурахаас өмнө буюу 1999 оны 12 дугаар сарын 20-нд Монголбанкны ерөнхийлөгч асан Үнэнбат дампууруулах тушаалд гарын үсэг зурчихсан байсан нь хожим “баригдсан” юм.
Монголын эрчим хүчний хувьчлал олон улсын өрсөлдөөний талбар болж, банкны дээрэм ид гаарч байсан 1998 оны 10 сарын 2-нд Дэд бүтцийн сайд С.Зориг бусдын гарт амь үрэгдсэн нь санамсаргүй явдал биш юм.
Дээрмийн мөнгөний эрэлд
Монголд эрх мэдэлд хүрсэн нь банк дээрэмдэх явдал эдүгээ “ёс заншил” болсон ба энэ балиар явдал Анод, Зоос банкуудаар зузаарч, улмаар шууд дээрэмдэх хэлбэрт орж Хадгаламж, Шуудан банкуудыг залгиснаар одоо болтол үргэлжилж байна. Ухаандаа 2007 онд “Хадгаламж” банкнаас 14 тэрбум төгрөг улайм цайм дутаж, улстөрийн хүрээнд хүчтэй шуурга дэгдэв. Тухайн үед уг хэрэгт холбогдсон У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Т.Бадамжунай, Ж.Мөнхбат нарын нөхдүүдийг алга болсон 14 тэрбумаар БНСУ-д казинод тоглосон гэж шалгаж байсан ч, хэргийн гол эзэн нь тэд биш, харин тус банкны ахлах нягтлан бодогч, МАН-ын дэргэдэх МАСЗХ-ны тэргүүлэгчдийн нэг Ц.Чимэдцэрэн гэгч тодорсон ба тэр нөхөр гав ганцаараа 14 тэрбүм төгрөгөөр казино тоглосон гэх инээдтэй асуудлаар уг хэрэг замхарсан юм. Энэ “адал явдлыг” монголчууд бүгдээрээ сайн мэдэх учраас дэлгэрүүлж ярих нь илүүц.
Манай улстөрчид төрийн эрх мэдэл авмагцаа банк дээрэмдэх үндсэн ажилтай болж багцаа тооцоогоор монголын банкууд дахь хөрөнгийн лавтайяа 60-80 хувийг дансны аргаар дээрэмдсэн байдаг. Банкны мөнгө ч гэж дээ, Монголчуудын бүгдээрээ хурааж, бөөгнөрүүлсэн буян байсан юм. Дээр дурдсан угсраа дээрмийн үр дүнд банкнаас удаа дараа ихээхэн хэмжээний зээл авсан нэр бүхий улс төрчид, тэдгээртэй шууд холбоотой олон арван пүүс компанийн өр зээлийг тэрбум тэрбумаар нь ор мөргүй устгасан юм.
Энэ үеэр барууны банкинд мөнгө байршуулах, зувчуулах, валютын арилжаа хийх зэргээр Монголоос гарах валютын урсгал ихээхэн нэмэгдсэн байдаг.
Энэ бол мөнгө “баруунд” орсон гэсэн хэрэг биш, харин тэр үед ид цэцэглэж эхэлсэн оффшор бүсүүд руу орсон гэдэг нь бараг тодорхой юм. Өөрөөр хэлбэл Монголын банкнуудыг дампууруулах нэрийн дор ээлж дараалан дээрэмдсэн ба энэ асар их мөнгө нь “ор сураггүй” алга болсон юм. Монголчууд бид л “ор сураггүй алга болсон” гэж байгаа болохоос биш, банкны мөнгө хэзээ ч ор мөргүй алга болдоггүй юм.
Хэрэв дурдан буй энэ үед социалист гэгдэж байсан орнуудын өмч хувьчлалын асар их мөнгө “оргүй алга” болж, дэлхий дахинаа “оффшорын дахин сэргэлт” эхэлснийг харгалзах юм бол Монголын банкуудыг дээрэмдсэн тэр их мөнгө оффшор бүс рүү уусан алга болсон нь хэн бүхэнд тодорхой. Өөрөөр хэлбэл өнөөдөр босч ирээд сүйд болж буй оффшорын асуудал аль эрт буюу 1997-1998 оноос эхэлсэн банкны дээрмээс эхтэй бөгөөд хүйн холбоотой гэдэгт эргэлзэх зүйл байхгүй…
Энэ бүхний эзэн нь өнөөдөр хулгай дээрмээ мартчихаад “элит” хэмээн өөрсдийгөө нэрлэж, эртэй бяртайдаа эд хөрөнгө олсон мэт аархаж, өөрсдийгөө “үүрд төр барих заяатай” гэж нэрлэх болсон МАНАН-гийнхан юм. Өөрөөр хэлбэл Монголын өнөөгийн төр засаг бол банкны дээрэмчид, ингэхлээр бүрэн утгаараа оффшорчид мөн.
Ямар ч гэсэн оффшорын асуудал өнөөдөр эхэлсэн биш, Монголын төр засаг буюу МАНАН аль эрт эхлүүлсэн гэдгийг эхний удаад “ойлгоод” авчих. Тэгээд “ойлгосон бол” цааш нь ярих юм их бий…
Судлаач Х.Д.Ганхуяг
Эх сурвалж: ganaa.mn блог
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn - ээс уншина уу?
Сэтгэгдэл0
сэргээн босголтыг дээрэмдсэн баабар лу.болд мөнхчулууны зоригт нарыг шалгаж нэг тийш нь болгох хэрэгтэй юм байна
ардчилсан намыхан сэргаэнн бослголтын банкийг дээрэмдэж татан буулгаад өөрийнхөө голомт банк байгуулсан нь ард түмний амьд хөдөлмөрийг шулагч нар бол ардчилалынхан
Dahin dahin songogdood l, darhlagdsan hulgaich nar olon bainaa! Nasan turshaa ih hurliin gishuun baihaar zayasan yum uu, haashaa yum be! Shuudai gurilaar yaduu guilgachin, dord amidraliig hudaldaj avdag manai songogchid hoorhii. Odoo neg nudee née l dee? Edgeer shimegch horhoinuudaas salah bolomj garch Ireed baina. Mongolchuudaa, hulgaich luivarchdiig dahin buu songo l doo!!!!!
МОНГОЛЧУУД ӨӨРСДӨӨ МАШ МАРТАМХАЙ ЮМ Л ДАА ГАНХУЯГ СУДЛААЧ НЭГ ТАЛЫГ БАРИАД БИЧЭЭД УНАХГҮЙ БОЛ ӨГЛӨӨНИЙ ТАХИА Л ГЭСЭН ҮГ МОНГОЛЧУУДАА СЭРЦГЭЭ ОЙЛГОЦГОО
ХЭРЭВ МАНАНГИЙН ТАЛД Л БИЧЭЭГҮЙ БОЛ МАНАЙ ТАЛ ГЭСЭН ҮГ. СУДЛААЧ ЕР НЬ МАНАНГИЙН ЭСРЭГ ТАЛЫГ БАРЬЖ БИЧИЖ БАЙГАА НЬ АРД БИДЭНД Л ХЭРЭГТЭЙ. ЦААШДАА УЛАМ НЭГ ТАЛАА Л БАРИАРАЙ ГЭЖ ХҮСЬЕ ДЭЭ.
Энэ өөрийгөө судлаач хэмээн өргөмжлөгч жинхэнэ асуудлаа ойлгохгүй хадуураад, халиад явчихдаг юм. Дээр үед байсан сэхээтний төөрөл билүү, гэдэгтэй адил юм бичдэг болохоор хааяа уншихад зугаатай байдаг
ЯГ БОЛСОН ЯВДЛЫГ ТОВЧ ТОДОРХОЙ БИЧИЖ ЭНЭНЭЭС Ч ОЛОН ҮЙЛ ЯВДАЛ БОЛСОН ЮМ ШҮҮ ЗАХ ЗУХААС НЬ Л БИЧИЖ АМЖИЛТ ХҮСЬЕ
Оффшор данстай МАНАН монгол улсын байглийн баялагийг эзэмшин захиран зарцуулах эрхтэй Сүүлийн 25 жил хулгайлсан мөнгө, эрх мэдэлтэйгээ олигархууд ангийн үр хүүхдэд албан тушаал эрх мэдэл, эд баялаг аа өвлүүлж үлдээхэд одоогийн байгаа үндсэн хууль саад болж байна. Тиймээс газар, газрын хэвлий доорхи баялагийг монголын ард түмэн биш лиценз эзэмшигч олигархи анги, монголын төрийг ард түмний төр байхийг болиулж. Зөвхөн мөнгөтөй олигархи ангийг сонгож, тэдний үр хүүхэд хуулийн нэрээр засаглан суухад таатай олигархи ангийн үндсэн хууль батлахын төлөө МАНАН үхлийн сонгуулийн тулаан эхэлж байна. Ерөнхийлөгчийг ард түмнээс биш заавал МАНАН гаас сонгоё эсвэл ерөөсөө УИХ ын сонгогдсон хэдэн оффшортой данстай олигархууд дундаасаа ерөнхийлөгчөө сонгочихое. Ард түмний үндсэн хуулийг МАНАН-гийн олигархих ангийн үндсэн хууль Үндсэн хууль өөрчилж хэмжээлшгүй эрхт олигархи засаглалыг тогтоох хэрэгтэй байна гэж МАНАН гийн гүйцэтгэгчид гадаад далайн эздээсээ авсан даалгавар шүү дээ. Сүүлийн 25 жил нийгмийн өмчийг хувьдаа хумж авсан хэд одоо үндсэн хууль хэрэггүй одоо зөвхөн баяжсан давхрагийн баталгаат мөлжигч давуу талыг олгогч дарлагч эрхийн хууль зүйн баталгааг бий болгож дарангуйлагч ангийг хамгаалах хууль хэрэгтэй байна, үндсэн хууль болохгүй байна гэж дайрж байгаа. Үр дүнд нь гадаадын дарангүйлагч эздийн дуулгавартай зарцын мандатыг баталгаажуулсан үндсэн хууль бэлдээд байгаа. Гучин размерийн гуталтай Гуравдугаар ангийн формтой Хүүхдийн ертөнцөөс хувцасладаг Хүүлэгч ангийн тэжээвэр Тайван Батчимэг дэвсгэртэй Таван сантиметр хуйтай Элбэгдоржийг шүүе - Огцортол шүүе - Share ! УИХ өмнө тангараг өргөж байгаад Худлаа яриулья! Элбэгдоржийг шүүе - Impeach Elbedorj Уучлал: Халтар пилипин 2 Халзан америк 1 Өршөөл эрэн өргөдөл өглөө Гучин таван тэрбумийн луйварыг өршөө Гурваны нэгийг өөрт чинь өгөе гэлээ Халтар пилипин 2 Халзан америкийг 1 өршөөх Амархан мөнгөний зарлиг байлаа. Монголоо хамгаалаад тэнэгтэх үү, өөрийгөө баяжуулах боломжоо алдах уу. Монголоо бодох уу, доллараа тоолох уу. Би доллартаа хайртай. Хулгайч луйварчдад өршөөл үзүүлэн Худал ярих их амархан шийдвэр байлаа Өрийгөө бодож хэдэн доллар авч Монголоо доромжлон даапалан хараах Өгсөн хэдэн доллар гарт имрэгдээд Энэ долларт Элбэгхудалч би ямар их Хайртай хамааралтайгаа бодоод сууна Хошгороод байвал баяжаад л байна Эх оронд аюул тулгарлаа! Элбэгдорж: Манай хужааг дэмжээрэй, бид саяхан Хятад банк оруулж ирсэн бөөн хятад эрээн цаас зээллээ, хариуд нь алт, мөнгө, байгaлын баялагаа үнэгүй өгөхөөр боллоо, газар нутгаа худалдахаар боллоо, эхнэр хүүхдээ, үр садаа, ирээдүйгээ хятад банкны зээлэнд хүүлүүлж, мөлжүүлж үүрдийн үүрд боолчлуулхаар боллоо, монгол түмнийг газар нутаггүй, эрх чөлөөгүй, палестин, гүйлагчин цыган шиг, үгээгүй ядуу тэнэмэл, эх оронгүй болгохоор боллоо, харин МАНАН хятад эрээн цаастай болохоор боллоо. Одоо тэр Пүтинээс айлгүй Хятад улсын өмнө сөгдөж, толгойгоо бөхийлгөж, улыг нь долоож, боолын боол, босгоны зарц болж хормойгоо тос за юу гэж урвагч дүлзэн Элбэгдорж аргадан, тулган шаардах үгээ, өнхрүүш шиг, тоть мэт давтан, давтан данжаад аятай инээвхийлэн, баярлан хэлтэл нүүрнийх нь цоохор бараг арилав. Ардчилалын ёроолоос дэвшсэн Атга худлаар зуурсан Санхүүгийн хуйвалдаанаар томорсон Шанага луйвраар бэхэжсэн Эмгэн өвгөн хоёрыг Ягаан цэнхэр тасалбараар хуурсан Орос хүрэн байвгайг Олон удаа молигдсон Хятад шар луунд Тусгаар тогтнолоо худалдсан Монгол түмнийг молигдсон Муу бүхнийг дэлгэрүүлсэн Микрофон барих мэргэжилтэй Молигдож хуурах увдистай Малын эмч прокурортой Мянгуужингийн философтой Ардчилал Ардчилал гэж Ард түмнийг мунхруулсан Авлига Авлига гэж Ардын намаа айлгасан Эцэст нь толгойг нь эргүүлсэн Эрээн хятад цаасаар Эх орныг нь худалдсан Эгдүүтэй хөөрхөн өнхрүүш байна Олон долоон хошгорсон Огт баригдахгүй хулхидсан Долоон сарын нэгнийг санаачилсан Дараан сайхан нил мурьсан Баярцогт хужаагаа хамгаалсан Баттулга эх орончийг дарамталсан Бат Үүлээ баатар болгосон Байгал орчноо будаа болгосон Хятад улсад хайртай Монгол улсад халтай Хятад банкны цаасаар Монгол шороог солих Газрын хуулийг хурдан Хурдан батал гэж шахсан Гайгүй монголыг гадагшлуулж Гамин хятадыг нутагшуулж Онгорхой хууль батлуулж Олон хятад орогнуулж Худал хоосон хошгорсон Хорон санаагаа нуусан Олны толгойг эргүүлсэн Олон түмэнд хараагдсан Олон нийтийн телевизийн Онц сурвалжлагчийг занасан Утас телевиз интернетийг Урд зүгээс хянадаг болгосон Заль нэг заль хоёрын дунд Зон олныг гүйлгэж захирсан Орой болгон худал ярьж Ойр ойрхон хошгорноо Ард монгол чамайг Газар нутагтай чинь хамт Гадаадад хэвлэсэн эрээн цаасаар Гайхалтай хулхидаж худалданаа Ингэж өнхрүүш дуулж хуурдаж Хятад гоймонгоо идэнгээ Чингэсийн судасгүй ч гэлээ Чин гүрний бэлтгэгдсэн Чимээгүй худал инээх Чинээнд нь тултал хуурах Худал ярьж Ардчилал сургаж Хулгай хийж Авлига авж Алтан ургийн удамгуй ч Алиа салбадайн цустай Баатар болохгүй биетэй ч Бяцхан төрсөндөө харамсаж Эцэг эхдээ гомдсон Эх монгол орныг занасан Арван сантимертийн тахтай Алцан майга алхаатай Тарвага зурам гэшгээтэй Таамаг худал яриатай Өндөг шиг бөөрөнхий Өнхрүүш болон төрсөн Одой бяцхан биетэй Онигоо болсон намтартай Намын жагсаалт гэдэг Нарийн залийн ачаар Ард түмний сонгуулийг Ардчилсан хайрцагаар тоолуулж Монголын сонгууль мэтээр Машинаар луйвардан ялж Төрийн ордонд сууж Тэрбум хужаагийн төлөө Үхэн үхтэлээ зүтгэж Үндсэн хууль өөрчилж Үүрдийн ерөнхийлөгч болох Үнэн хятадын өнхрүүш байна Гэж хошгоров Элбэгдоржийг шүүе - Огцортол шүүе - Share ! УИХ өмнө тангараг өргөж байгаад Худлаа яриулья! Арван сантимитер тахтай Алцан майга өнхрүүш Хорин янзаар хошгордог Холион бантан өнхрүүш Хорин мянган хувьсагчтай хөөрцог Баярцогт Хахуулын мөнгөө оффшорддог хүүхэмсэг Баярцогт Өндөр биетэй ухаан богинотой Урвагч сэтгэлтэй худалч яриатай Утсан хүүхэлдэй уймраа яриатай Гадны гар хөл болсон Гамин чандруугий үлдэгдэл болсон Долдой биетэй долигнуур зантай Элбэгдоржоор халхлуулсан эрүүгийн элэмент Сайханбилэг нэртэй муухайбалаг үйлдэлтэй Тоглоомийн засагт тооройн үүрэгтэй Худал ярж хулгай хийж Оффшор дансанд мөнгөө нууж Оффистоо харин гэм хийж Удахгүй яллагдах гэдгээ ойлгодог Урвагч дүлзэн уйлагнан улалзан Гадаад банкны эзэддээ долигнон Гарз хохиролтой тоглоомын гэрээг Хулгайч цариалан хурдан зурдаг Хувь хүрсэндээ баярлсан урвагч
ардын нам ХУЛГАЙЧ НАРЫН ЭРХ БҮРЭН ЭРХТ нам гэдгээ МОНГОЛД албан ёсоор зарлах ДЭЭР ШҮҮ угаасаа арчаагүй хулгайч нарын гарт орсон мулгуу нам
Сангийн сайд байсан Баабар их үүрэг гүйцэтгэсэн шүү.
Энэ хүн Оюутолгойг ч гэсэн гадныханд худалдахад их үүрэг гйүцэтгэсэн
Баабар сайн үүрэг гүйцэтгэсээн. Харин Овоо-шаарнуудыг төрд ажиллуулахаас цаашид нь чөлөөлөх хэрэгтэй. За яахав, ямар ч байсан УИХ-д бол сонгуулахгүй байх нь зөв. Гэхдээ, Баярцогт шиг чадвартай төрийн хар хүнийг Төрд зүтгүүлэхгүй болиулбал алдана шүү бид.
Баабар гавяатай төрийн хар хүн, монгол улс ашиглаж чадахгүй байгаа юм.
bas 4 ton altnii hulgaig bicheeguy baina shuu ganhuygaa
Бичсэн ш дээ. Тэнэг лалар минь, чи өөрөө олоод унш, дараа нь хуц... Судлаач Х.Д.Ганхуяг.
Намайг анх Монгол Амикалд орж байхад Артур Андерсен ирж байна гээд л хэдэн гонжтой шар нөхөд бөөн сүр болдог байж билээ. 1998 он санагдана.
МАНАН-гийн тарган гахайнуудын гүзээг хагалах уг нь тун амархан зүйл ш дээ.
Ok Ok udsen eryy xuvxairdag yum aa. Golomt bank bol xamgiin tom offshorchin.
Монгол яагаад хөгжихгүй дороо дэвхцээд байгаагийн учрыг ойлголоо. Ганхуяг судлаачид энэ нийтлэлд Төрийн соёрхол олгосон ч болно.
Unen shuu
Ганхуяг та үнэхээр мундаг судлаач шүү бас шудрага зоригтой би таныг маш их дэмждэг хүн бичсэн болгоныг нь уншдаг юм та их стрестэй байдаг байхалдаа монгол бол үнэхээр стрестэхээр орон юм чинь аргагүй ээ дээ танда нэг хувиасаа нэг зүйл хэлмээр байна та уучлаарай сэтгэгдэл дээр эвгүй хараалын үг бичэхээ болчиволч гэхдээ таны өмнөөс хүн нэрийг чинь ашигладаг юм биш биз гэдэг бодол бас төрдөг
Ард түмэн энэ хүнд аль дээр тэр цолыг чинь олгосон шүү дээ, гэхдээ одооны авилга өгч, мөнгөөр авдаг соёрхол биш шүү
Монголын ард түмэн оюутнаас эхлээд ажилчин хүртэл Банкинд хадгаламжтай болж, урамшаад бага багаар нэмсээр байна.Гэвч хадгаламжийн 90-ээд %нь хэдхэн хүний мэдэлд байдаг гэсэн.Оффшордчихоогүй,мөнгөө дотооддоо эргэлтэнд оруулж байгаа эднийг ад үзэж болохгүй.Аль болохоор дэмжих хэрэгтэй.Уянга гишүүнийг маш олон хүн магтаж байгаа боловч "хадгаламжийн орлогоос татвар авахгүй байгааг буруушаасан" ганц үг нь олны дэмжлэгийг авахгүй байх үндэслэл болох төлөвтэй.
Наадахь бас учиртай. Нийт хадгаламж эзэмшигчдийн 96 хувь нь 20 саяас доош татвартай, тэр нь нийт хадгаламжийн 2.6 хувьл болдог байсан юм билээ. Тиймээс 50 саяас дээш хадгаламжтай нөхдийн хүүгийн орлогоос 10 хувийн орлогын албан татвар авах асуудлыг хөндсөн. Энэ нь ч зөв байх.
МАНАН гаас салах цаг болсон .Бvх юм цаг хугацаатай .Цаг нь болсон .Цаг нь болхоор цаст уулын барс цагаан шоргоолжинд бариулна. Бvх юм цаг хугацаатай . . .
Энэ бүхний эзэн нь өнөөдөр хулгай дээрмээ мартчихаад “элит” хэмээн өөрсдийгөө нэрлэж, эртэй бяртайдаа эд хөрөнгө олсон мэт аархаж, өөрсдийгөө “үүрд төр барих заяатай” гэж нэрлэх болсон МАНАН-гийнхан юм. Өөрөөр хэлбэл Монголын өнөөгийн төр засаг бол банкны дээрэмчид, ингэхлээр бүрэн утгаараа оффшорчид мөн. МАНАН-ГААС САЛЦГААЯАА АРД ТҮМЭЭН
Гарцаагүй үнэн. Гахуягт баяр хүргэе.Өнөөгийн төрийн эрхэнд тарвалзаж, идсэн уусан нь амаар нь гарчих гээд хэхрүүлж байгаа хулгайчуудын булхайг он цагтай, жишээ баримттай нь бичсэн байна. Энэ бол Монголын ард түмний өмнө буян үйлдэж, ирээдүй хойч үедээ ҮНЭН-ийг бэлэглэж байгаа ариун үйл бүтээж байгаа хэрэг.Ганхуягт өнөөгийн эрх баригчид түн их зэвүүцэж байгаа шүү. Энгийн олон түмнээр биеэ сайн хүрээлүүлэх хэрэгтэй.
Ганхуяг мөн ч үнэн бичдэг шүү Энэ хүний бичсэн бүх нийтлэлийг маш сайн уншиж сэрэх хэрэгтэй байна. Ард түмэн сэрэхгүй байна л даа!!!
Ганхуяг өөрийгөө сайн хамгаалаараа ард түмэн чиний талд байгаа чи шудрага үнэнийг сайн илчилдэг зоригтой залуу ийм хүн монголд олноор гарч ирээсээ
tsag tsagaaraa bdaggui tsahildag hohooroo monhordoggui gej unen ug shuu,soningiin shar huudasnuud sharlaj ugui boloogui bgaa,...soningoo zahialj ch chadahgui olon zuun seheetenuud bsan yum shuu dee,..odoo 21 dugeer zuund offshoriig hurtel medej chadddag bolloo,tsahim zuund garah gazar,geshgeh morgui bolj,deer neg hunii helsenchlen tsast uuliin bars tsagaa irehed shorgooljind idegdene gedeg ug biellee oloh tsag irne shuu dee!!!
Монгол улсын иргэн хуулиар хориглоогүй бол юу ч хийх эрхтэй. Оффшор данс эзэмшихийг хориглоно гэсэн хуулийн заалт байхгүй бол оффшор данс нээх нь ямар ч гэмт хэрэг биш. Тэгээд ч оффшор данс нээх нь олон улсад түгээмэл хэрэглэгддэг санхүүгийн механизм. Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх нэрийн дор оффшор дансны эсрэг бодлого авч явуулж байгаа бол энэ яав ч эрүүл алхам биш. Олон улсын байгууллагууд солиорцгоожээ.
чи ёстой оффшортоны үр хүүхэд байна даа хулгайн хөрөнгөрүү чинь халдаад байна уу тээ
Бас нэг их мэдэх аа
Чаддаг юм бол оффшор данс нээх нь гэмт хэрэг мөн гэж заасан монгол орны хуулийн заалтыг гаргаад ир. Хуульгүй бол олон юм донгосохоо боль.
tegeed hen danstai bvgd mah -namiin gishvvd bna. gadaad danstai bol eh oronch bish hvn shuu.. chi bitgii tenegt
тийм хууль байхгүй бол бүр дээш эцэг хуулинд захирагддаг юм байгаа биздээ. хүн алчлаа алж болохгүй гэж байхгүй байна гээд байж болох уу. хүний амьд явах эрхэнд халдсан гэж зүйл байгаа. оффшор гэж байхгүй бол татвараас зугатаасан улс эх орноосоо урвасан гээд байгаа. байхгүй хууль гэж байх цоорхооч гэж байхгүй эцэг хуулийн ерөнхий заалт бүр бүр хүндрээд явна шүү
Нүгэл нүдээрээ гарах өдөр ирчээд л бга юм бишүү цаадуул чинь олигтой унтаж амарч чаджиинуу харжил байяа даа хөө
АВИЛГЫН ЭСРЭГ МОНГОЛ ТУНХАГ Монголчууд бид хулгайч, луйварч, дээрэмчид гэж үү? Үгүй гэвэл С. Баяр, Сү.Батболд, С.Баярцогт, Д.Цогтбаатар, У.Барсболд, Э.Бат-Үүл, Ч.Ганзориг, Д.Батбаяр, Ц.Сандуй нарыг юу гэх вэ? Эд нар чинь Монголчууд төдийгүй, Монголын урдаа барьдаг боловсорсон, шалгарсан элитүүд бишсэн бил үү? Монголчууд бид үе удмаараа, гэр бүлээрээ, найз нөхдөөрөө хулгайч, дээрэмч, луйварчид гэж үү? Үгүй гэвэл Санжийн Баяр түүний охид, гэр бүл, найз нөхөд, Эрдэнийн Бат-Үүл түүний хүү, Чимэддоржийн Ганзориг түүний ах, Цэндсүрэнгийн Сандуй түүний дүү нарыг юу гэх вэ? Монголчууд бид үр, хүүхдээ хулгай, дээрэм, луйварт сургадаг гэж үү? Үгүй гэвэл Баяртан түүний охид, Бат-Үүлтэн түүний хүүг юу гэх вэ? Түмний мэдэхээс Баяртан, Бат-Үүлтэн нар чинь Монголын удам дамжсан сэхээтнүүдийн хүүхдүүд бишсэн бил үү? Монголын ард түмнийг эрх чөлөө, тусгаар тогтнолд хүргэсэн гэдэг МАН, ардчилал, эрх чөлөө, шударга ёсонд хүргэсэн гэдэг АН хоёр хоёулаа хулгайч, луйварч, дээрэмчдийн бүлэглэл гэж үү? Үгүй гэвэл С.Баяр, Сү.Батболд, У.Барсболд, Д.Цогтбаатар, Ч.Ганзориг, Ц.Сандуй нарыг юу гэх вэ? Тэд чинь МАН-ын дарга, нарийн бичгийн дарга гэх мэтээр эл намыг удирдаж, төлөөлж явсан эрхмүүд биш бил үү? Э.Бат-Үүл, С.Баярцогт, Д.Батбаяр нар чинь АН-ын анхдагч, шилдэг боловсорсон лидерүүд бишсэн бил үү? Монголын төр засаг хулгайч, луйварчдын дэглэм гэж үү? Үгүй гэвэл ерөнхий сайд, сайд, засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын гишүүд, Улаанбаатар хотын захирагч гээд хөврөх эдгээр эрхмүүдийг юу гэх вэ? Эдний цаана илрээгүй хэн, хэд ч байгаа юм билээ? Эцэст нь Монголын сонгогч олон ардчилсан сонгуулиараа хулгайч, луйварч, дээрэмчдийг сонгодог гэж үү? Үгүй гэвэл сонгуульд нэр дэвшиж байгаа дээрх эрхмүүдийг, нэр дэвшүүлсэн намууд, дэвшүүлэхийг зөвшөөрч байгаа төр засаг, хууль хяналтын байгууллагуудыг юу хийж байна гэх вэ? Монголчууд ийм гэж үү? МАН-АН ийм гэж үү? Монголын төр засаг ийм гэж үү? Монголын сонгогчид ийм гэж үү? Үгүй. Монголчууд бид хулгайч, луйварч, дээрэмчид биш. Харин энэ хэдэн муу авилгачид! Монголчууд бид үр хүүхдээ хулгай, луйвар, дээрэмд сургадаг нь биш. Харин энэ хэдэн муу авилгачид! МАН-АН хулгайч, луйварч, дээрэмчдийн бүлэглэл биш. Харин энэ хэдэн муу авилгачид! Монголын төр хулгайч, луйварч, дээрэмчдийн дэглэм биш. Харин энэ хэдэн муу авилгачид! Монголчууд бид хулгайч, луйварч, дээрэмчдийг хэзээ ч сонгож байгаагүй. Харин энэ хэдэн муу авилгачид биднийг хуурч байсныг Панамын Пейпэрс илчиллээ. Монголчууд ингэж хариулах ч биз, ингэж ч бухимдаж байгаа биз, гасалж ч байгаа биз. Тэр ч байтугай энэ муу авилгачид биднийг юу гэж бодоод байгаа юм бэ? Өөрсдтэйгөө адилхан хулгайч, луйварчид, дээрэмчид гэж санаа юу. Үнэт зүйлс, үзэл бодол, төр ёс, нэр төрөө алдсан, үхээнц дорой, өлөн хоосон, арчаагаа алдсан адгийн шаар, “хогийн лаларууд” гэж басаа юу. Үгүй тэгээд очиж очиж бид энэ муу авилгачдыг сонголоо юу? Үр хүүхдүүдийнхээ нүдэн дээр, дэлхий дахины өмнө авилгачдыг сонгож “Авилгыг сонговол хандах зүг өөрөө тогтмой. Бидний Монгол улс болбоос хэсэг бүлэг цөөвөр хулгайч, дээрэмч, луйварчид билээ. Монгол орон хэмээгч болбоос цөөвөр хулгайч, луйварч, дээрэмчдийн үүрлэх газар болой.” хэмээн хүлээн зөвшөөрч, хуульчлан баталж, тунхаглан зарлалаа юу? Хол хэвтэнэ, муу авилгачид гэж хөмхий зууж ч байж болох. Тийм ч биз. Тиймээ. Монголын сонгогчид хэзээ ч авилгачдыг сонгож байгаагүй. Тэр ч байтугай бид 1992 оноос хойшхи сонгууль бүхэнд бид эрх баригчдыг халж, сольж, өөрчилж ирсэн нь үнэн. Харин Монголын эрх баригч анги болчихоод байгаа МАН-АН өөрчлөгдсөн үү? Монголын сонгогчдын 1992 оноос хойш хийсэн сонголтууд МАН-АН-д нөлөөлсөн үү, МАН-АН-ыг өөрчилсөн үү? Яагаад авилгачид хээв нэг сонгуульд нэр дэвшээд явж байгаа юм бэ? Яагаад МАН-АН тэдний нэрсийг дэвшүүлээд байж байна вэ? Яагаад Монголын төрийн эрх баригчид тэднийг сонгуульд оролцуулаад явж байна вэ? Монголын ард түмэн биш МАН-АН авилгад идэгдээд, авилгын торонд ширэлдээд, авилгачдаас салах нь битгий хэл харин тэдний үүр уурхай болчхоод байна бус уу. МАН-АН Монголд авилгын дэглэм тогтoочихоод байна бус уу. Үнэнийг хэлэхэд Монголчууд МАН-ыг авилгадахад нь АН-аар сольсон. АН-авилгадсан. АН-ыг авилгадахад МАН-аар сольсон. Бүр дордсон. Аргаа бараад хоёуланг нь тэнцүүлж үзсэн. Маш том алдаа болсон. МАН-АН хуйвалдаж манан буулгасан. Сарниулах, салгах гэтэл 7 сарын 1 болж МАН-АН өнөөгийн дүрдээ хувирсан. Гуравдагч хүчний эрэлд гарсан МАН-АН тоглоомын дүрмийг будлиантуулж жингээрээ ноёлсон. МАН-АН улам ихсэв бус уу. Авилга хаа сайгүй садгадаж дэлхийн дэвжээнд дуулдах болсон бус уу. Аргаа бараад та бид сонгууль хүлээж суугаа биш бил үү. Гэтэл та биднийг сонгууль хүлээгээд сууж байхад МАН-АН биднийг сонголтгүй, сонгуульгүй болгож байна бус уу. МАН-АН сонгуулийн дүрмийг өөрчилж өөрөөсөө бусад намыг сонгогдох боломжийг боомилж нуман тулгуурт оруулав. Хутган үймүүлэв, хагалан бутаргав. Лидерүүдийг нь авилгадахыг нь авилгадаж, дарамтлахыг нь дарамтлав. МАН-АН-ын энэ ажиллагаа сонгуульд оролцохгүй МАНАН-ыг дэмжинэ гэсэн намуудыг Монголоор нэг болгов. Тэр ч байтугай нам нь сонгуульд оролцохгүй гишүүд нь бие даан нэр дэвшдэг намтай ч болов. ХҮН, ИЗНН, МҮАН, МАХН гэх мэтээр Монголын сонгогч та бидний сонгох эрх танагдав бус уу. Улмаар МАН-АН-ын “төрийн машин” “аюултай” нэр дэвшигчдийг арилгах үйл үл ажиллагааг өрнүүлж бие даан нэр дэвшигчдийг үл бүртгэх, хасах, хахуульдах, дарамтлах замаар нэр дэвших боломжгүй болгосоор байна бус уу. Тэр бүр сонгогч та бидний сонголт устгагдсаар байна бус уу. Удахгүй шалгах, баривчлах, хорих дуулиант муу аргаа ч хэрэглэх биз. МАН-АН гуравдагч намыг сонгох та бидний боломжийг, эрхийг бараг устгав. Гуравдагч нам байхгүй бол МАН-АН-aaс өөр сонголт та бидэнд үлдэх үү. МАНАН-тай бүхэлд нь өрсөлдөх бие даан нэр дэвшигч гэж байх уу. Тэр тусмаа МАН-АН “аюултай” байж мэдэх бие даан нэр дэвшигчдийн ихэнхийг “арилгах” үйл ажиллагаагаараа сонгуулиас арчиж байна бус уу. Үр дүнд нь бидэнд сонгох аргагүй, “МАН-АН-д хоргүй, МАН-АН-д халгүй” хэдэн юм үлдэх нь ойлгомжтой бус уу. Танд сонголт үлдэв үү? Та, бидэнд сонголт үлдэхгүй бол сонгууль мөн үү? Социализмын жилүүдэд нам ба нам бусчуудын эвслээс ганц нэр дэвшигчтэй сонгуульд санал өгдөг байсан чинь санаанд орохгүй байна уу? Тиймээ, танд сонгуульд оролцохгүй байх сонголт байгаа. Үнэн. Гэхдээ та сонгуульд оролцохгүй ч МАН-АН оролцох бус уу. МАН-АН та, бидэнгүй гишүүд, дэмчигчид, даган баясагчдаараа сонгогдох бус уу. Тэгэхээр МАН-АН таныг, намайг сонголтгүй болгож та биднийг сонгуулиас арчин хаяж байна бус уу. Та бид тэгэхэд юу хийгээд сууж байгаа билээ. Басаад, тавлаад, доромжлоод, бах таваа хангаад, баясаад сууж байгаа биш бил үү. Та, бидний тавлаад доромжлоод байгаа ХҮН, ИЗНН, МҮАН, МАХН төдийгүй дугаар тойрогт бие даан “горилогчид”, тэр ч бүү хэл таны даапаалан даажигнан хөхрөх “мөрөөдлийн баг” ч гэсэн таны, миний сонгох, сонгогдох эрхийн төлөө тэмцэж байна бус уу. Тэр бүхнийг МАН-АН хагалан бутаргаж, арчин устгаж байхад та, бид тавлан, доромжилж бах таваа ханган суугаа бус уу. Тэдний хэд нь сонгуулийн хуульд эрстэв, хэд нь “хагалган бутраалтанд” амь тавив, хэд нь сонгуулийн товчооны үүдэнд няцлагдав. Тэр бүхэнтэй хамт таны, миний, та бидний сонголт устгагдаж байна бус уу. Тэгэхэд та бид тавлаад сууж байгаа бус уу. Та өөрийгөө хар даа хэнтэй адилхан байна. МАН-АН-ын гишүүд, дэмжигчид улс төрийн дайснуудаа сонгуульд нэр дэвших боломжгүй болголоо, бид ялах боломжтой боллоо гэж баярлаж ч байж мэдэх. Тийм ч биз. МАН-АН ялж ч болно. Гэхдээ тэр “ялалтын” төлөө та сонгох эрх, түүнээс уламжлах бүх эрх, эрх чөлөөгөө тавиад туужээ гэдгээ ухаарах цаг ирэхэд та хэтэрхий оройтсон байх бус уу. Та бидний сонголтыг устгана гэдэг та бидний сонгох эрхийг хурааж авч байгаатай адил бус уу. Сонголтгүй сонгох эрх байх уу? Сонголтгүй, сонгох эрхгүй сонгууль байх уу? МАН-АН та бидний төр барих эрхийг устгаж байна бус уу. МАН-АН сонголтгүй, сонгох эрхгүй, “сонгуулиар” засгийн эрх авах гэж байна бус уу. Авах ч гэж дээ, тэд одоо засаг, төрийг чинь зайдагнаж байгаа биз дээ. Тэгэхээр МАН-АН зүгээр л та бидний төр барих эрхийг хураан авч байна бус уу. Та бид эрхгүй болно гэдэг МАН-АН-д төрийг чинь хувьчилж, өмчилж авч байна гэсэн үг бус уу. Авилгачид өмч хөрөнгө, эд баялаг, эрдэс уурхай, эх орныг чинь төдийгүй, сонгуулийг чинь, төр барих эрхийг чинь, ардчиллыг чинь булаан авч байна бус уу? Тэд хэн болоод ингэж байна вэ? Богд эзэн Чингис шиг энэ улс орныг минь байгуулсан бил үү тэд? Богд, Ханд, Цэрэн нар шиг төр улсыг минь сэргээсэн бил үү тэд? Бодоо, Данзан, Сүх нар шиг тусгаар тогтнолыг минь сэргээсэн бил үү тэд? Бид тэднийг гуйл уу? Тэд биднийг гуйл уу? Амин хувиа хичээхгүй, амь биеэ хайрлахгүй ард түмэндээ зүтгье, хар амиа хичээхгүй, халуун амиа хайрлахгүй хас төрдөө зүтгье гэж өвдөг сөхөрч, хормой дэвсэж, хошуу унжуулж, үгээ хэлж, үсээ маажиж, ам, өчгөө өгч, аргадан гуйхад нь итгэл, найдвар, сэтгэлээ өгч хаанаас нь татаж хатавчны тэндээс хоймортоо бид залсан бус уу, тохойноос нь татаж тотгоны тэндээс төрдөө бид залсан бус уу? Итгэж, найдаж ирээдүйгээ даатган төрөө түшүүлж, эрх ямба эдлүүлж, улс орноо удирд, ард түмнээ арчил, бид хүчээ өгье, эдийн засгаа цогцлоож, эх орноо хөгжүүлж, ядуурал зовлонгоос ангижирч мандан бадарсан, цэцэглэн хөгжсөн, хүчирхэг чийрэг улс шиг улс, айл шиг айл больё гэсэн бус уу. Монголоор “За” гэж андгайлсан бус уу, тангарагласан бус уу? Тэгэхэд тэд яаж байна? Хар амиа хичээж хас төрөөсөө хулгайлж, амин хувиа хичээж ард түмнээсээ луйвардаж, эдэд шунаж эх орноо тонож, төгрөгөнд шунаж түмэн олноо дээрэмдэж итгэлийг эвдэж, сэтгэлийг хөсөрдүүлж, тангаргаа няцаж, андгайгаа алгасаж, өчгөө буцаж урвасан байна бус уу. Тангаргаасаа няцсаныг Taйчу, Сача бэхи нарын жишгээр болгох бус бил үү? Андгайгаасаа няцвал Алтaн, Хучарын ёсоор болгох биш бил үү? Монголын төр энэ бус уу? Монголын цааз энэ бус уу? Монголчуудын тангараг Монголын төр бус уу, Монголчуудын хилэгнэл Монголын цааз бус уу? Алтан, Хучар, Сача-бэхи, Тайчу нарын сургамж энэ бус уу? Гэтэл авилгачдын санаанд Монголчууд нэртэйгээ, төртэйгээ, эрхтэйгээ, ардчилалтайгаа, тангарагтайгаа, хилэнтэйгээ, цаазтайгаа багтаад байна бус уу. Та муу авилгачид даварч байна гэх биз. Би ч гэсэн тэгэх биз. Гэхдээ яагаад, яагаад тэд даварч байгаа юм бэ? Та, би, та бидний Монголчууд бид төртэй, ёстой, хуультай, цаазтай, тангарагтай, андгайтай, үгтэй, өчигтэй, эрхтэй, дархтай ард түмэн шиг ард түмэн байж чадаж байгаа бил үү? Tөрт ёсны хоёр мянган жилийн түүхтэй гэж сагсуурдаг ч төрийн төлөө оготно боож үхэх гэгч болно гэдэг гэмтэй бус уу Монголчууд. Хар гэртээ хаан, бор гэртээ богд гэдэг ч хувиа хичээж довоо шарлуулахыг эрхэмлэдэг гэмтэй бус уу Монголчууд. Дотроо бодолтой доороо суурьтай гэдэг ч түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө гэдэг гэмтэй бус уу Монголчууд. Буруугийн дэргэд нүд хурц гэдэг ч амьдын гэрч болохоос үхсэний дэр бол гэдэг гэмтэй бус уу Монголчууд. Барын сүүл байснаас батганын толгой байсан нь дээр гэдэг ч ноёнтой хэдэрлэвэл толгойгүй, нохойтой хэдэрлэвэл хормойгүй гэдэг гэмтэй бус уу Монголчууд. Эх орондоо хайртай гэдэг ч эзгүйчлэх гэмтэй бус уу. Эрх чөлөөнд дуртай гэдэг ч эрх мэдэлтний бөгс долооход бэлэн байдаг гэмтэй бус уу. Хүний эрх, тэгш эрх, нэр төр, нандин чанар гэдэг ч хүчтний өмнө хүчгүй нь буруутай гэдэг гэмтэй бус уу. Ёс жудаг, хүний мөс чанар гэдэг ч өнгө мөнгө, эрх мэдлийн өмнө өвдөг сөхөрч, толгой бөхөлздөг гэмтэй бус уу. Нэр хугарахаар яс хугар гэдэг ч газрынхаа бараанд ганцынхаа тарганд гэх нь ч цөөнгүй бус уу. Монгол хүнд “совесть” гэдэг юм байдаггүй юм гэж цэцэрхэх нь ч бий. Чухам бидний дунд, бидний дотор эдгээр зан чанар түгээмэл байдаг учир авилгачдын санаанд багтаад байна бус уу. Авилгачид давраад байна бус уу. Авилгачид, хань хамсаатан, холбоотон сүлбээтнүүдийнхээ хамт Монгол улсын, Монголын ард түмний гэсэн өнгөтэй, өөдтэй бүхнийг өмч хөрөнгө, үйлдвэр завод, уурхай баялаг, газар шороог хулгайлж, тонож, дээрэмдэж, луйвардаж байхад нүдэн балай чихэн дүлий байх битгий хэл тэдэнтэй үгсэж, эвсэж, эвлэж, өрсөлдөн тонож ирсэн хэсэг ч бий бус уу бидний дунд. Чадаж байгаа юманд арга байхгүй гэж сагсуурдаг байсан бус уу та, бид. Чухам бид тийм л учраас УИХ-ын дэд дарга асан этгээд эдүгээ УИХ-ын гишүүн, Сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга хийгээд “жишиг” тогтоогоод явж байна бус уу. Чадаж байгаа юманд арга байхгүй бус уу. Бид Исландчууд шиг төр ёсоо, хууль цаазаа хамгаалдаг байсан бол ийм “жишиг” тогтох битгий хэл тэр этгээд ч тийм үйлдэл хийх байсан yy? МАН-АН ийм болох байсан уу? Монголын засаг төр ийм болох байсан уу? Та, бид авилгачдыг давруулсан бус уу? Даварсан авилгачид таныг, биднийг эх оронтой минь, эрх чөлөөтэй минь, ирээдүйтэй минь залгиж байна бус уу? Үнэхээр дотроо бодолтой доороо суурьтай байсан бол УИХ-ын дэд даргa асны офшоор бол Бороо, Оюу толгой, Таван толгойн ордууд шиг юмны илрэц гэдгийг дор нь ойлгох байсан бус уу. Төр ёсоо хамгаалаад түрхрэн босох байсан бус уу. Тэгсэн бол МАН-АН өнөөдөр сонгуулийг чинь халж, төрийн эрх барих эрхийг чинь хураан авч, төр ёсыг чинь өмчлөх байсан уу? Хар гэртээ хаан бор гэртээ богд байсан бол эх орноо эзгүйчлүүлэхгүй, төр ёсоо булингартуулуулахгүй, гал голомтоо самруулахгүй байх байсан бус уу. Хэдий болтол хувиа хичээж довоо шарлуулж, нүдэн балай чихэн дүлий явах вэ? Хэзээ таны нүд бурууд хурц болох вэ? Хэзээ та, бид үхсэн дайсныхаа биш юм гэхэд сайн нөхрийнхөө нэрийг хамгаалахын тулд амьд авилгачны эсрэг гэрч болж чадах вэ? Хэзээ та, бид нэрээ бодоод ясаа хугалаж чаддаг болох вэ? Хэзээ та, бид авилгачин барын эсрэг зогсох батганын толгой болж чадах вэ? Төрийн төлөө оготно ч атугай зүтгэх хэрэгтэй бус уу?
Ta яг юу хэлэхгээд ийм их бичиж нураад бухимдаад байна. Цөөн өгүүлбэрээр тодорхой бичилдээ. Юу ч ойлгосонгүй
Shixi Xutag burxanii orond morilood 1000 jil bolox gej bgaa bus uu?ner zeeldex xereg alga.
Сүх далайтал үхэр амар! Тэртээ тэргүй уусах нь уусаад, үхэх нь үхээд, үг хэлэх амьгүй, үхэж дуусч байгаа! Тавилан нь тэр юм байгаа биз!
Amjilt hucii uneheer saihan bichej
Хуцаарай хулгайчуудаа цаг чинь болсон дахин сонгогдох битгий хэл ял асуух өдөр болсон . . .өөр гарц хайгаад хэрэггүй.Бүх юм оройтсон и
Аа яаа яааа тэр олон мөнгө одоо энэ үе үеийн 76 луйварчин, тэдний хамсаатан, үр хүүхдийн кармаанд орж дээ. Ухаар сэхээр Монголчууд МАНАНгаас гаръя!
Амин хувиа хичээхгүй, амь биеэ хайрлахгүй ард түмэндээ зүтгье, хар амиа хичээхгүй, халуун амиа хайрлахгүй хас төрдөө зүтгье гэж өвдөг сөхөрч, хормой дэвсэж, хошуу унжуулж, үгээ хэлж, үсээ маажиж, ам, өчгөө өгч, аргадан гуйхад нь итгэл, найдвар, сэтгэлээ өгч хаанаас нь татаж хатавчны тэндээс хоймортоо бид залсан бус уу, тохойноос нь татаж тотгоны тэндээс төрдөө бид залсан бус уу? Итгэж, найдаж ирээдүйгээ даатган төрөө түшүүлж, эрх ямба эдлүүлж, улс орноо удирд, ард түмнээ арчил, бид хүчээ өгье, эдийн засгаа цогцлоож, эх орноо хөгжүүлж, ядуурал зовлонгоос ангижирч мандан бадарсан, цэцэглэн хөгжсөн, хүчирхэг чийрэг улс шиг улс, айл шиг айл больё гэсэн бус уу. Монголоор “За” гэж андгайлсан бус уу, тангарагласан бус уу? Тэгэхэд тэд яаж байна? Хар амиа хичээж хас төрөөсөө хулгайлж, амин хувиа хичээж ард түмнээсээ луйвардаж, эдэд шунаж эх орноо тонож, төгрөгөнд шунаж түмэн олноо дээрэмдэж итгэлийг эвдэж, сэтгэлийг хөсөрдүүлж, тангаргаа няцаж, андгайгаа алгасаж, өчгөө буцаж урвасан байна бус уу. Тангаргаасаа няцсаныг Taйчу, Сача бэхи нарын жишгээр болгох бус бил үү? Андгайгаасаа няцвал Алтaн, Хучарын ёсоор болгох биш бил үү? Монголын төр энэ бус уу? Монголын цааз энэ бус уу? Монголчуудын тангараг Монголын төр бус уу, Монголчуудын хилэгнэл Монголын цааз бус уу? Алтан, Хучар, Сача-бэхи, Тайчу нарын сургамж энэ бус уу?
Бүгдээрээ ардчилсан намд саналаа өгчих л дөө
AN MAN NI BISH BOL BID YU CH SONGONO YUMAND HEMJEE HYAZGAAR GEJ YUM BII UUNIIG MONGOLCHUUD BUGD OILGOJ BAIGAA AN MAN NII LUIVARCID HAR MASHINAAR LUIVARDANA GEJ BODOJ BAIGAA BOL NEG CH HUN BITGII SONGUUL OG TEGEED YAAHII NI HARII ARAI DENDEJ BAINA ZALHAJ BAINA ARD TUMEND URIALHAD AN MAN NII ZAILUULAH ZAG BOLSON SHUU BUUR EZESTEE HULGAI HIIGEED BOLHOO BOLILOO TANII MONGO ED BAYALGIIG HULGAI HIIGEED BAIGAA HARHNUUDIIG TA YAAH ESTOI VE??????
Кино бичигч
Баабар гээч бичвэнцэр ийм нийгмийг байгуулахад их үүрэг гүйцэтгэсэн дээ
Баабар агуу хүн
хан ресурсэд ямар хурдан 70сая$ өгвөө,сонгуулийн өмнөьби хардах эрхтэй энд "но"байна,хан ресурсыг ялахад "манай"талаас оролцоо орсон байна ,тэд сонгуулийн өмнө амжиж "хэрэгээ"хийгээд одоо "хуваалцаж"авч байна гэж үзэх үндэслэл байнадаа.
Оффшор данс бол зардал багасгах санхүүгийн ердийн механизм. Монголд хөрөнгө оруулж буй гаднын компаниуд оффшор дансаар дамжуулан санхүүжилт хийж зардлаа хэмнэдэг. Энд хортой зүйл огт байхгүй. Бизнес эрхэлж буй ямар ч хүн зардлаа хэмнэхийг хичээдэг. Оффшор бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн өргөн хэрэглэгддэг санхүүгийн арга хэрэгслэл. Үүнийг сүр бадруулах хэрэггүй. Хэрэг гэж үзэж байгаа бол оффшорыг хориглсон хуулиа гаргаад ир. Монгол орны энэ хуулийг зөрчсөн байна гээд гаргаад ир. Хуулиа барьж ярь.
Энэ бол хүн бүрт хамаатай бус харин төрийн том эрх мэдэлтнүүдэд хамаатай, эрүүгийн гэхээсээ илүү ёс суртахууны асуудал юм. Тэгээд л эрх мэдлээсээ татгалзах, уг хөрөнгийн эх үүсвэр нь эрх мэдлийн хүчинд хийсэн хулгай дээрэм мөнүү бишүү гэдгийг тогтоох асуудал юм. Түүнээс бус нарантуулын махны чеенжийн данс сонин биш. Хэрэв сонирхвол зохиорн байгуулалттай мөнгө угаах сүлжээнд орсон эсэхээр л авч үзнэ.
Өө элий минь юу ч ойлгохгүй байж заахна уу. Асуудлийн гол нь оффшор бүс бишээ, манай нөхдүүд хөрөнгөө нууж байгаад баригдсанд учир байгаамаа.49 хүний 72 их наяд долларын хөрөнгө байгаад байна . Энэ их мөнгөний эх сурвалж нь монголоос нийлүүлэгдсэнийг илчлээд байна. Монгол яагаад ийм их өр зээл авчихаад хөгжил ч үгүй, дампуурч байгаа учир сэжүүрийг гаргаж өгөөд байхад тэр оффшор бүс хууль зөрчөөгүй байна уу, зардал хэмнэдэг газао байна уу падлий байхгүй. Монголын маань 25жил алдагдсан тэр их хөрөнг тэнд байршсан байгаа нь монирхолыг чинь татахгүй байна уу.
Энэ нөхөр яасан их сандарч байнаа?
ЭНХБОЛДЫН ШИЙДВЭР, АН-ЫН ШИЙДВЭР, МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ШИЙДВЭР БАЙХ ЁСТОЙ! ӨНӨӨДӨР ДЭЛХИЙ ИЛЧИЛСЭН ХУЛГАЙД ҮГҮЙ ГЭЖ ЧАДАХГҮЙ БОЛ МАРГААШ ХЭНД ҮГҮЙ ГЭЖ ЧАДАХ ВЭ? ТЭГВЭЛ МОНГОЛЫН ТӨР ЮУ БОЛОХ ВЭ? МОНГОЛЧУУД ХЭН БОЛОХ ВЭ? ЭНХБОЛДЫН ШИЙДВЭР ТӨРӨӨ АРИУСГАХ СОНГОЛТ! ТӨРӨӨ АРИУСГАХЫГ ХҮСЧ БҮЙ ХЭН БҮХЭН ҮҮНИЙГ ДЭМЖИХ ЁСТОЙ! ИРЭЭДҮЙГЭЭ ХАР ЭНХБОЛДЫНХЫГ ЖИШИГ БОЛГО! АН АРДЧИЛСАН НАМ, АРДЧИЛСАН УЧИР Л АЛДАЖ ОНОСОН Ч ЭЦСИЙН ЭЦЭСТ АРД ТҮМНИЙХЭЭ ТАЛД ЗОГСОЖ ЧАДДАГ ЮМ!
Наадуул чинь 90 оны гаршсан хулгайчууд шүүдээ . Хэзээ байтлаа ард түмнийхээ талд зогссон юм. Хэлээд аль
Энэ бүхний эзэн нь өнөөдөр хулгай дээрмээ мартчихаад “элит” хэмээн өөрсдийгөө нэрлэж, эртэй бяртайдаа эд хөрөнгө олсон мэт аархаж, өөрсдийгөө “үүрд төр барих заяатай” гэж нэрлэх болсон МАНАН-гийнхан юм. ҮХСЭН НОХОЙН БААСНЫХ Нь ЭЛИТҮҮД.ДАН МАНЖ-ХЯТАДЫН ЭРЛИЙЗҮҮД БАЙГАА ШДЭЭ..
Shinjaanaas irsen oiradiin uldegdeluud chn harin baahan hujaatai erliizjcheed irsiim bh da.
Сэргээн босголт банкнаас Баабар аавдаа өндөр уулын бүсийн сарлаг төсөлд 50 сая төгрөгийн зээл өгч найдваргшй зээл болгуулсан. Аав нь сарлаг судлаач хүн лдээ СББ ,Голомт хоёрыг нийлүүлээд салгах явцад 8 орчим сая доллорыг наалмын өмнө 8,9,10 наадмын дараах 14 ны өдрүүдэд голомт банкны зузаатгал нэрмйдлээр Токио,Нью-Йоркийн банкуудруу Сангийн яамны уосын төсвийн данснаас Монголбанкруу шилжүүлж дээрх банкуудруу шилжүүлсэн байдаг энэ үед Баабар сангийн сайд байсныг санаарай 1999 оны 2- р сард намрын чуулган завсарлангуут нэр бүхий нөхдүүд герман токио, америк явж дээрх мөнгийг Токио банкинд төвлөрүүлж хувааж авсан ,энэ мөнгөнөөс Баабар 1 саяыг хүртсэн гэж яригдалаг юм билээ халуун мөрөөр тагнуул орж хөөцөлдсөн боловч хэн нэдэг хүн Токио банкнаас авсаныг нь тогтоож чадаагүй учир нь Тагнуул токио банкнаас лавалгаа авах хүсэлт гаргасан боловч банк ямар зориулалтын мөнгө болох тухай асуугаад алан хядах, зэвсгийн наймаа ,хүний наймаа, цөмийн зэвсэгийн нөймаа,хар тамхитай холбоотрй биш бол лавалгаа өгөхгүй гэснээр мухардалд орсон гэдэг тагнуулын энэ шалгалиын материал 2000 оны хавар сөрөг хүчний удирдагч Энхбаярын гарт орсон боловч Энхбаяр уг асуудлыг цааш нь шалгуулалгүй дарсан өөрөөр хэлбэл хуйвалдсан гэсэн үг СББ-г ,Хувмйн Голомт банкинд Сайд Баабарын тушаалаар 5сая төгрөгөөр үнэлж нийлүүлсэн бөгөөд УИХ ажлын хэсэг гаргаж шалган буцааж салгах шийдвэр гархад нарын үсэг зураагүй нэг гишүүн болох Р Баламдамдин нь Баабраас улаан цайм шагналаа нэхэж байсан даа шагнаоыг өгсөн эсэх нь бүү мэд ямарч байсан Баабар хааяа нэг нийтлэлдээ Бадамдамлинг магтаж байдаг ба хир халдаадгүй юм билээ кккк
Хамгийн анх Төв ази банкийг пампууруулсан. Тэр үеийн захирал Гэрэлчулуун гэгч одоо хотын захиргаанд маадгар сууж байгаа . Асуудлыг эндээс хөөж эхлэх хэрэгтэй.
Хамгийн анхны оффшорчид чинь нөгөө алт дилерийн Н.Жаргалсайхан, Д.Сүх-Эрдэнэ нар биш үү.Тэдний луйвардсан 100 гаруй сая доллар мэдээж оффшорт очсон нь тодорхой.
Тэд ингэхэд ямар ял шийтгэл хүлээсэн бэ? Сонинд бичүүлээд л өнгөрсөн үү? Тгэтэл ардын хүүхэд ганц ямаа хулгайлахад 10 жилийн ял өгдөг биз дээ
1996-9 сард ард банкыг Элбэгдорж тэргүүтэй ховдын бүлэглэл авах гэж байгаад баригдсан юм тэр үед ард банкны захирал Цэрэндорж нь ховд аймгийн зэрэг сум,1-р орлогч М Сүхээ мөн ховд,бас нэг орлогч Шанив нь ховд байсан тус банкны дүрмийн сангаас олон зуун сая төгрөгмйг хасч хоорондын тооцооны дансруу хийж дүрмийн санд төрмйн оролцоо 37% болгож байгаад баригдсан юм хулгай баригдангуут Элбэгдорж төрмйн өмчийн хорооны дарга З Энхболдыг хэн шалгалт оруул гэсэн юм гэж загнаж байсандаа шалгалтаар төрийн оролцоо 58%болсон тул Элбэгдорж тэргүүтэй ховдыхон авч чадаагүй ч 3 сарын дараа дампууруулж төрмйн өмчмйн СББ байгуулж цусалсан Ард банкыг дампууруулахад ХХБ ны дэд захирал Саран Моломжамц нар онцгрй үүрэг гүйцэтгэж шагналд нь Моломцамц Москвад томилолт авч Саран нь ХХБ ны хувьцаа эзэмшигч болсрн юм кккк
голомт банк нээрэ их хүний хувь заяагаар тоглож дээ маргааш очиж дансаа хоосолж төрийн банкинд хийнэ хулгайч нарыг тэжээх сонирхол алга
Ганц нэгэн хөлсний бичээч л Ганхуягийн бичсэнийг гутаах гэж ядах юм МАНАН-н толгойлогчдыг тэдний долдой нараас нэгийг ч энэ удаад бүү сонго.Сонгуулийн хувьсгал гэгчийг жинхэнээр нь хийцгээе
harin heleedbna shdee MANAN-gaas negch hyniig gargahgyil baih estoi baihgyi uy ingej chadval ih ychir bna shu ard tymeen yhaaraarai
zalyychyyd AN-daa ugnu geedl syid boloh um AN ta nart uy ugsun um gyilanchlal l ugsun baih shu hymyysee tenegthee bolij yzeerei
Sudlaach tanid talarhaj bas baharhaj yavdagaa ilerhiiliye. Lalaruudiin unen nuur tsaraig zorigtoigoor ilchilj unen medeelliig
Ган Хуй Яг хэллээ
Сэргээн босголт банкийг дампууруулсан хүмүүсийг шүүхийн өмнө авч тайлбар авий.Шүүхээр үнэнийг тогтоолгож шийтгэл өгөх хэрэгтэй.
nuguu 200 saya $$ gulguulaad alga bolson chalmers iin hereg bas heregsehgui bolson
ard tumend hurgej baidag tanid bayarlalaa. Bi uuruu lalar gedeg ugiig ue ue hereglechihdeg yum. Eh oron ard tumneesee hulgailsan mongoo offshore-ddog hulgaichuudiig Lalar gehgui hen geh yum. Ardin baataruud geh uu
Enkhtaivan Chimed LUCK HARVEST INVESTMENT LIMITED ENKHMAA DAVAANYAM Ascend Financial Group Ltd BALDEN BATBAYAR HIGH RANGE INTERNATIONAL LIMITED GANSUKH Khishigsuren GANSUKH Khishigsuren SUKHEE GOMBO COSMICA HOLDINGS LTD. Mr Gochoo Natsagdorj Mint Gold Trading Ltd ULAMBAYAR BARSBOLD MONGOLIAN NATURAL RESOURCES INVESTMENT GROUP (BVI) COMPANY LIMITED Mr. Nyamaa Dovchin Industrial Holdings Partners Inc.
D Erdenebileg hen youm be?yagaad hench bichij chadahgui baigaanbe?
Artur Anderssnii liuvarchinguudtai manaihan bas holbodoj tenegtej
Энэ оффшордсон улсынталаар ярьж бичиж цаг алдаад хэрэггүй шууд сонгуулийн эрхийг нь хасаад сонгуулийн дараа тэр орон шоронгийнх нь асуудлыг цэгцэл, цаг алга
Энэ оффшордсон улсынталаар ярьж бичиж цаг алдаад хэрэггүй шууд сонгуулийн эрхийг нь хасаад сонгуулийн дараа тэр орон шоронгийнх нь асуудлыг цэгцэл, цаг алга
Энэ оффшордсон улсынталаар ярьж бичиж цаг алдаад хэрэггүй шууд сонгуулийн эрхийг нь хасаад сонгуулийн дараа тэр орон шоронгийнх нь асуудлыг цэгцэл, цаг алга
Оффшор данстай МАНАН монгол улсын байглийн баялагийг эзэмшин захиран зарцуулах эрхтэй Сүүлийн 25 жил хулгайлсан мөнгө, эрх мэдэлтэйгээ олигархууд ангийн үр хүүхдэд албан тушаал эрх мэдэл, эд баялаг аа өвлүүлж үлдээхэд одоогийн байгаа үндсэн хууль саад болж байна. Тиймээс газар, газрын хэвлий доорхи баялагийг монголын ард түмэн биш лиценз эзэмшигч олигархи анги, монголын төрийг ард түмний төр байхийг болиулж. Зөвхөн мөнгөтөй олигархи ангийг сонгож, тэдний үр хүүхэд хуулийн нэрээр засаглан суухад таатай олигархи ангийн үндсэн хууль батлахын төлөө МАНАН үхлийн сонгуулийн тулаан эхэлж байна. Ерөнхийлөгчийг ард түмнээс биш заавал МАНАН гаас сонгоё эсвэл ерөөсөө УИХ ын сонгогдсон хэдэн оффшортой данстай олигархууд дундаасаа ерөнхийлөгчөө сонгочихое. Ард түмний үндсэн хуулийг МАНАН-гийн олигархих ангийн үндсэн хууль Үндсэн хууль өөрчилж хэмжээлшгүй эрхт олигархи засаглалыг тогтоох хэрэгтэй байна гэж МАНАН гийн гүйцэтгэгчид гадаад далайн эздээсээ авсан даалгавар шүү дээ. Сүүлийн 25 жил нийгмийн өмчийг хувьдаа хумж авсан хэд одоо үндсэн хууль хэрэггүй одоо зөвхөн баяжсан давхрагийн баталгаат мөлжигч давуу талыг олгогч дарлагч эрхийн хууль зүйн баталгааг бий болгож дарангуйлагч ангийг хамгаалах хууль хэрэгтэй байна, үндсэн хууль болохгүй байна гэж дайрж байгаа. Үр дүнд нь гадаадын дарангүйлагч эздийн дуулгавартай зарцын мандатыг баталгаажуулсан үндсэн хууль бэлдээд байгаа. Гучин размерийн гуталтай Гуравдугаар ангийн формтой Хүүхдийн ертөнцөөс хувцасладаг Хүүлэгч ангийн тэжээвэр Тайван Батчимэг дэвсгэртэй Таван сантиметр хуйтай Элбэгдоржийг шүүе - Огцортол шүүе - Share ! УИХ өмнө тангараг өргөж байгаад Худлаа яриулья! Элбэгдоржийг шүүе - Impeach Elbedorj Уучлал: Халтар пилипин 2 Халзан америк 1 Өршөөл эрэн өргөдөл өглөө Гучин таван тэрбумийн луйварыг өршөө Гурваны нэгийг өөрт чинь өгөе гэлээ Халтар пилипин 2 Халзан америкийг 1 өршөөх Амархан мөнгөний зарлиг байлаа. Монголоо хамгаалаад тэнэгтэх үү, өөрийгөө баяжуулах боломжоо алдах уу. Монголоо бодох уу, доллараа тоолох уу. Би доллартаа хайртай. Хулгайч луйварчдад өршөөл үзүүлэн Худал ярих их амархан шийдвэр байлаа Өрийгөө бодож хэдэн доллар авч Монголоо доромжлон даапалан хараах Өгсөн хэдэн доллар гарт имрэгдээд Энэ долларт Элбэгхудалч би ямар их Хайртай хамааралтайгаа бодоод сууна Хошгороод байвал баяжаад л байна Эх оронд аюул тулгарлаа! Элбэгдорж: Манай хужааг дэмжээрэй, бид саяхан Хятад банк оруулж ирсэн бөөн хятад эрээн цаас зээллээ, хариуд нь алт, мөнгө, байгaлын баялагаа үнэгүй өгөхөөр боллоо, газар нутгаа худалдахаар боллоо, эхнэр хүүхдээ, үр садаа, ирээдүйгээ хятад банкны зээлэнд хүүлүүлж, мөлжүүлж үүрдийн үүрд боолчлуулхаар боллоо, монгол түмнийг газар нутаггүй, эрх чөлөөгүй, палестин, гүйлагчин цыган шиг, үгээгүй ядуу тэнэмэл, эх оронгүй болгохоор боллоо, харин МАНАН хятад эрээн цаастай болохоор боллоо. Одоо тэр Пүтинээс айлгүй Хятад улсын өмнө сөгдөж, толгойгоо бөхийлгөж, улыг нь долоож, боолын боол, босгоны зарц болж хормойгоо тос за юу гэж урвагч дүлзэн Элбэгдорж аргадан, тулган шаардах үгээ, өнхрүүш шиг, тоть мэт давтан, давтан данжаад аятай инээвхийлэн, баярлан хэлтэл нүүрнийх нь цоохор бараг арилав. Ардчилалын ёроолоос дэвшсэн Атга худлаар зуурсан Санхүүгийн хуйвалдаанаар томорсон Шанага луйвраар бэхэжсэн Эмгэн өвгөн хоёрыг Ягаан цэнхэр тасалбараар хуурсан Орос хүрэн байвгайг Олон удаа молигдсон Хятад шар луунд Тусгаар тогтнолоо худалдсан Монгол түмнийг молигдсон Муу бүхнийг дэлгэрүүлсэн Микрофон барих мэргэжилтэй Молигдож хуурах увдистай Малын эмч прокурортой Мянгуужингийн философтой Ардчилал Ардчилал гэж Ард түмнийг мунхруулсан Авлига Авлига гэж Ардын намаа айлгасан Эцэст нь толгойг нь эргүүлсэн Эрээн хятад цаасаар Эх орныг нь худалдсан Эгдүүтэй хөөрхөн өнхрүүш байна Олон долоон хошгорсон Огт баригдахгүй хулхидсан Долоон сарын нэгнийг санаачилсан Дараан сайхан нил мурьсан Баярцогт хужаагаа хамгаалсан Баттулга эх орончийг дарамталсан Бат Үүлээ баатар болгосон Байгал орчноо будаа болгосон Хятад улсад хайртай Монгол улсад халтай Хятад банкны цаасаар Монгол шороог солих Газрын хуулийг хурдан Хурдан батал гэж шахсан Гайгүй монголыг гадагшлуулж Гамин хятадыг нутагшуулж Онгорхой хууль батлуулж Олон хятад орогнуулж Худал хоосон хошгорсон Хорон санаагаа нуусан Олны толгойг эргүүлсэн Олон түмэнд хараагдсан Олон нийтийн телевизийн Онц сурвалжлагчийг занасан Утас телевиз интернетийг Урд зүгээс хянадаг болгосон Заль нэг заль хоёрын дунд Зон олныг гүйлгэж захирсан Орой болгон худал ярьж Ойр ойрхон хошгорноо Ард монгол чамайг Газар нутагтай чинь хамт Гадаадад хэвлэсэн эрээн цаасаар Гайхалтай хулхидаж худалданаа Ингэж өнхрүүш дуулж хуурдаж Хятад гоймонгоо идэнгээ Чингэсийн судасгүй ч гэлээ Чин гүрний бэлтгэгдсэн Чимээгүй худал инээх Чинээнд нь тултал хуурах Худал ярьж Ардчилал сургаж Хулгай хийж Авлига авж Алтан ургийн удамгуй ч Алиа салбадайн цустай Баатар болохгүй биетэй ч Бяцхан төрсөндөө харамсаж Эцэг эхдээ гомдсон Эх монгол орныг занасан Арван сантимертийн тахтай Алцан майга алхаатай Тарвага зурам гэшгээтэй Таамаг худал яриатай Өндөг шиг бөөрөнхий Өнхрүүш болон төрсөн Одой бяцхан биетэй Онигоо болсон намтартай Намын жагсаалт гэдэг Нарийн залийн ачаар Ард түмний сонгуулийг Ардчилсан хайрцагаар тоолуулж Монголын сонгууль мэтээр Машинаар луйвардан ялж Төрийн ордонд сууж Тэрбум хужаагийн төлөө Үхэн үхтэлээ зүтгэж Үндсэн хууль өөрчилж Үүрдийн ерөнхийлөгч болох Үнэн хятадын өнхрүүш байна Гэж хошгоров Элбэгдоржийг шүүе - Огцортол шүүе - Share ! УИХ өмнө тангараг өргөж байгаад Худлаа яриулья! Арван сантимитер тахтай Алцан майга өнхрүүш Хорин янзаар хошгордог Холион бантан өнхрүүш Хорин мянган хувьсагчтай хөөрцог Баярцогт Хахуулын мөнгөө оффшорддог хүүхэмсэг Баярцогт Өндөр биетэй ухаан богинотой Урвагч сэтгэлтэй худалч яриатай Утсан хүүхэлдэй уймраа яриатай Гадны гар хөл болсон Гамин чандруугий үлдэгдэл болсон Долдой биетэй долигнуур зантай Элбэгдоржоор халхлуулсан эрүүгийн элэмент Сайханбилэг нэртэй муухайбалаг үйлдэлтэй Тоглоомийн засагт тооройн үүрэгтэй Худал ярж хулгай хийж Оффшор дансанд мөнгөө нууж Оффистоо харин гэм хийж Удахгүй яллагдах гэдгээ ойлгодог Урвагч дүлзэн уйлагнан улалзан Гадаад банкны эзэддээ долигнон Гарз хохиролтой тоглоомын гэрээг Хулгайч цариалан хурдан зурдаг Хувь хүрсэндээ баярлсан урвагч