sonin.mn
Авлигатай тэмцэх газраас Увс аймгийн ЗДТГ болон түүний харьяа агентлагуудын эрх бүхий албан тушаалтнууд, ИТХ -ынханд зориулж онлайн сургалтыг зохион байгууллаа. 
 
Энэхүү онлайн сургалтыг 2016 оны УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгууль болохтой холбогдуулан хийсэн юм.
 
Тус аймгаас сонгуульд нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хүлээн авах асуудлаар онлайн сургалтаа голлон чиглүүлжээ. Сонгуулийн ерөнхий хороотой хамтран аймгийн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга нарыг мэдээлэл, арга зүйгээр бас хангасан байна. 
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг