sonin.mn
Сэлэнгэ аймгийн тариаланчид энэ онд 130400 мянган га талбайд үр тариа, 3500 мянган га талбайд тэжээлийн ургамал, 6500 мянган га талбайд тосны ургамал, 3009 мянган га талбайд төмс, 2174 мянган га талбайд хүнсний ногоо тариалах төлөвлөгөөтэй байна.
 
Газрын шимээр амьдардаг Сэлэнгийн тариаланчид, ногоочдын ажил эд буцалж байна. Өнөөдрийн байдлаар 52056 га талбайд үр тариа, 353 га талбайд тэжээлийн ургамал, 2651 га талбайд тосны ургамал, 1537.1 га талбайд төмс, 580 га талбайд хүнсний ногооны тариалалт хийгээд байгаа аж.
 
Энэ нь нийт тариалах үр тарианы 40.7 хувь, улаанбуудайны 41.3 хувь, тосны ургамлын 40.8 хувь, төмсний 51.1 хувь, хүнсний ногооны 26.7 хувийг тус тус тариалаад байна.  
 
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг