sonin.mn
 
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.
Хуралдаанаар Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрэм шинэчлэн батлах тухай, Цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх нийтлэг журам батлах тухай, Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай, Бэлчээрийг хамгаалах тухай хуулийн үзэл баримтлалын төсөл зэрэг нийт 16 асуудал хэлэлцэхээр товлосон байна. 
 
Мөн “Ажилтай, орлоготой Монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт болон Үндэсний архивын сан хөмрөгийг барилгын шинэ цогцолборт нүүлгэн шилжүүлсэн ажлын тайлангийн талаарх мэдээллийг салбарын сайд нар хийх аж.
 
Б.Туул
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг