sonin.mn
Ном зохиол, дуу шүлэгтээ, хүүхдийн “аман бүтээл”-ийг томчууд хэрэглэсэн нь санаандгүй тохиолдол биш. Тоглоом наадгай амилж, түүний дэргэд эзэд нь үлгэрийн баатарт хувилсан мэт хүчирхэгжин дэврүүн үг хэлэлцэж, бас үйлдлээрээ үл хэнздэм ид шидийг бүтээн ялгарсан, ер бишийн хэрэглээг нь гэрчлэх үг, яриа аман хэллэгүүд бага насны охид, хөвгүүдэд олон.
 
Аргагүй л охид, хөвгүүдийн өөрсдийн нь оюун бодолд нийцсэн сэтгэмжтэй тэдний мэтгэлцээгээр үүсдэг санаандгүйн аман зохиолууд байхтул, бага насныхны хаягтай энэ “хөөрхөн” сэдвийг судалгаанд оруулж, онолын битүүг хөндсөн “хэнзхэн зурвас” нээе. Ш.Шажинбатын “Элс цас(УБ. 1982.385)” романд “Санаа байвал хүрээд ир Сачий байвал тулаад үзье” гэж урьж, Эрболд хүү баатар эр болон тоглоно. С.Надмидын “Нийслэлийн замд(УБ. 1986.45тал)” романд Азжаргал хүү “Хэлээд хэлэн чинээмах олоорой Ховлоод хошногоны  хэрчим сороорой” гэж хэлнэ.
 
Харин Г.Ловор хүүхдүүд хэлэхдээ, Ө үсгийг “8-ын ногоон тэг Ноосон утасны бөмбөг Too үсэг нь хосолмол Толгой хөлгүй тохом" гэх буюу, О үсгийг “Өөгүй өнхрүүш Өөрийгөө мэддэггүй бөмбөрүүш” гэлцдэгээс сэдэвлэж “Миний цагаан толгой" ном хэвлүүлээд байна. “Бороо бороо ороорой Оросын маамуу ирээрэй” хэллэг “Маамуу нааш ир (Ч. Лхамсүрэн)” хүүхдийн дуунд гарна.
 
“Цасаа цасаа ороорой Цагаан өвгөн ирээрэй Бударч бударч ороорой Буурал өвөө ирээрэй” гэдэг нь ердийн хэлхмэл үг бус, дүр төрх ялгаруулснаараа тоглоомын дэргэд төрсөн хүүхдийн аман зохиол юм. Үүнийг хүүхдийн дуундаа оруулснаар, С.Задгай, Л.Соронзонболд нар номлолгүй, тоглоомлог илүү уянгалаг болгожээ.
 
Тэд зохиосон дуугаа “Цасаа цасаа ороорой(1977 оны өвөл)” гэж хүүхдийн үгээр нэрлээд, бадаг бүртээ, “Хүүе наашаа ирээрэй Хүрэн баавгай хийцгээе Цасаа цасаа ороорой Цасан өвгөн хийцгээе(1-р ангийн сурахад хүү С.Батболдын нэрээр бий)” гэж өвлийн өвгөн, цасан охид, бас баавгай туулай зэрэг цасны амьтдыг тоглуулсан үйлдэлтэй болгож дуулуулсан нь байдаг. Хүүхдүүдийн хэллэгийн, “Нараа нараа наашаа Сүүдэр сүүдэр цаашаа’’ гэсэн нээлттэй санааг нь авч.М.Цэдэндорж шүлэгтээ ертөнцийн амьдралыг, өдөр шөнө, өнгө сүүдрээр дам таниулах хэд хэдэн давхар үгүүлэмж оруулсан нь бий.
 
Мөн хүүхдийн харилцан яриа л гэхэд, “Хэвлүүн Мөнхөө(Л. Одончимэд.2009)” ном шиг хэд ч хэвлэгдээд байна. Зохиолчдын хэрэглээний эдгээр жишээ нь цаг, цагийн нэг хүүхдэд бус, тэдний нийтлэг дундын ярианы дуудлага, бичлэгийн хэв шинжийгхадгалдгаас үзвэл, хүүхдийн ганц нас, эсвэл хэдхэн сарын зөрүүтэй хэл, ярианы дэл сул баримтууд биш байна.
 
Хэлзүйжээгүй, давхар утгажаагүйгээрээ хүүхэд насны хэлний онцлогтой ”Та тайван бай Таны толгой шоовон байна’’ гэсэн шигтоглоомлогутганцар, бас хэллэг дэх ил цагаан төрхийг ч, “Азын юм арван чавхны резинтэй боллоо"-оос ажигла. Харин “Баярлалаа бага долигно’’-д зээлдмэл(томчуудаас) утгалбарын сул наргиа илэрч байгаа бол, далд утгазүйжлийн жишгээр бүтсэн, “Хоёрын хоргол Ховдог нохой Гурвын гурил Гутлаа чирсэн дээрэмчин” гэхэд хийбод дүр илэрнэ. “Зүгээр ээ! зүүн чих чинь дэлдий Байгаарай баруун чих нь дэлдий” эсвэл "Зүгээр зүгээр Зүүнд хатгуулаарай” гэлцдэг шиг утганцар хийбод ч бүтээгджээ.
 
”Тэр өдрийн тэнгэр мэдэг Тэнэг миний заяа мэдэг’’-т тэнгэр, заяа хоёрт хандсан зэрэгцээ түвшин тодорно. Бас авиа, дуудлагын холболтоор "Ангай арван удаа тонгой” гэх буюу, “Угаавч уг нь хар Ухна тавивч ишиг нь хар” гэх өнгөний утгажлаас үүсэлтэй ’’Дуугуй бай Дуу чинь муухай байна, Цаашаа хар Царай чинь муухай байна” гэж үргэлжилдэг хоёр мөртийн хэрэглээ олонхдоо охидын аман бүтээл юм.
 
Хичээлийн танхимд, “...ээж нь гахай учраас торой нь хөхөхдөө нүдээ тас аньдаг. Байшинг гэр шиг барьдаггүйгээс болж биднийг буланд зогсоосон. Багш, чи хичээлдээ дандаа хоцорч ирэх юм гэж зэмлэдэг мөртөө, сурахад хэзээ ч хожимдохгүй гэх нь яана? Америк, cap хоёрын аль нь ойр вэ? харагддаггүйгээрээ мэдээж Америк хол..." гэхчлэн багш, сурагчдын хооронд өрнөх яриа иймэрхүү.
 
Ам нь алдасгүй, үг нь тохуугүй бүхэл нийлэг шинж хослон харагдахуйц утгалдаг "хөөрхөн” яриаг хүүхдийн аман ухааны өв, соёл талаас нь тодруулбал, хэл шинжлэлд уран сайхны бие даасан төрөл болсон “хүүхдийн ярианы төрөл зүйл” гэх шинэ судалгаа эхлүүлэх юм. Багачууд ихэд дэлгэрүүлсэн эдгээр аман бүтээлүүдээ өөр, өөрийн үйлдэл, дүрээр баяжуулдгаас гадна, дундын ярианы сорьц, мөчлөг бүхий хэрэглээний “салбар” болтол хөгжүүлсээр байгаа нь нас, биеийг илэрхийлэхээс гадна томчуудад бол сонирхол татам ажил.
 
“Залуу хүний зарц биш Зайдан морины янгиа биш Хөгшин хүний таяг биш Хөөтэй тогооны бариул биш Хорин хонины холбоо биш Хонгор морины уяа биш”гэх сөрөх тоочимжид учир шалтгаан, хувьсал бодол илэрч, үг хэлвэл хариутай, өөд өгсвөл уруутайг зүйрлэнэ.Харин сэмэрхий самбай, сэтэрхий тэвнийн хандлагыг адилтгамаар, “Бөөрөнд хутга Бөлдөгт жад Бөөсний яргачин Бөмбөгний хагархай" л аман ёгтлолд нь төлөөлж, огт ач тусгүйг илтгэх юмсыг ийнхүү сонгожээ.
 
Харин материаллаг, бас санаалаг холбоо хоршдог зэрэгцүүлсэн хэллэгийн сонголт, “Алтан дэлхийд алцагнах уу?, хавчигнах уу?”, “Аальгүй алцгар Америкийн шонхор”, “Хэрээ мэдэж хэрзэгнэ Ясаа мэдэж ярзагна” гэх удиртгалын гурвалд байна. “Бууж өг Булган дахаа тайлж өг”,“Үзэж тарна Үсэрч наалдана” гэх нь хөвгүүд тойрсон хэллэгхэдий ч “мөөрч уулздаг мөргөлдөж салдаг” мал амьтны хотлох, бэлчээрлэх төрх байдал, хашаа хороонд цугларах, тарж явахыг ажигласан малчин хүүхдийн ярианы хэлбэр нь “заавал” ялах, тоглоомд хожихын, хор шарын үндэс бүхий аман бүтээлд нь нөлөөлжээ.
 
“Зүгээр байхад зүү шидвэл Зөрүүлээд тэвнэ шиднэ шүү” гэхэд, “өглөг"-ийг зүүгээр хэмжээслэн тогтоож зүйрлээд, хариу барихаа тэвнийн дайнд хүргэж, томруулсан бол, “Хуц гэж хонинд байдаг Хушга гэж салтаанд байдаг Хуушуур гэвэл чамайг хэлнэ Хөдөөний хөөсөн мантуу Хотын хорчгор хуушуур” гэхчлэн хувилгасан харьцуулал нь тогтоосон байр суурь, байдал төрх, арцах янз маягаар ялгаралтай шүүмж аж.
 
Ам мэтгээн дэх, “Нэргүй Нэргүй 1 цаас, Нийтийн бүжиг 2 цаас, Гуанзанд ороход 3 цаас, Гулиа гишгэхэд 4 цаас”гэх тоон үнэлгээг дагуулж, үйлдлийн цуваа уртасч, хамтрагчдаа урвуугаар өсгөсөн энэ хэллэг нь явцуу ганцаардлаас, олонруу нийгэмших явцыг хурдасгажээ.
 
Гэтэл “Тахь ирис минийх Танил хүүхэн чинийх Хулан ирис минийх Худалч хүүхэн чинийх Янгир ирис минийх Янхаа хүүхэн чинийх’’ гэх шоглоомын сул зэрэгцүүллээс ажиглавал, “чихэр, хүүхэн" хоёроор эд юмст байх чанар болон танил, худалч, янхаа гэх хүнд илрэх төрхийг тодосгож “би, чи” хоёртоо, тэдгээрээ цагдуулснаас үгүүлэмж нь илүү чөлөөтэй байна.
 
Зүй тогтлын агуулгатай “Аргалж болдоггүй 16 нас Хорьж болдоггүй 18 нас” гэж анги ахих тусам хүүхдүүд хоорондоо хашгична. Охид "Танилцвал талын цэцэг Тасдаад авбал Таны цэцэг” гэж хэлнэ. Гаднаас хөвгүүд рүү, алсаас өөр рүүгээ чиглэсэн логик санааны иймэрхүү мөр бадаг зохиогдон тэдний хоорондын захидал зурвасын үгс болж.охидод үйлчилдгээс ажвал, хорвоотой танилцах ухамсраар хашсан үг, зээлсэн санаанд багтаж, утга нь гүнзгийрч "Тракторын гэрэлд харсан чинь Тайрмал үстэй охин харагдав Танилцах гээд очсон чинь Таягаа тулсан эмгэн” байснаар "Охин эмгэн”гэх жэндерийн нас зэрэгцсэн ёгтлол үүсчээ.
 
Хүүхдийн дотоод(хайр) сэтгэлийн сэдэврүү, томчуул тэр дундаас зохиолчид ч гүн нэвтэрч чадахгүй эргэлздэг байхад хүүхдүүд өөрсдөө тоглохдоо ам, амандаа тэдгээр санааг нээн хэлж, үг хоорондын зай, завсар зангилаасаас төрдөг үү! гэмээр өвөрмөц сэтгэмж нь аман зохиол руу ийнхүү туссаар байна.
 
Сул аялгуу “Еэ, Еэ ээ бөө, вөө өө” гэх өхөөрдлөөс, “Ичиг ичиг бөөвөө Ичинхорлоо бөөвөө”-г, гадаад шинж төрхөөс, “Тоглож байгаад Тоглоомоо даахгүй Тонгойж суугаад Бөгсөө даахгүй”-г хэлж доглоом дэх эхлэл төгслийг ялгадаг, “Гүйгээд ирэхийн гүзээ байна уу? Дайраад ирэхийн давсаг байна уу?”, “Хожил манайх Хоргол танайх Баяр манайх Баас танайх” гэх байнга хэлэгддэг ижил, төстэй мөр бадгууд нь хүүхдийг буруушаан шүүх, дутагдлын баримт болдоггүй, харин ч бага насныхны дурсамжийг чимж, тэдэнд хор шар хоржоон нэмдэг идэвхтэй хэрэглээний “дайралцаа үг’’-үүд юм.
 
Хөрш охидын үгээс,“Хамар хашааны мангар Халзан толгойт мангас” гэх хоч нэр гарч, хөвгүүдийн халимаг үсгүй хуйханд нь хуруу хумсаа шигтгэн тоглож, бөмбөгөр толгойг нь алгаараа дарж, оосор бүч татах зан үйлийн тоглолтыгэр, эмгүй хийдэг байснаас охид, хөвгүүд өөр хоорондоо нүүр хагаран хөгжилддөг хөөрхөн үйлдэл харагддаг бол, төгсгөх хувилбар мөрөө ёгтолж, “Халзан толгой хага Хамрын нус суга” гэжээ.
 
“Баяраа, Баяраа бууз Варены шилтэй компод, Болдоо, Болдоо боорцог Болсон түүхий мантуу”, “Солиор солиор Соосгоо хөх” зэрэгт ижил болон сөөлжүү давталт, “Мангар Мааз-ын гол Тэнэг тэргэний гол”, ”Аа аа ангай, Арван жил тонгой”-д “мангар тэнэг, ангай тонгой’’ зэрэг ойролцоо утга, ’’Хужаа хуушуур Хулганы нүх”-д утгын далдлал, “Нэгийн нэхий нэгдлийн гахай Хоёрын хоргол хоолны сав”(гахай-сав) гэх харьцааны хэлхцэд сонгогдсон үгс нь ижил үг, ижил үндэс, ижил утгаар давхар холболттой байгаа бол, "Ховдог нохой Хоолны сав Хоёулаа нийлээд Хогийн сав” гэх хувилбар нь нэгтгэх санаагаар бүтжээ.
 
"Цаашаа хар царай чинь муухай Дуугаа тат цалин чинь бага”,”Шүд гэж нүх Царай гэж чавганц",’'Тунгаа тугалын чацага Том болоод Үнээний баас”,”Хүүхэн Ганбаа хүний шаар Хөдөө очоод малын шийр" буюу, ’’Хүүхэн Гааяа хүний доог Хүрэн морь нь чонын хоол”гэх мөн чанар, "Хөөгдөж ирсэн хөвөнгийн өөдөс Шилжиж ирсэн шилний хагархай" гэлцэх нь бүхнийг харьцуулан жишдэг хүүхэд санаа болно. Хэлбэрээрээ эдгээр хэллэг нь задгай бас бүхлийн зэрэгцсэн ойлголт хослуулж нэгтгэдэг дүгнэлтүүд байна. Хэллэгүүд нь тоглоом, наадгайн аман сэдвүүд боловч “-нь, -гэж” гэх шиг ярианы идэвхгүй холболт огт оруулаагүйгээс санаагаа эвдээгүй, үгүүлбэр бүрээ заах төлөөний аль нэг үггүйгээр шууд холбож, толгойлсноос гадна дээр нь нэмж, марзан шинж чимж ёгтолжээ.
 
Нэг үндэст найман үгээр эсэргэцсэн өөр өөр жороо утгыг хүрээлж үүсгэн, “Дарвайсан дарвагар чинь Дарвайх юманд дарвайхгүй Дарвайхгүй л юманд дарвайгаад Дарвайдаг хар дарвагар вэ?" гэсэн бол сөрөгцлөөр багшийн дүнг хувилгасан “Өргөсөн тав, бууруулсан гурав" гэдэг хэллэг ч бас л амаар зохиох [импровизация] хэлбэрт хамаарна. Хүүхэд -шүү, -даа гэсэн юмханд хүч оруулсан сул утга нэмж, “Ногоон муур нойртой доо Нойрон дундаа шээдэг дээ Шармуур шартай даа Шарсан мах амттай даа” болгон мөрлөж, бас “Дэмий шүү Дэмбэрэл цагдаад хэлнэ шүү Хохино шүү Хогийн саванд чихнэ шүү" гэх толгой холболт нь аман зохиолын зүйл юм.
 
Адилтган дууриалгасан “Пиндийчхээд пенцилиний шил шиг Ярзайчхаад яртай мод шиг", “Харж байгаагий нь ээ Харааны шил шиг Байж байгаагий нь ээ Барийний шил шиг” гэх төгс бус холбоо үгсэд “-шиг” гэсэн холболт орсон бол, харин “-шиг”-ийн “0” хувилбараар бүтээсэн, “Ээжийгээ дууриасан эмийн шил Аавыгаа дууриасан архины шил" гэх дүрс байдлын хэллэгүүд нь хүмүүжлийн орчинг тодорхойлдгүйгээс, хүүхдийн аманд байдаг л ердийн бүдүүн баадан дүрт ёгтлол болжээ. Үгүүлбэрээр “Хажуу айлд орсон чинь Хатсан талх өглөө Хашаг давуулаад шидсэн чинь Хар нохой идчихлээ” гэхэд зөрүүтэй үйлдэл харагдах ба, чихрийг тойруулсан мэдээллээс ’’Чихэр харахаар Шүлс гоожно Чихэр идэхэд Шүд өвтгөнө” гэсэн сэрэмж зэрэгцүүлжээ.
 
Хий нь суларвал бөмбөгийг, бие ядрахтай адилтгаж, “Бор гэртээ очъё Будаатай цайгаа ууя Төрсөн гэртээ очъё Төлегнийхөө махыг идье” гэх байдлаар хийгүй бөмбөг, ядарсан бие хоёроор тоглоом төгсгөх хэллэг бүтээж, хийлэх, тэнхрэх санааг уран холбожээ. Харин “Хийгээ гаргаснаас Хэрэг хийгээгүй” гэхэд тэр “хий”бол,ёс бус явдал “хэрэг" үүсгэх зүйл болголгүйгээр шууд хэлж, бас юм юм дотор хүүхэд оролцох шаардлагагүйг таниулсан “Чамд хамаагүй Хаданд чимээгүй’’-г бүтээжээ. Харин ’’Уучлаарай урвагар минь Улаан усаа уугаарай өрвөгөр минь”-ийг ажвал, едлөөгүй ангаахайн төрхөд тохирох “урвагар, өрвөгөр”гэх үгийг, уг хэллэгтээ дэвсгэр утгаар сонгожээ.
 
“Энийг хар аа, эрхий хуруу Тэрийг хар аа, тэнгэрийн хаяаӨөрийгөө хар аа, Өөдгүй жаал Намайг хар аа, нарийн бичгийн дарга” гэхэд “Э-” язгуурт үг ойрыг, “Тэ-” язгуурт үг холдуулдгаас утгалж, дараах мөрөнд нь ойртуулах, холтгон дуудах санаат үг дагуулан сонгосноороо хэллэг бүхэлдээ хандал үгүүлэмж болжээ. Харин нэлээд шүүмжлэнгүй “Өөрийгөө тоодог өөдгүй жаал Өрөөсөн гутлаа олдгүй жаал Аав ээжээрээ олуулдагжаал Ах эгчээрээ өмсүүлдэг жаал" гэх хувилбарт нас насны чадвар, ажиглалт, эв эеээрт мэдэрч.гутал емсөх, үдэх, бяцхан бэрхшээлд асрамжаас эрт гарахыг, олддоггүй өрөөсөн гутлаар нялхамсуу эрхлэнгүйг төлөөлсөн зөнт үйлдлүүд нь ажлыг аргаар, хэрсүүг эвээр харсан хүүхдийн үг аж.
 
Хүүхдийн аль ч ярианы асуух, давтах, сөрөгцөх, зэрэгцэх, дагасан үгүүлэмж нь,’’Найз аа найзаа найзлах уу? Наймын чихэр хуваах уу?”гэх урилга, “Манайд ирээрэй Мантуу идээрэй Мантуу түүхий шүү Гэдсээ мэдээрэй”гэсэн хориг, “Манай айлын Марзан Чимгээ Мандалин татдаг Чимгээ, Хойд айлын ховдог Чимгээ Хоёр дүүгээ зоддог Чимгээ’’-д зөрөө, зөрүүгийн ялгарал, "Ишгэн сүүлэн гэзэгтэй Идэж уухын явдалтай Бичиг бичээд сурдаггүй Бичээнэ идээд цаддаггүй” төрх, байдал шиг үйлдлийндүрслэл дотор тодорхойгүй эзэн бие бүтээдэг арга, хэлний бус(дохио) хэлбэрт бүтэц байна.
 
Хэтрүүлэвч улам ахиулдаг нь хөвгүүдийн онцлог, “Алдгийм байна Апхаар цохиод ч үхэдгүйм байна”, “Нэг цохивол нэрээ мартана Хоёр цохивол Хорвоог орхино Гурав цохивол зул асаана биз?” ч гэх шиг үгээ ёгт цээр утгаар далдалж, өөрийгөө “овойлгосноос” гадна, өөч, шооч, хочлооч болохыг“Таахай Дамдин Тамхинд дуртай Тарган авгай нь Торгонд дуртай Таван хүүхэд нь чихрэнд дуртай Тавиул адуу нь Тарианд дуртай”-н ахиуллууд эсвэл, “Тоорой Отгоо, тогос Дүүрээ, ганган Баажий, гархи Гааяа,* галзуу Сайнаа...” гэх хоч нэрс харуулна.
 
Төгсгөл нь дараагийн дугаарт
 
Д.Хүү
МЗЭ-ийн болон оны шилдэг
бүтээлийн “Алтан өд”шагналт судлаач,
шүүмжлэгч