sonin.mn
Хөх тэнгэрийн гудамжны авто замын зорчих хэсгийг засварлах ажил эхлээд  байна.  Наранбулаг  Хан ХХК уг ажлыг гүйцэтгэж буй бөгөөд Токиогийн гудамж, Сансарын ШТС-аас урагш, Залуучуудын гудамж хүртэл 623м авто замыг 2016  оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 22:00 цагаас 05 дугаар  сарын 30-ны өдрийн 06:00 цаг хүртэл бүрэн хааж суурь болон өнгө асфальтбетон хучилт хийх болсныг мэдэгдье. 
 
Иймд зам хааж буй дээрх хугацаанд та бүхэн өөр замыг сонгон зорчино уу гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.