sonin.mn
Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод шинээр баригдах Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн барилгын шав тавих ёслол боллоо.
 
Хотын хүн ам, айл өрхийн тоо нэмэгдэж байгаа нь Өрхийн эрүүл мэндийн төвүүд, БОЭТ-ийн ачааллыг ихэсгэж байгаа учраас аймгийн ИТХ-ын шийдвэрээр гурван өрхийн эмнэлгийг шинээр нэмж барихаар болсон юм.
 
Энэ асуудлыг шийдэх зорилгоор "Аймгийн эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл"-д Арвайхээр хотын 1, 2, 9 дүгээр баг, 3, 4, 7, 8 дугаар баг, 10, 11 дүгээр багуудын дунд тус бүр нэг буюу нийт гурван Өрхийн эрүүл мэндийн төвийг шинээр барихаар тусгаж, Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжилтыг шийдвэрлэжээ.
 
Барилгын ажил энэ сард эхэлж, 8 дугаар сарын эхний арав хоногт хүлээж авахаар гүйцэтгэгч компаниудтай гэрээ байгуулсан байна.
 
Өвөрхангай Б.Батчимэг
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг