sonin.mn
Дорнод аймгийн хэмжээнд Улаан бурхан өвчний эсрэг вакцинжуулалт өнөөдрийн байдлаар 80 орчим хувьтай яваа мэдээллийг аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Хулан өглөө.
 
Тус аймгийн хэмжээнд уг өвчний дэгдэлт  өнгөрөгч дөрөвдүгээр сард хамгийн их байсан бол энэ сард харьцангуй буурах хандлагатай байгаа юм.
 
Хөрш зэргэлдээ Сүхбаатар, Хэнтий аймагтай харьцуулбал Улаан бурхнаар өвчлөхсдийн тоо Дорнодод бага байгаа ч эрүүл мэндийн салбарынхны хувьд вакцинжуулалтын ажилд анхаарч ажиллаж байна. Одоогийн байдлаар вакцинжуулалтын ажил 80 орчим хувьтай явна.
 
Б.Туяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг