sonin.mn
Сүхбаатар аймгийн Ардчилсан намын ээлжит бус хуралдаан болж 2016 оны 5 сарын 23-ны өдөр болж өнгөрлөө. Хуралдаанаар аймгийн ардчилсан намын хорооны гишүүдийн 100 хувийн саналаар аймгийн засаг дарга Ж.Батсуурийг 2016 оны Улсын Их Хурлын 24-р тойрогт нэрийг нь дэвшүүлэхийг дэмжжээ.
 
Аймгийн намын хорооны хуралдаанаас гарсан энэхүү шийдвэрийг Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороонд өргөн барих юм. ҮЗХороо нь 5 сарын 27-нд хуралдаж эцсийн шийдвэрийг гаргана гэдгийг Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга П.Мөнхжаргал хэллээ.
 
Засаг дарга Ж.Батсуурь нь 8 жил аймгийн засаг даргаар ажилласан бөгөөд өнөөдрөөс эхлэн 8 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа ард иргэддээ тайлагнахаар бүх сумаараа тойрч ажиллах юм.
 
Т. Одончимэг
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг