sonin.mn
УИХ-ын чуулган өнөөдөр үдээс өмнө хуралдах байсан ч цуцлав.
 
Учир нь АН-ын бүлэг хуралдсан тул хуваарьт ийн өөрчлөлт орсон байна. Ардчилсан намын бүлэг хаалттай горимоор хуралдаж, бүлгийн олонх гишүүд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зарим сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг хэлэлцсэн.
 
Өөрөөр хэлбэл, Шадар сайд Ц.Оюунбаатар, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нарыг чөлөөлөх асуудлыг хурлаар ярилцан дэмжсэн аж.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг