sonin.mn
 
ПХЕНЬЯН. /NHK/. БНАСАУ ойрын үед БНСУ-ын цэргийнхэнтэй ажил хэргийн хэлэлцээ хийх санал дэвшүүлжээ.
 
БНАСАУ-ын Ардын зэвсэгт хүчний яам өнгөрсөн бямба гарагт БНСУ-ын Батлан хамгаалах яамны албан тушаалтнуудад мэдэгдэл хүргүүлсэн тухай Умард Солонгосын “Korean Central” телевиз мэдээлсэн байна.
 
Тус телевизийн мэдээлснээр, Ардын зэвсэгт хүчний яам энэ сарын сүүлээр эсвэл ирэх сарын эхээр хэлэлцээ хийх саналыг дэвшүүлсэн байна. Мөн Солонгосын хойгийн хурцадмал байдлыг нэн даруй намжааж, Солонгосын хоёрдугаар дайн гарахаас сэргийлэх ёстойг мэдэгдэлд дурджээ.
Хоёр Солонгосын хооронд цэрийн албан тушаалтнуудын түвшний хэлэлцээ хийх саналыг саяхан болж өнгөрсөн БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын их хурлын үеэр дэвшүүлжээ.
 
БНСУ-ын хувьд гэвэл, Умард Солонгосын саналыг одоогийн байдлаар хүлээн авахгүй байх гэж шинжээчид дүгнэж байна. Цөмийн зэвсгээс татгалзана гэсэн амлалтаа Умард Солонгос биелүүлэхээс нааш бид байр сууриа өөрчлөхгүй гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг