sonin.mn
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг нүдний “Солонго” эмнэлгийн хүмүүнлэгийн ажил энэ сарын 18-20-ны хооронд Өмнөговь аймгийн БОЭТөв дээр болж байна.
 
Тус эмнэлэг жил бүр хөдөө орон нутгаар явж газар дээр нь иргэдээ үзэж зөвлөгөө өгөх, эмчлэх зэрэг үйл ажиллагааг явуулдаг ажээ. Энэ жил Өмнөговьт ажиллаж байгаа юм байна. Бүгд Орсод сургууль төгссөн  нарийн мэргэжлийн 10 залуу эмч говьчуудад ийнхүү үнэ төлбөргүй үйлчилж байна.
 
Тэд 3 хоногийн дотор 300 хүнд үйлчилнэ гэсэн төлөвлөгөөтэй ирсэн ч өнөөдрийн байдлаар 400 гаруй хүнд үйлчлээд байна.
 
“Солонго” эмнэлгийн эмч нарыг ирүүлэх тал дээр тус аймгийн Ноён сумын эмч Шижирсайхан санаачилсан аж. Тэрээр 10 жилийн өмнө хүүхдийн эмч мэргэжлээр төгсөж ирээд уугуул нутгийнхаа сум дундын эмнэлэгт ажиллаж буй юм.
 
Мөн говийн хүүхдүүдийн нүдний гажиг болон нүдний эмгэгийн талаар судалгаа, эрдмийн зэрэг хамгаалах ажил хийж буй гэнэ. Түүний нарийн мэргэжлийн эмч нарыг нутагтаа ирүүлэх санаачлагыг аймгийн удирдлагууд дэмжиж ийнхүү бодит ажил болгожээ.
 
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг