sonin.mn
 
Долоон буудлын уулзвараас Чингэлтэйн эцсийн буудал хүртэлх 3,3 км авто замын шинэчлэлтийн ажил 75 хувьтай байгаа талаар Нийслэлийн автозамын газраас мэдээлэв.
 
 
Уг зам нь ашиглалтад ороод 30-40 жил болж буй, дээрх хугацаанаас хойш их  засварт ороогүйгээс  авто замын зорчих хэсэг нь бүтцийн эвдрэлд орж, замын тэгш байдал алдагдаж, ашиглалтын шаардлага хангахгүй болсон зам юм. Уг замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг "Экспресс" зам компани гүйцэтгэж буй бөгөөд зургадугаар сарын 15-нд ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөн ажиллаж байна.
 
Одоогоор 2,5 км-т суурь болон өнгө хучилт хийж, гэрэлтүүлэг бүрэн тавьж, явган зам болон борооны ус зайлуулах шугамын  ажил хийж байгаа юм. Гэвч газар чөлөөлөлтийн ажлаас шалтгаалаан замыг хугацаанд нь ашиглалтад оруулах боломжгүй болох магадлалтай байгааг гүйцтэгэгч компаниас мэдээлж байна.
 
Уг замын трассын дагуу нийт газар чөлөөлөх шаардлагатай 70 гаруй хашаа, байшин, обьект байснаас 18 айл газраа чөлөөлөөгүй үлдээд байгаа юм. Дээрх айлуудын хашаа, обьект нь ихэвчлэн авто замын явган  замын хэсэгт ороод байгаа учир явган замын ажлыг үргэлжлүүлэхэд хүндрэлтэй болжээ. Одоогоор дээрх айлуудтай газар чөлөөлөлтийн үнэлгээг тохирох ажил хийж байгаа бөгөөд иргэдийг газар чөлөөлөлтийн ажилд нааштай хандаж замаа хугацаанд нь ашиглалтад оруулахад дэмжлэг үзүүлэхийг нийслэлийн автозамын газраас уриалав.
 
Ч.Ариунболд
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг