sonin.mn
Баянхонгор аймгийн Иргэний танхимд “Авлигаас урьдчилан сэргийлэх, хэрхэн тэмцэх” сэдэвт сургалтыг “Транспаренс интернэшнл” ТББ-аас зохион байгуулж, төрийн болон төрийн бус байгууллага, ЖДҮ эрхлэгчид, уул уурхайн салбарын төлөөлөл оролцлоо.
 
Сургалтыг зохион байгуулснаар 4 талт түншлэлийн үйл ажиллагаа явуулахад Авлига, хүнд суртлаас урьдчилан сэргийлэх авлига, хүнд суртлаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэхэд талуудын оролцоог сайжруулах мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлж байгаагаараа онцлогтой юм. 
 
“Транпаренс интернэшнл” ТББ нь 1993 онд Авлигын эсрэг үйл ажиллагаа явуулах зорилгоор байгуулагдсан бөгөөд өнөөдөр дэлхий дахинд авлигын эсрэг үйл ажиллагаа явуулдаг томоохон төрийн бус байгууллага болсон байна.
 
Тус байгууллага нь Монгол Улсад 2003 оноос салбар байгууллагаа байгууллагдсан бол улирагч оноос Баянхонгор аймагт “Дөрвөн талт түншлэл”-д Авлигын тухай ерөнхий мэдээлэл олгох сургалтыг зохион байгуулж байгаа юм байна.
 
Б.Мөнхзул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг