sonin.mn
 
КОЛОМБО. /AP/. Шри-Ланк улсад аадар бороо орсны улмаас үүссэн хөрсний нуралтад өртөн 90 гаруй хүн амиа алдаж, 100 хүн сураггүй болсон байна.
 
Тус улсын гамшгийн байгууллагын ажилтнуудын мэдээлснээр, нийт 92 хүн амиа алджээ.
 
Одоогийн байдлаар хөрсний нуралт болсон Кегалле мужид 109 хүн сураггүй алга болсон бөгөөд цэрэг, цагдаагийн албан хаагчид тэднийг хайсаар байна. Үүний зэрэгцээ 4500 орчим орон сууцны байшин эвдрэн сүйджээ.
Өнгөрсөн долоо хоногт орж эхэлсэн бороо аль хэдийн зогссон боловч Шри-Ланкийн нийслэл Коломбо хотод үер бууж, зарим хэсгээр усны түвшин 1.5 м-т хүрсэн байна.
Хөрс нь суларсан газруудад дахин хөрсний нуралт болж магадгүй байгаа тул 180 мянга гаруй иргэдийг нүүлгэн шилжүүлжээ.
 
Д.Нямтулга

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг