sonin.mn
 
НИКОСИЯ. /TASS/. Киприйн парламентын сонгуульд тус улсын "Ардчилсан цугларалт" нам 30.69 хувийн санал авч, парламентын 56 суудлаас 19-ыг нь авсан байна.
 
Харин Хөдөлмөрчдийн дэвшилт нам 15 суудал авсан бол Ардчилсан нам 9 суудалтайгаар гуравдугаарт оржээ.
 
Сонгуулийн нэгдсэн дүнгээр нийт найман нам парламентад суудал авсан байна. Дээрх гурван намаас гадна "Нийгмийн ардчиллын төлөөх хөдөлгөөн" нам гурав, Иргэдийн холбоо нам гурав, "Эв санааны нэгдэл" хөдөлгөөн гурав, Ногоон нам хоёр, Үндэсний ардын фронт хоёр суудал тус тус авсан байна.
 
Д.Нямтулга

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг