sonin.mn
Өмнөговь аймгийн БОЭТөвийн халдвартын тасгийн байгын хяналтанд хорт хавдартай 314 хүн байна. Иргэд ихэвчлэн хорт хавдартай гэдгээ сүүлийн шатанд орсон хойноо оношлуулдаг аж. “Хүндэрсэн хойно нь хавдраа илрүүлдэг нь иргэд өөрсдийнхөө эрүүл мэндэд анхаарал муу тавьдагтай холбоотой.
 
Мөн төв суурин газраас алслагдсан иргэд биеэ тэр бүр үзүүлээд байдаггүй учир ийнхүү оройтож оношлуулаад байна” гэж хавдрын тасгийн сувилагч н.Өнөр ярилаа.
 
Иргэд хавдартай гэдгээ эрт оношлуулвал амьдрах хугацаагаа уртасгах боломжтой төвийгүй хавдын явцыг зогсоох хүртэл арга хэмжээ авах боломжтой байдаг байна. Саяхан болсон хавдрын эсрэг үндэсний аянаар 1600 иргэн үзлэгт хамрагдсанаас 8 хүн хавдартай гэсэн оноштойгоор давтан шинжилгээнд орохоор Улаанбаатар хотыг зорьжээ.
 
Хавдартай гэдгээ мэдсэн тохиолдолд хяналтанд орох шаардлагатай бөгөөд хэрэгцээт эм тариа, асаргааны мөнгөө авах боломжтой юм. Мөн хавдрын хяналтанд байгаа иргэд гурван сар тутамд үзүүлж байх ёстой байдаг ч иргэд үүнийг тэр бүр ойлгодоггүй төвөгшөөсөн байдлаар хүлээж авдаг гэнэ. Хөнгөвчлөн эмчилгээний 5 ортой тасаг мөн хавдартай иргэдэд үйлчилдэг байна.
 
2016 оны эхний улирлын байдлаар хорт хавдартай хяналтанд байсан 16 хүн нас баржээ.
 
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг