sonin.mn
Стандартчиллын бүс нутгийн холбооны Ерөнхий ассамблейн 24-р хуралдааны шийдвэрийн хүрээнд Турк улсын Стандартчиллын байгууллагаас Турк улсын Анталия хотноо 2016 оны 5-р сарын 7-14-ний хооронд ISO 17025 “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага”, ISO 22000 “Хүнсний аюулгүй байдлын тогтолцооны удирдлага” сургалтыг зохион байгууллаа. 
 
Тус сургалтад Украйн, Азербайжан, Киргиз, Узбекстан,Тажикстан, Грузия, Молдавия, Казахстан зэрэг орнуудаас нийт 22 хүн хамрагдсан бөгөөд Монгол улсаас Хэмжил зүйн бодлого, эталоны газрын ахлах мэргэжилтэн Ж.Сайран, Хөвсгөл аймгийн Стандартчилал, хэмжил зүйн хэлтсийн дарга Д.Батсайхан нар оролцлоо. 
 
Энэхүү сургалтад хамрагдсанаар Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага, Хүнсний аюулгүй байдлын тогтолцооны удирдлагын стандартыг олон улсын хэмжээнд нэвтрүүлж буй туршлага судлах, үнэлгээний системийн талаар мэдлэгээ дээшлүүлэв.
 
Сургалтын нээлтэнд Стандартчилалын бүс нутгийн холбооны гадаад харилцаа эрхэлсэн захирал Илхам Азтурк, Турк улсын Стандартчиллын хүрээлэнгийн  гадаад хаилцааны хэлтсийн дарга Уялмаз, хяналт үнэлгээний ахлах мэргэжилтэн Байраам, Анталия хотын Стандартын байгууллагын дарга Исмайл Өнли нар оролцож Стандартчиллын бүс нутгийн холбоо болон Туркийн Стандартын хүрээлэнгийн үйл ажиллагаа цаашдын зорилтын талаар танилцуулав.
 
Сургалт нийт 5 хоног үргэлжилж Туркийн Стандартын хүрээлэнгийн ахлах мэргэжилтэн Фейзуллах Эрдоган  TS EN ISO /IEC 17025 “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага” сэдвээр, доктор Шайн Идеят TS EN ISO  22000  “Хүнсний аюулгүй байдлын тогтолцооны удирдлага” сэдвээр тус тус хичээл зааж европын холбооны болон өөрийн орны туршлага үнэлгээ хийхэд анхаарах  зүйлийн талаар тодорхой жишээ татан заав.
 
Мөн сургалтын явцад үйлдвэрлэлдээ  ISO 22000  болон чанарын удирдлагын тогтолцооны стандартыг нэтрүүлэн ажиллаж буй Ecice  бяслагны үйлдвэрийн үйл ажиллагаатай  танилцсан. 
 
Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага стандартын хүрээнд үнэлгээ хийх арга барилаа дээшлүүлэх, олон улсын мэргэжилтнүүдээс суралцах, хүнсний аюулгүй байдлын тогтолцооны удирдлагын стандартын шаардлага олон улсын чиг хандлага аюулгүй байдлыг хангах талаар Турк улс болон сургалтанд оролцогчдоос туршлага судлах өөрийн улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлнэ. 
 
Тус сургалтад хамрагдсан орны стандарчилал, хэмжил зүйн байгууллагын тогтолцооны талаар сонирхож сургалтын чиглэлээр хийгдэх ажлын талаар санал солилцон ажиллав. 
 
Үүнд: Киргиз, Тажикстан, Молдави, Азербайжан улсуудад итгэмжлэлийн байгуулага нь бие даасан байдлаар ажилладаг, Киргиз, Тажикстан улсуудад стандартчилал, баталгаажуулалтын байгуулллага, хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалтын байгууллага нь аж ахуйн тооцооны үндсэн дээр үйл ажиллагаа тус тус явуулж байгаа талаар танилцлаа.