Өдөр тутамд бидний идэх хоолноос хороож, олох орлогноос минь хумсалж, ирээдүйг маань улам бүр эрсдэлж оруулж байгаа, бидний хэлдэгээр хямрал гэж нэрлээд байгаа үзэгдлийнхээ тухай бид хэр их зүйл мэдэх вэ.
Түүний бий болох явцыг засгийн газрын зүгээс гадаадын шууд хөрөнгө оруулалт зогссон, ашигт малтмалын үнэ унасан гэдэг хоёр шалтгаанаар тайлбарласан бол сөрөг хүчний зүгээс их хэмжээний зээл авч эдийн засгийн үр ашиг багатай дэд бүтэцэд хөрөнгө оруулсан гэж шүүмжилдэг. Тэд хоёул зөв ярисан, аль аль нь хямралыг бий болгосон.
Гэхдээ хямралыг бий болгоход нөлөөлсөн өөр нэгэн том хүчин зүйлийг тэдний хэн нь ч одоог болтол яриагүй л байна. Нэг бол тэд олж хараагүй, үгүй бол үнэнийг нууж байна. Тиймээс уншигч таниас хүсэх миний хүсэлт бол энэ нийтлэлийг олонд түгээж, эрх баригчид юун дээр алдсанаа өөрсдөө олж харж түүнийгээ засаж залруулахад нь туслах юм.
Алтанхуягын засгийн газар байгуулагдаад нэг жил болсны дараа нэгэн дуулиантай хөтөлбөр хэрэгжүүлсэн нь ипотекийн 8 хувийн зээл. Ардчилсан намынхан энэ хөтөлбөрөө өнгөрсөн гурван жилийн хугацаанд засгийн газрын сурталчилгаанд байнга ашиглаж ирсэн.
Мөн иргэдийн хувьд өөрийн орон байртай болно гэдэг тэдний биелэгдэшгүй хүсэл байсан тул энэ хөтөлбөрийг талархан хүлээн авсан. Барилгын салбарын бизнес эрхлэгчид хүртэл өндөр үнээр босдог орон сууцаа борлуулах боломжтой боллоо хэмээн баярлацгааж байсан.
Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойшхи гурван жилийн хугацаанд нийтдээ 80 мянган айл өрх 8 хувийн зээлд хамрагдаж орон сууцтай болсон, засгийн газар нийтдээ 3,5 их наяд төгрөгөөр ипотекийн 8 хувийн зээлийг санхүүжүүлсэн байна.
Бүгдийн талархан хүлээн авсан ипотекийн 8 хувийн зээл үнэндээ энэ хямралын том шалтгаан нь болно гэж тухайн үедээ хэнч төсөөлөөгүй нь ойлгомжтой. Харамсалтай нь засгийн газар энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ хэд хэдэн том алдаа гаргаснаар доллар 2000 төгрөгийг давж, эдийн засаг хумигдаж, ядуурал огцом нэмэгдсэн байна.
Орон байр гэдэг бол хүний амьдралд хоол ундтай адил үнэлэгдэх наад захын хэрэгцээний нэг. Тиймээс ч Монгол улсын, үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн, арван зуравдугаар зүйлийн 2т зааснаар “Монгол улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эртэй” гэж заасан байдаг.
Иргэншсэн, соёлжсон өнөөгийн ертөнцөд хүний амьдрах тав тухыг хангах, эрүүл, аюулгүйн баталгаа болох орон байр нь халаалт, дулаан, цэвэр, бохироо шийдсэн байх нь наад захын ойлголт. Тэр утгаараа орон сууцжуулах аян манай улсад өндөр ач холбогдолтой, зайлшгүй шаардлагатай хөтөлбөр.
Монгол улс 1940 оноос эхлэн анхны орон сууцны хороололуудыг босгож иргэдээ орон байраар хангаж эхэлсэн түүхтэй. Социализмын үед төрөөс санхүүжилтийг нь гаргаж Зөвлөлтүүдийн удирдлага доор барилгын салбарыг хөгжүүлж ирсэн.
Харамсалтай нь оргил үе болох 80-90 оны хооронд жилдээ дөнгөж 2000 гаран айлын орон сууц ашиглалтанд оруулж байсан нь орон сууцтай болох хүсэлтэй иргэдийнхээ эрэлтийг хангаж хүчрэхгүй байсан. Дараагаар нь 90 он гараад орон сууцны салбар бүрэн дампуурсан гэж хэлж болно.
Уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт бий болсон, эдийн засгийн тааламтай он жилүүдийн нөлөөгөөр 2001 оноос барилгын салбар дахин сэргэж эхэлсэн. Бүхэл бүтэн 10 жилийн хугацаанд жилдээ 100 ч хүрэхгүйн орон сууц ашиглалтанд оруулж байсан нь орон сууцтай болох хүсэлтэй иргэдийн тоо хэдэн арван жилийн турш хуримтлагдаж ямар хэмжээнд хүрсэн нь хэнд ч ойлгомтой.
2010 онд нийслэл хотын нийт хүн амын ердөө 38 хувь нь орон сууцанд амьдарч байсан гэдэг статистик байдаг. Гэр хороололд амьдарч байгаа айл өрхүүд бүгд орон сууцтай болох сонирхолтой ч орлого нь хүрэхгүйн улмаас аргагүйн эрхэнд тэндээ амьдрахаас өөр сонголтгүй байдаг.
Иргэд орон сууцтай болоход тулгардаг хамгийн том бэрхшээл бол түүний өндөр үнэ, нөхцөл чанга зээл байсан. Харин засгийн газар ипотекийн 8 хувийн зээлийн хөтөлбөрийг баталж чадсан нь өндөр үнийг урт хугацаанд хүү багатай зээлээр сар бүр бага багаар төлөх боломжтой болгосон.
Дээр нь иргэдийн орлого өнгөрсөн арваад жилийн эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн буянаар 8 хувийн зээлийн нөхцөлийг хангахуйцаар нэмэгдсэн. Ингээд яг тааламжтай цаг хугацаанд энэ хөтөлбөр хэрэгжсэн хэдий ч энэ нь эдийн засагийг хүндрүүлж байгаа хамгийн том шалтгаан болж хувираад байгаа нь харамсалтай.
Цаг хугацааны хувьд авч үзвэл ипотекийн 8 хувийн зээл хэрэгжсэн 2013 оны 8 сарын 1ны өдөр Монгол улсад хямралын шинж аль хэдийн илэрцэн байсан. Гадаадын шууд хөрөнгө оруулалт өмнөх онтой харьцуулахад 80 хувиар уначихсан ашигт малтмалын үнэ 30 хувиар буурчихсан үед энэ хөтөлбөр эхэлсэн.
Нэг ёсондоо улсын санд байсан 3 тэрбум долларын нөөц шавхагдаад нэг тэрбум хүрэхгүй болтлоо буурчихсан, валютын хомсдол нүүрлээд байсан үе. Яг энэ үед долларын ханш 1500 төгрөгтэй тэнцэж байсан. Долларын хэт өсөлт нь эрэлтийг бууруулж тогтворжиж байсан ч зах зээлд гэнэт маш их мөнгө хэвлэгдээд ороод ирсэн энэ бол ипотекийн 8 хувийн санхүүжилт.
Бэлэн мөнгийг хоёр зорилгоор л зах зээлд оруулдаг нэгд мөнгө бол өөрөө материаллаг зүйл тодорхой хэмжээнд элэгдэж, хуучирч, ашиглагдах боломжгүй болдог, хоёрт гэвэл бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт ихэсч байгаа бол зохист хэмжээг хадгалах, түүнийг дэмжих зорилгоор бэлэн мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлдэг.
Харин төгрөгийн ханшийг доллартай харьцуулж биш зах зээлд байгаа бараа бүтээгдэхүүнтэй харьцуулан тооцдог. Үнэндээ бол сүүлийн хэдэн жилийн долларын чангаралт нь доллар үнэд орсондоо бус төгрөгийн худалдан авах чадвар суларсантай шууд холбогддог.
Тиймээс хэрвээ зах зээлд бэлэн мөнгө нийлүүлж л байгаа бол тэр хэмжээгээрээ бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэж байх ёстой тэгэж байж зах зээл тогтворт байдлаа хадгалж чадна.
Харамсалтай нь сүүлийн хэдэн жилд ипотекийн зээлийн санхүүжилт хэлбээр 3.5 их наяд төгрөг зах зээлд нийлүүлж, 7 их наяд төгрөг байсан зах зээлийг 10 их наяд болтол нь өсгөсөн ч эсрэгээрээ бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг түүн шигээ нэмэгдүүлж чадаагүйн улмаас доллар 2000 төгрөг давж өссөн юм.
Долларын үнийн өсөлт нь гадаадын шууд хөрөнгө оруулалт зогсож, уул уурхайн түүхий эдийн үнэ унаж валютын орлого хумигдсанаас бус засгийн газрын үр ашиггүй цаасан мөнгө хэвлэн зах зээлд нийлүүлснээс шалтгаалсан байдаг.
Засгийн газар энэ их мөнгийг зах зээлд нийлүүлж эрэлтийг нь дэмжсэнээр орон сууцны нийлүүлэлт нэмэгдэж зохист харьцаагаа хадгалж чадна гэж итгэсэн байх. Гэхдээ тэд нэг зүйлийг дутуу тооцоолсон байдаг. Барилгын салбарын өсөлт богино хугацааных биш. Эхлээд газраа олно, хөрөнгө оруулалт босгоно, барилга барих хугацаа хамгийн багадаа нэг жил эвсэл түүнээс урт байдаг.
Харин зээл хэрэгжиж эхлэхэд л байр авах сонирхолтой иргэд хэдэн арван мянгаараа байсан. Тиймээс л ипотекийн 8 хувийн зээл эхлэхэд шинэ байрны метр квадратын үнэ дунджаар сая таван зуун мянган төгрөг байсан. Харин зээл хэрэгжиж эхэлснээс хойш 6 сарын дараа байрны метр квадратын үнэ хоёр саяд хүрч маш богино хугацаанд үнэ 35 хувиар нэмэгдсэн байдаг.
Монголдоо томд орох барилгын компанид ажилладаг найзын маань яриагаар тухайн үед дарга нь нэг өглөө ирэхдээ л үнээ нэм гээд л хүрээд ирдэг байсан гэсэн ямар ч хурал, ямар ч тооцоогүйгээр шүү.
Нэг ёсны зах зээлд нийлүүлсэн 3.5 их наяд төгрөг маань бүтээгдэхүүний нийлүүлэлтйиг нэмэгдүүлж чадалгүй зүгээр инфляци болж хувирсан. Эргээд энэ нь эдийн засагтаа маш хор хөнөөлтэй болж эхэлсэн. Манай зах зээл жижиг тул бүгдийг өөрсдөө үйлдвэрлэж чаддаггүй.
Тиймээс ихэнх компаниуд гаднаас валютаар заавал нэг юм худалдан авч байж бизнесээ явуулдаг, зарим нь бүрэн валютын ханшаас хамаарсан байдаг. Эдгээр компаниудын хувьд долларын ханшын өсөлт бизнесийн зардлыг нь нэмэгдүүлж, ашигт ажиллагаанд нь шууд нөлөөлсөн.
Одоо ашигтай ажиллаж байгаа аж ахуйн нэгжийн тоо өдөр ирэх бүр багассаар л байна. Дээр нь манайдаа томд тооцогдох ихэнх компаниуд цаг сайхан үед гаднаас их хэмжээний зээлүүд авсан.
Монгол улсын нийт өр 23 тэрбум доллар давсан гээд байгаагийн дийлэнх нь дээрх компаниудынх. Тэдний хувьд орлогоо төгрөгөөр олдог тул төлөх өр нь валютаар тул зээлийнх нь хэмжээ огцом нэмэгдчихсэн байгаа. Тэгээд дээр нь зардал нь өсчихсөн. Энэ бүгдийг тоочиход энэ хямралыг бид гаднаас хайх биш дотоодоосоо тэр тусмаа засгийн газрын буруутай үйл ажиллагааны нөлөөгөөр бий болсон гэдэг нь харагдаж байна.
Хямралыг гүнзгийрүүлэхэд дээрх хүчин зүйлээс гадна өөр нэг том хүчин зүйл нөлөөлсөн нь бас л ипотекийн 8 хувийн зээлтэй холбоотой. Манай улсын ядуурлын хэмжээ 30 хувь гэсэн статистик явдаг.
Мөн Улаанбаатар хотын нийт айл өрхийн тоо 350 мянга гэж үздэг. 350 мянган айл өрхийн 30 хувь болох 105 мянган ядуу айл өрх амьдардаг буюу эдгээр нь амьдралынхаа наад захын хэрэгцээг ч хангаж чаддаггүй гэж болно.
Ипотекийн 8 хувийн зээлд хамрагдсан 80 мянган айл өрх бол манай нийгмийн дундаж давхаргийн айл өрхүүд байсан. Харамсалтай нь тэд ипотекийн зээлд хамрагдсныхаа дараагаас хэрэглээгээрээ шууд ядуу ангилалруу яваад орсон.
Хамгийн сүүлийн судалгаагаар өрхийн дундаж орлого 960 мянга байсан. Зээлийн шаардлага дээр сар бүр төлөх төлбөр нь өрхийн орлогийн 45 хувиас хэтрэх ёсгүй гэж заасан байдаг. Энэ нь дундаж орлоготой айл сардаа 432 мянган төгрөг байрныхаа зээлэнд төлнө гэж тооцоолж болно.
Өрхийн дундаж орлого 960 мянган төгрөг түүнээсээ татвар, шимтгэлээ хасхад 768 мянган төгрөг болно. Дээрээс нь байрны зээл болох 432 мянган төгрөгөө хасхад 336 мянган төгрөг үлдэнэ. Дээр нь энгийн хоёр өрөө байрны сарын төлбөр дээр нь тог, интернет, кабел, СӨХ, утас, унааныхаа зардлыг нэмхэд хамгийн багадаа сард 160 мянган төгрөг болно. Энэ зардал бол амьдарч байгаа л бол төлөх тогтмол зардал үүнийгээ үлдэгдэл 336 мянган төгрөгнөөсөө хасхад 176 мянган төгрөг болно.
Энэ бол ипотекийн 8 хувийн зээлтэй дундаж давхарын айл өрхийн сарын хоол хүнс, хувцас эдлэл, зугаа цэнгэл, өөр бусад бүх зүйлд зарцуулах мөнгө. Энэ мөнгө үнэндээ бусад бүх зүйлийг орхиод дан ганц хоол хүнсэндээ зарцуулахад ч хангалтгүй. Иймээс л ипотекийн зээлтэй айл өрхийн хувьд хэрэглээ гэх зүйл үгүй болж ядууралд шууд нэрвэгдэж байгаа юм.
Ингэхээр Улаанбаатар хотын хувьд ядуу 105 мянган айл өрх дээрээ шинээр нэмэгдсэн 80 мянган айл өрхөө нэмэхэд нийт ядуурлын хэмжээ 50 хувьд даваад явчихаж байгаа нь манай эдийн засгийн хямралын бас нэг үндсэн шалтгаан болоод байна.
Дээрх 80 мянган ипотекийн зээлтэй айл өрх сард дунджаар 432 мянган төгрөг зээлийн төлбөртөө төлдөг гэж үзвэл, сардаа нийт дүнгээрээ 34.5 тэрбум, жилдээ 415 тэрбум төгрөгөөр хэрэглээний зах зээл хумигдана. Энэ их мөнгөн дүнгээр жижиг дунд бизнес эрхлэгчдийн орлого багасч байгаа.
Тиймээс нөгөө ядууралын түвшин маань дахиад л нэмэгдэхэд хүрнэ. Жилд 415 тэрбум төгрөгийн орлого тасрахад дараа жил нь бизнесүүд зардлаа дахин хумина. Бизнесүүдийн хэмнэж байгаа тэр зардлын дүн дээр нь 415 тэрбум төгрөгөөр дараа жилийн орлого буурна. Энэ мэтээр хямрал ороомог хэлбэрээр жилээс жилд уруудсаар л байна.
Оны өмнөхөн засгийн газрыг огцруулах чуулганы хуралдаан дээр Ерөнхий сайд Сайханбилэг “бид хэрэглээний эдийн засгаас хуримтлалын эдийн засагруу шилжлээ” гэж хэлж байсан. Хямралын үед хуримтлалын бодлого явуулах нь эдийн засгаа сөнөөдгийг тэртээх 1929 оны их хямрал тодхон харуулсан байдаг.
Тиймээс ч аугаа эдийн засагч Жон Мейнард Кейнс хуримтлалыг насаараа шүүмжилж хөрөнгө оруулалтыг үргэлж зөвлөдөг байсан. Хуримтлал бол орлого нь хэрэглээгээ давж байгаа нөхцөлд л эдийн засгийн хувьж өгөөжтэй байж чаддаг.
Харамсалтай нь орлого нь хэрэглээгээ хүчрэхгүй байж хуримтлал үүсгэж байгаа нь тухайн өрх айл санхүүгийн хувьд дампуурах өндөр эрсдэлрүү явж байна гэсэн үг. 20 жил бол урт хугацаа, юу ч тохиолдож болно ид хийж бүтээх 30 настай залуу 50 хүрсэн хижээл настай болсон байна.
Аль нэг үед нь орлого тасарлаа гэж бодъё ийм урт удаан хямралтай нөхцөл энэ нь тийм ч боломжгүй зүйл огтоос биш. Тэр үед хуримтлал гэж цуглуулсан хөрөнгөө хэрэглэх шаардлага гарахад, тэр хөрөнгө нь хөрвөх чадвар маш сул орон сууц.
Зарлаа гэхэд удаан борлуулагдана. Хуритлал гэж төлөөд байгаа төлбөрийн дийлнх нь зээлийн хүү л байна. Үндсэн зээлээс чинь маш бага хасагдана. Энэ бүгдийг зээлтэй иргэд маш сайн ойлгож байгаа байх. Эцэст нь насаараа төлсөн байраа ганц сар зээлээ төлж чадаагүйгээс банканд шууд алдах бүрэн боломжтой.
УИХ-с сүүлд баталсан хуулиар зээлийн барьцаанд байгаа эд хөрөнгийг зээлдэгч зээлээ төлөх чадваргүй болсон нөхцөлд банк шууд хурааж авах бүрэн эрхтэй болсон. Иймээс ипотекийн зээлтэй иргэд өмч хөрөнгөтэй болж, хуримтлал үүсгээд байгаа хэрэг огт биш. Харин сүйрэх өндөр эрсдэлтэй ядуучууд л гэж тодотгох нь илүү үнэн байх.
Уул нь бол ипотекийн бага хүүтэй зээлийг засгийн газар дараахи байдлаар хэрэгжүүлбэл зөв байх байлаа. Тухайн үед орон сууцны зээл 15 жилээр, жилийн 15.6-18 хувийн хүүтэй байсан. Барилгын нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ гэдэг бусад хэрэглээний бараа таваартай харьцуулахад урт хугацааны ажил.
Тиймээс эхлээд барилгын компаниудад өгөх зээлийн нөхцөлийг багасгаж нийлүүлэлтийг ихэсгэнэ, дараагаар нь худалдан авагчдад олгох ипотекийн зээлийг эхний жил 12 хувь, дараагийн жил 10, тэгээд 8 хувь гэсэн жил жилээр шатлалтай буурлах. Ингэснээр эрэлт нэгэн зэрэг огцом нэмэгдэхгүй, нөгөө талаас нийлүүлэлт ч нэмэгдэнэ. Энэ нь байрны метр квадратын үнийг өсгөхгүй тогтоон барьж чадах байсан.
Энэ мэтээр урт хугацааны хөтөлбөр болгон хэрэгжүүлсэн бол энэ хөтөлбөрөөс үүдэлтэй энэ олон хямралууд бий болохгүй байлаа. Хүүгээ шат дараатай буулгаад өмнөх хүү өндөртэй үед авсан зээлдэгчийн хүүг бас шат дараатай буулгасан бол хэрэглээний зах зээл өнөөдрийнх шиг ингэтлээ хямрахгүй л байлаа.
Иргэд ч өрийн дарамтанд нухлагдах нь бага байх байлаа. Харамсалтай нь одоо бүх юм болоод өнгөрч. Тиймээс одоо ипотекийн 8 хувийн зээлээс үүдэлтэй энэ бүх хямралыг давах ганц гарц бол цалин нэмэх.
Засгийн газар хямралыг бий болгоход зориулж 3.5 их наяд төгрөг хэвлэхээсээ айгаагүй байж эдийн засгийг бага ч болов сэргээх цалин нэмэх 400 тэрбум төгрөг хэвлэхээс юундаа тэгтлээ айна вэ.
Эдийн засагч
А.Болор-Эрдэнэ
Сэтгэгдэл0
Сэтгүүлч мэргэжилтэй сармагчин юу мэддэг юм..5-р ангийн тоо ч бодож чадахгүй сайд шүүдээ.
Оффшор данстай МАНАН монгол улсын байгалийн баялагийг эзэмшин захиран зарцуулах эрхтэй Сүүлийн 25 жил хулгайлсан мөнгө, эрх мэдэлтэйгээ олигархууд ангийн үр хүүхдэд албан тушаал эрх мэдэл, эд баялаг аа өвлүүлж үлдээхэд одоогийн байгаа үндсэн хууль саад болж байна. Тиймээс газар, газрын хэвлий доорхи баялагийг монголын ард түмэн биш лиценз эзэмшигч олигархи анги, монголын төрийг ард түмний төр байхийг болиулж. Зөвхөн мөнгөтөй олигархи ангийг сонгож, тэдний үр хүүхэд хуулийн нэрээр засаглан суухад таатай олигархи ангийн үндсэн хууль батлахын төлөө МАНАН үхлийн сонгуулийн тулаан эхэлж байна. Ерөнхийлөгчийг ард түмнээс биш заавал МАНАН гаас сонгоё эсвэл ерөөсөө УИХ ын сонгогдсон хэдэн оффшортой данстай олигархууд дундаасаа ерөнхийлөгчөө сонгочихое. Ард түмний үндсэн хуулийг МАНАН-гийн олигархих ангийн үндсэн хууль Үндсэн хууль өөрчилж хэмжээлшгүй эрхт олигархи засаглалыг тогтоох хэрэгтэй байна гэж МАНАН гийн гүйцэтгэгчид гадаад далайн эздээсээ авсан даалгавар шүү дээ. Сүүлийн 25 жил нийгмийн өмчийг хувьдаа хумж авсан хэд одоо үндсэн хууль хэрэггүй одоо зөвхөн баяжсан давхрагийн баталгаат мөлжигч давуу талыг олгогч дарлагч эрхийн хууль зүйн баталгааг бий болгож дарангуйлагч ангийг хамгаалах хууль хэрэгтэй байна, үндсэн хууль болохгүй байна гэж дайрж байгаа. Үр дүнд нь гадаадын дарангүйлагч эздийн дуулгавартай зарцын мандатыг баталгаажуулсан үндсэн хууль бэлдээд байгаа. Гучин размерийн гуталтай Гуравдугаар ангийн формтой Хүүхдийн ертөнцөөс хувцасладаг Хүүлэгч ангийн тэжээвэр Тайван Батчимэг дэвсгэртэй Таван сантиметр хуйтай Элбэгдоржийг шүүе - Огцортол шүүе - Share ! УИХ өмнө тангараг өргөж байгаад Худлаа яриулья! Элбэгдоржийг шүүе - Impeach Elbedorj Уучлал: Халтар пилипин 2 Халзан америк 1 Өршөөл эрэн өргөдөл өглөө Гучин таван тэрбумийн луйварыг өршөө Гурваны нэгийг өөрт чинь өгөе гэлээ Халтар пилипин 2 Халзан америкийг 1 өршөөх Амархан мөнгөний зарлиг байлаа. Монголоо хамгаалаад тэнэгтэх үү, өөрийгөө баяжуулах боломжоо алдах уу. Монголоо бодох уу, доллараа тоолох уу. Би доллартаа хайртай. Хулгайч луйварчдад өршөөл үзүүлэн Худал ярих их амархан шийдвэр байлаа Өрийгөө бодож хэдэн доллар авч Монголоо доромжлон даапалан хараах Өгсөн хэдэн доллар гарт имрэгдээд Энэ долларт Элбэгхудалч би ямар их Хайртай хамааралтайгаа бодоод сууна Хошгороод байвал баяжаад л байна Эх оронд аюул тулгарлаа! Элбэгдорж: Манай хужааг дэмжээрэй, бид саяхан Хятад банк оруулж ирсэн бөөн хятад эрээн цаас зээллээ, хариуд нь алт, мөнгө, байгaлын баялагаа үнэгүй өгөхөөр боллоо, газар нутгаа худалдахаар боллоо, эхнэр хүүхдээ, үр садаа, ирээдүйгээ хятад банкны зээлэнд хүүлүүлж, мөлжүүлж үүрдийн үүрд боолчлуулхаар боллоо, монгол түмнийг газар нутаггүй, эрх чөлөөгүй, палестин, гүйлагчин цыган шиг, үгээгүй ядуу тэнэмэл, эх оронгүй болгохоор боллоо, харин МАНАН хятад эрээн цаастай болохоор боллоо. Одоо тэр Пүтинээс айлгүй Хятад улсын өмнө сөгдөж, толгойгоо бөхийлгөж, улыг нь долоож, боолын боол, босгоны зарц болж хормойгоо тос за юу гэж урвагч дүлзэн Элбэгдорж аргадан, тулган шаардах үгээ, өнхрүүш шиг, тоть мэт давтан, давтан данжаад аятай инээвхийлэн, баярлан хэлтэл нүүрнийх нь цоохор бараг арилав. Ардчилалын ёроолоос дэвшсэн Атга худлаар зуурсан Санхүүгийн хуйвалдаанаар томорсон Шанага луйвраар бэхэжсэн Эмгэн өвгөн хоёрыг Ягаан цэнхэр тасалбараар хуурсан Орос хүрэн байвгайг Олон удаа молигдсон Хятад шар луунд Тусгаар тогтнолоо худалдсан Монгол түмнийг молигдсон Муу бүхнийг дэлгэрүүлсэн Микрофон барих мэргэжилтэй Молигдож хуурах увдистай Малын эмч прокурортой Мянгуужингийн философтой Ардчилал Ардчилал гэж Ард түмнийг мунхруулсан Авлига Авлига гэж Ардын намаа айлгасан Эцэст нь толгойг нь эргүүлсэн Эрээн хятад цаасаар Эх орныг нь худалдсан Эгдүүтэй хөөрхөн өнхрүүш байна Олон долоон хошгорсон Огт баригдахгүй хулхидсан Долоон сарын нэгнийг санаачилсан Дараан сайхан нил мурьсан Баярцогт хужаагаа хамгаалсан Баттулга эх орончийг дарамталсан Бат Үүлээ баатар болгосон Байгал орчноо будаа болгосон Хятад улсад хайртай Монгол улсад халтай Хятад банкны цаасаар Монгол шороог солих Газрын хуулийг хурдан Хурдан батал гэж шахсан Гайгүй монголыг гадагшлуулж Гамин хятадыг нутагшуулж Онгорхой хууль батлуулж Олон хятад орогнуулж Худал хоосон хошгорсон Хорон санаагаа нуусан Олны толгойг эргүүлсэн Олон түмэнд хараагдсан Олон нийтийн телевизийн Онц сурвалжлагчийг занасан Утас телевиз интернетийг Урд зүгээс хянадаг болгосон Заль нэг заль хоёрын дунд Зон олныг гүйлгэж захирсан Орой болгон худал ярьж Ойр ойрхон хошгорноо Ард монгол чамайг Газар нутагтай чинь хамт Гадаадад хэвлэсэн эрээн цаасаар Гайхалтай хулхидаж худалданаа Ингэж өнхрүүш дуулж хуурдаж Хятад гоймонгоо идэнгээ Чингэсийн судасгүй ч гэлээ Чин гүрний бэлтгэгдсэн Чимээгүй худал инээх Чинээнд нь тултал хуурах Худал ярьж Ардчилал сургаж Хулгай хийж Авлига авж Алтан ургийн удамгуй ч Алиа салбадайн цустай Баатар болохгүй биетэй ч Бяцхан төрсөндөө харамсаж Эцэг эхдээ гомдсон Эх монгол орныг занасан Арван сантимертийн тахтай Алцан майга алхаатай Тарвага зурам гэшгээтэй Таамаг худал яриатай Өндөг шиг бөөрөнхий Өнхрүүш болон төрсөн Одой бяцхан биетэй Онигоо болсон намтартай Намын жагсаалт гэдэг Нарийн залийн ачаар Ард түмний сонгуулийг Ардчилсан хайрцагаар тоолуулж Монголын сонгууль мэтээр Машинаар луйвардан ялж Төрийн ордонд сууж Тэрбум хужаагийн төлөө Үхэн үхтэлээ зүтгэж Үндсэн хууль өөрчилж Үүрдийн ерөнхийлөгч болох Үнэн хятадын өнхрүүш байна Гэж хошгоров Элбэгдоржийг шүүе - Огцортол шүүе - Share ! УИХ өмнө тангараг өргөж байгаад Худлаа яриулья! Арван сантимитер тахтай Алцан майга өнхрүүш Хорин янзаар хошгордог Холион бантан өнхрүүш Хорин мянган хувьсагчтай хөөрцог Баярцогт Хахуулын мөнгөө оффшорддог хүүхэмсэг Баярцогт Өндөр биетэй ухаан богинотой Урвагч сэтгэлтэй худалч яриатай Утсан хүүхэлдэй уймраа яриатай Гадны гар хөл болсон Гамин чандруугий үлдэгдэл болсон Долдой биетэй долигнуур зантай Элбэгдоржоор халхлуулсан эрүүгийн элэмент Сайханбилэг нэртэй муухайбалаг үйлдэлтэй Тоглоомийн засагт тооройн үүрэгтэй Худал ярж хулгай хийж Оффшор дансанд мөнгөө нууж Оффистоо харин гэм хийж Удахгүй яллагдах гэдгээ ойлгодог Урвагч дүлзэн уйлагнан улалзан Гадаад банкны эзэддээ долигнон Гарз хохиролтой тоглоомын гэрээг Хулгайч цариалан хурдан зурдаг Хувь хүрсэндээ баярлсан урвагч!
Ипотекоор дампуурдаг шилдэг жишээ чинь америк өөрөө,манайд ойроос япон,япон одоо хүртэл "шок"-ноосоо гарч чадаагүй л байна,хамгийн гол нь зээлийн хүү гэхээсээ ГАЗАР,БАЙРНЫ ХӨӨСӨРСӨН ҮНЭ,\японд зөвхөн эзэн хааны ордны тойрох цэцэрлэгийн газрын үнэ канадын бүх нутаг дэвсгэрийн үнээс үнэтэй болсон байдаг-жишээ татахад\,манайд иймэрхүү л үйл явц давтагдаж байгаа,барилгын шуналтай компаниуд маш хүчтэй унах болно одоодоо даанч төрд буй барилгын лобби\хэрэг дээрээ барилгын эзэд\унахыг нь татвар төлөгчдийн мөнгөөр "элдэв гоё халхавч"-нэр томъёогоор аваад аргалж байгаа.
америкт моргейж\ипотек\-ийн зээлийн 20-30"жилийн дараахь "үр дүн"-одоо явагдаж байгаа тэнд7-сек тутамд 1-байр\хаус\банканд буцааж хураагдаж байгаа залуудаа аваад 20-30жил амьдраад нас дээр гарсан хойноо хөөгдөж буй гэр бүлүүдийг харуулсан америкийн өөрсдийнх нь баримтат кино байгаа яг кинонд гардаг шиг бөөн цагдаагийн машинууд дацувчихсан давхилдаж ирээд бүх өмчийг өөрсдөдтэй нь "өргөж зөөж"гудамжинд гаргаад хаусыг нь лацдаж байна лээ, найраа байхгүй ,энэ үйл явц манайд 15-жилийн дараа "жирийн"үзэгдэл болно ,арилжааны банкууд "матар"-ын нулимс ч гаргахгүй
Ипотезийн зээл монголын эдийн засгийг хямруулсныг одоо мэдэж байгаа юм уу эдийн засаг гадаад хүчин зүйлээс биш 8% зээлээс болсон арилжааны банк барилнын салбарт байдаг зээлээ өгсөн баригдсан барилга ньхудалдан авах чадвараас давсан тул борлогдоогүй байр борлогдохгүй болохоор компанууд зээлээ төлж чалахгүйд хүрсэн зээл төлөгдөхгүй болохоор банк нь мөнгөгүй болж дампуурлын ирмэгт тулсан арилжааны банк санхүүгийн хүнд байдалд оронгууд нийт эдийн засагт нөлөөлж хямрал бий болгосон энэ бол энгийн үнэн 202 55 191 76 н нөхөр 5 р ангийн битгий хэл тоо тоолж мэлэдгүй бололтой ийм л нөхдүүд монголын ард түмнийг муухөй харагдуулж байгаа юм даа кк
Unen soliorson yum bichih yumaa.Zasgiin gazar tsalin, tetgevriig buuruulj, oron toonii tsomhtgol hiij l baij ediin zasag eruuljine. Too tomshgui halamj, uramshuulaa zogsoo.80 myangan hun 8 huviin zeel avsan ni unen ch ihenh ni huuchin bairan deer avsan zalilangiin zeeluud baigaa.
Бүр яг оноод хэлчихлээ эргүү малнуудыг унштал нь шэйр хийгээч
Ипотекийн зээл яг сонгуулийн дараа асар том санхүүгийн хямралыг Монголд авчирна гэдгийг энд хамгийн түрүүнд хэлье.... З. Энхболд гэх энэ атигар нөхөр ард түмний өчүүхэн хэрэгцээ нь дээр тоглолт хийж ард түмнийг басамжилсан нүдээр харж, хөөсөрсөн борлогдохгүй байгаа байрыг дахин хөөсрүүлэхээ болиооч гэж чангаар хэлмээр байна..... АН л 16 оны сонгуулиар амьтай голтой тэсч үлдэж байвал ард түмний эрх ашиг хөсөр хаягдсан ч хамаагүй гэж үү? Асудал ипотекийн зээлийн хүүнд байгаа юм биш хөөсөрсөн байрны үнэд байгаа юм гэдгийг энэ атигар нөхөр олж харахгүй байнагэж үү ? Ипотек 5 хувь болох л юм бол дагаад бүх бараа бүт-ний өсөж инфляци 2 оронтой тоонд хүрнэ. Ер нь бол инфляцийг Монгол банк дарсан юм биш Монголын төр, банкны буруу бодлогын хар гайгаар эдийн засгийн гүн хямралын улмаас ард иргэдийн худалдан авах чадвар эрс буурч инфляци нэг оронтой тоо руу орж дефляцийн шинж тэмдгүүд үүсч эхэлсэн юм гэдгийг 10-р ангийн хүүхэд ч ойлгохтойгоо байна.....Энэ зээлийг ард түмэн улстөржүүлээгүй, харин ч яг одоо төрийн бүх шатанд эрх барьж байгаа нам нэг атигар биетэй нөхрийг гадаад руу дэмий сэлгүүцэж, худал хошгируулах гэж хар машины хүчээр дээд суудалд аваачсан гэдгийг тэнэг ч хүн мэдэхтэйгээ байна. Монголын ард түмэн өнөөдөр юунд дургуйцээд байна вэ гэвэл, төр засаг нь эрээ цээргүй хувийн бизнесс руу хутгалдан орж өөрсдийн борлогдохүй байгаа хөөсөрсөн үнэтэй байрыг ард түмэнд бүх насаар нь өрийн дарамтанд өгөх гэж байгаад ард энд дургуйцлээ илэрхийлж байгаа юм. Тиймдээ ч ард түмний нэгээхн хэсэг энд эсрэг сэтгэгдэл бичиж байгаа юм шүү гэдгийг энд зарим хүмүүс ойлгоосой. Ипотекийн 8 хувийн зээл хамгийн анх өөрөө улс төрийн зорилгоор гарч ирсэн эд. Цаашид ч улс төрийн зорилгоор л үүнийг ашигласаар байх болно. Ард түмэн өнөөдөр юуг хүсэж байна вэ гэвэл бодит зах зээлийн үнэ өртөгтэй, чанартай, хүн амьдрах эрүүл орчин бүрдсэн орон сууцыг ямар нэгэн нам, бүлэлглэл, компанийн дарамт, шахалтгүйгээр, үнэ нь ахиж хэзээ унах бол гэсэн айдсгүйгээр авахыг л хүсэж байгаа юм. Өнөөдөр яагаад нэг ч улс төрч, нэг ч нам орон сууцны үнийн хөөсрөлийг ярихгүй байна вэ? Орон гаран ухаантай, ард түмнийг юу ч мэдэхгүй мал гэж боддог нөхдүүд энэ нам гэх МАНАН, МАХН,ИЗН, ХҮН-д л байна. Хэрэв ард түмэн мартаагүй бол анх 2012 онд МАН ипотекийн зээлийг 6 хувь болгож, зөвхөн анх удаа байр авч хүмүүст өгч эхлэхэд АН-хан 6 хувь бол хэзээ ч бүтэхгүй, ийм байж болохгүй гэж эсэргүүцээд болиулсан түүхтэй юм. Одоо болохоор бүр 5 хувь болгох боломжтой гэж ард түмний тархи угаасан мэдэгдэл хийж байна....Байрны үнийн хөөсийг хагалахгүй гэж энэ дээр байгаа луйварчид мөн ч их тэмцэж байна даа, уучлаарай та нарын санаснаар болохгүй гэдгийг мэргэжлийн судлаач хүний хувьд хэлчихье. Нэмэгдэхүүний байрыг хичнээн ч солиод нийлбэр өөрчлөгдөхгүй гэдгийг тэнэг хүн ч мэдэхтэйгээ байна, яг одоогоор ипотекийн хүүгээс илүүтэйгээр байрны үнэ гэдэг зүйл өөрөө хамгийн гол авч үзэх ёстой шалгуур нөхцөл болчихоод байна. Байрны үнийн хөөс хагарахгүйгээр хүү бага хэт хөөсөрсөн үнэтэй байр аваад ямар ч ашиггүй шүү дээ..... Яг үнэндээ ипотекийн зээл юунаас болж зогсон вэ гэвэл, ямар ч тооцоо судалгаагүй олгосон ипотекийн зээл нь байрны үнийн хөөсрөлийг бий болгож эргээд энэ нь эдийн засагт асар том хөөс үүсгээд одоо тэр хөөс нь хагарчих гээд барилгын болоод банкны бизнес эрхэлдэг Монголын луйварчдыг өмдөнд нь чацга алдуулахад хүргэж байгаад гол асуудал нь байгаа юм. Тэрнээс биш яг одоо ипотекийн зээлээс илүүтэйгээр байрны үнийн хөөс хэзээ хагарч нийт ард түмэн бодит зах зээлийн үнэ ханштай байрыг бэлнээр болон зээлээр ямар нэгэн авилгалгүйгээр, дараа нь ахиж үнэ нь унах вий гэсэн айдасгүйгээр авч чадах уу гэдэг асуудал олон түмний санааг зовоож байгаа юм аа. Эдийн засагч, судлаач хүний хувьд асуудалд обьектив талаас нь хандаж, эрүүл саруул дүгнэлт хийвэл доорх зүйлийг хэлж болохоор байна. Нэгдүгээрт ипотекийн 8%-н зээл гэж өөрөө юу вэ? Гол зорилго болон гаргах болсон шалтгаан нь юу байсан вэ? Ерөнхийлөгчийн сонгуулиар Ардчилсан Нам Элбэгдоржийг 2013 онд ямар ч үнээр хамаагүй улайран гаргаж ирэхийн тулд ипотекийн 8%-н зээл гэгчийг бодож олж, яг Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болохоос 20-оод хоногийн өмнө түүхий шийдвэр батлан гаргасан юм. Уул нь бол ипотекийн 8%-н зээлийн гол зорилго нь бага дунд орлоготой өрхийг дэмжих замаар УБ хотын утааг бууруулах гэсэн 2 гол зорилготой байсан. Гэвч энэхүү зорилгоо огтхон ч хангаж чадаагүйгээр үл барам орон сууцны үнийг хөөсрүүлснээс одоо барилгын салбар мөн банкны салбар элгээрээ мөлхөж эхэлж байна. Өөрөөр хэлбэл ямар ч тооцоо судалгаагүй, шударга бус шийдвэр өөрөө эдийн засгийг боомилсон болно. Ипотекийн 8%-н зээлийн хамгийн гол ололт гэвэл санал луйварддаг машинаар элбэгдорж дахин сонгогдож, барилгын компани, банкныхан болоод үл хөдлөх хөрөнгийн компани, ченжүүд 2.5 триллион төгрөг буюу ойролцоогоор 1.25 МИЛЛИАРД доллараар гараа угаасан болно. Түүгээр үл барам ипотекийн зээлийн бас нэг давхар гол зорилго нь иргэдийг намын (МАНАН, МАХН-н) болоод банкны дарамтанд бүх насаар нь байлгах гэсэн Монгол Улсын Үндсэн Хуулийн Хүний Эрхийн тухай зүйл заалтыг ноцтой зөрчсөн зорилгыг агуулж байсан болно. Энэ нь ч өөрөө бодит үнэн гэдэг нь өдөр ирэх тутам тодорхой болсоор байна. Асуудлыг зөвхөн нэг талаас нь харж бичиж байна гэж хүмүүс намайг шүүмжилж магад. Ипотекийн зээл өөрөө ард түмэнд хэрэгтэй юу ? Мэдээж хэрэгтэй, ганц ипотек гэлтгүй бусад төрлийн санхүүгийн зээлийн үйлчилгээ ард түмэнд агаар ус шиг хэрэгтэй. Гэхдээ хамгийн гол нь эдгээр санхүүгийн үйлчилгээ нь иргэдэд жигд, тэгш хүртээмжтэй, шударга, эрсдэл бага байх ёстой. Ипотекийн 8%-н зээл нь эдгээр шаардлага нөхцлийн алиныг нь хангаж чадаагүй болно. Нийгмийн тодорхой нэг хэсэг шинэ болоод хуучин байранд орсныг үйгүйсгэхгүй, гэхдээ эд бүгд хөөсөрсөн үнэтэй байрыг бүх насаараа банкны болоод намын дарамтанд орж авсан гэдгийг хүмүүс одоо л ойлгож байна. Найман хувийн зээл гарснаар орон сууцны үнэ 50-200 хувиар шууд өссөн. 2013 оны 4 сард дунджаар шинэ байр мкв нь 1,5 сая хуучин байр 1 сая байсан бол тус бүрийн үнэ 2-оос 2,5 сая хүртэл хөөсөрсөн. Яг үнэндээ бол 8%-н ипотекийн зээл анх удаа бодит эзэддээ очсон нь “Буянт-Ухаа-1” хороолол дээр байлаа бусад нь бол дан үл хөдлөхийнхөн болон байрны ченжүүдэд очиж байсан юм шүү. Ер нь бол нийт 8%-н ипотекийн зээлийн 20 хувь орчим нь жинхэнэ зорилтот бүлэгтээ очсон, бусад нь бол дан 2 дахь 3 дахь байраа авч байгаа, ах дүүгийнхээ байрыг бие биендээ зарсан болж жүжиглэсэн тоглоом байсан юм шүү, тиймдээ ч яг одоохондоо 8%-н ипотекийн зээлд эзлэх чанаргүй зээл 1 орчим хувьтай байна. Хамгийн зөв шийдэл бол анх 8%-н зээл гарахад л яг энэ “Буянт-Ухаа-1” хороололд тавьсан “1м2-ын үнэ 1.280 сая төгрөг байна. Иргэд худалдан авсан байраа бусдад түрээслүүлэх, 15 жилийн хугацаанд худалдахгүй байх үүрэг хүлээнэ. Хэрвээ энэ хугацаанд заавал худалдах шаардлага гарвал зөвхөн Төрийн орон сууцны корпорациас зах зээлд нийлүүлж байгаа орон сууцны тухайн үеийн нэгж м2-ийн үнэ ханшаар буцаан борлуулах учиртай” журмыг тавих байсан юм. Тэгсэн бол одоонийх шиг орон сууцны үнэ ингэж их хөөсрөхгүй байсан. Яг одоо бол энэ хөөсөрч балайрсан үнэтэй байрыг авах нэг ч хүн алга. 8 %-н зээл зогсолтын байдалд ороод байрны үнийн хөөс хагарч, байрны үнэ өдрөөс өдөрт унаж байхад ямар эргүү дебил нь хөөсөрсөн үнэтэй байр авах вэ дээ. Хотын төвийн шинэ байр м2 нь 1 сая 200-д зарна гэхэд бэлэн авах хүн алга. Хотын төвийн шинэ байр мкв нь 1 саяд захиалга авъяа гэхэл захиалга өгөх хүн алга. 8%-н зээл хүссэн хүсээгүй бүрэн гацаанд орох болно. Яагаад зогсоохгүй хүчээр бариаад, хамаг мөнгөө хаяаад байсан вэ гэвэл төр засгийн эрх барьж байгаа нөхдүүдийн барилгын компанийг дэмжихийн тулд л хамаг мөнгийг ийш нь цутгаж байсан болно. Цаашид байдал хаашаа эргэх вэ гэвэл, улс төр болоод эдийн засагт үүссэн хүндрэл ойрын 5-10 жилд арилахгүй гэж үзэж байна. Иймд ипотекийн 8%-н зээл гацаанаасаа хэсэгтээ гарахгүй ирэх оны сонгууль хүртэл үргэлжлэх болно. Эдийн засагт бүрэн хүндрэл үүсчихээд байгаа энэ үед байрны үнэ бодит эрүүл түвшиндээ буюу хотын төвийн шинэ байр мкв нь 700.000-аас 950.000 төгрөгт хүрэх болно... Төр засаг 8 хувийн зээлийг дараа дахин үргэлжлүүлэн олгосон ч тэр нөхцөл шаардлагыг хангах хүн байхгүй тэгээд ч орон сууцны үнийн хөөс эдийн засгийн санхүүгийн хүндрэл, зах зээлийн эрэлт нийлүүлттэй уялдан хүссэн хүсээгүй 2016 оны 2-р хагас гэхэд аяндаа үнийн хөөс хагарч хотын төвийн шинэ байр мкв нь 700.000-аас 950.000 төгрөгт хүрэх болно... Иймдээ ч өнөөдөр олон зун мянган Монголчууд орон сууцны үнийн хөөс хагарахыг хүлээж байна.... Төр засгийн шийдвэр нь бодит амьдралтайгаа нийцсэн, шударга, зах зээлд ирээдүйд үүсч болох эрсдлийг бүрэн тооцсон ухаалаг байх болтугай.
Зөв хэлсэн байна. Ипотекийн зээл үнийн хөөсрөлтийн 80 хувийн жин дарна. Ипотек хэрэгжүүлсэнээс гарах сөрөг үр дагаварыг тооцоолоогүйгээс болсон. За ер нь сөрөг үр дагавар тооцох тухай ойлголт энэ засаг төрд байхгүй болсон. Сөрөг үр дагавар биш яавал ард түмэнд таалагдах вэ гэж бодоод байхаар яаж сөрөг үр дагаварын тухай ярих юм. ярьсаныг нь үгүйсгэж байгаа юм чинь.
Энэ яг унэн Гэхдээ мэдээж хямралын цорын ганц шалтгаан биш Засаг хотын захиргааа УБ хотыг хоер тийшээ тэлээд Тов аймаг руу газартай 30 аас 40 саяын хаус маягийн байшин барих тендер зарлаад ажиллах естой байсан Барилгын кампаниуд ашиг хооцолдож амьдралын туршлагагуй 30 аад насны хооргон залуучуудын байртай болох гэсэн мороодолд хотлогдоод хэн нь ч хожсонгуй бугд хохирлоо Байрны зээлтэй айлууд хуухдээ чанартай хооллохын оронд очноон жил зээл толох болчихлоо Одоо цалин нэмж чадахгуй. Байхаа Улс монгогуй учраас ОУВС ийн хотолборт хамрагдахаас оор ямар ч аргагуй болж байх шиг байна Бур л хэцуу болохнээ
Зайл зайл энэ улс оронд ер нь юм мэддэг хүн байна уу хараал идсэн ипотекийн зээл
Мах гурил гэсэн 2/ хоёрхон/ төрлийн хоолтон хямрах гэж байх ёсгүй. Хулгай луйвар хоёрын хямрал! ! !
Хүний мөнгөөр тэр тусмаа өөдгүй хүмүүсийн мөнгөөр БАЯЖИНА гэж байхгүй,шилдэг жишээ нь Кипр-санхүүгийн оффшор бүс болоод дампуурсан,Исланд мөн адил дампуурсан-оруулж ирсэн хүмүүсийн мөнгөөр "орон сууц"-бариад дампуурсан ,нөгөө хүмүүс нь мөнгөө авъя гээд манай хадгаламж зээлийн хоршоод шиг л хөмөрчихсөн,энэ мэт тэнэг удирдлага,тэнэг хүмүүсийн амны зоргоор, тэдний бусдыг хуурах гэсэн СЭТГЭЛГЭЭ-гээр болохгүй
МОНГОЛЧУУД дэлхийг "ДОНСОЛГОХ"нэг л боломж байна,сонгуулиар ман,ан\манан\-гаас нэг ч хүнийг сонгохгүй байх,боломж байгаа,тэгэж чадвал дэлхийн бүх мэдээллийн хэрэгслээр СЕНСАЦИ болон тархах болно,учир нь дэлхийд өдий хүртэл ганц ч тийм ард түмэн байхгүй,яаж ийгээд л баячуудад тархиа угаалгуулдаг,дэлхийн жирийн ард түмэн бахархах болно,тэдэнд итгэл найдвар төрөх болно,баячуудын зохиосон өөрсдийнх нь "дүрмийг" өөрсдийнх нь эсрэг ашиглаж болдгийг харах болно,гадаад дотоодын баячууд МОНГОЛЫН АРД ТҮМНЭЭС эмээж айх болно,бид ч өөрсдөө сайхан ямарч байсан 4-жил яршиг болсон энэ гайнуудыг тв-гээр харахгүй сонсохгүй толгой амар,депрессээсээ ангижрах болно,сайн үр дагаварыг тоочоод барахгүй,бүх луйварын гэрээнүүдийн учрыг олох болно,энэ муусайнууд америкруугаа сүүлээ хавчин зугтах болно,ХОЙЧ ҮЕДЭЭ ЖИНХЭНЭ ТУСГААР МОНГОЛ УЛСЫГ залгамжлуулах суурь тавигдана,зөндөө баярт үйл явдал дараагийн сонгууль болтол өрнөх болно,ямар сайхан байх бол,бүгдээрээ ийм сайн үйлсийн ТӨЛӨӨ зүтгэцгээе,энэ муусайнууд "хар хайрцагаараа"луйвардаж чадахгүй болтол нь гарцаагүй байдал оруулж сонгуульд оролцье,энэ 2нам биш бол "чөтгөрийг" ч хамаагүй сонгоцгооё,угаасаа бид шинэ хүмүүсийн "үйлдлийг"мэдэхгүйгэхдээ тэд өмнөх "үхдэлүүдийн"түүхийг голдоо ортлоо санах тул гайгүй,харин энэ муусайнууд гарчихвал цаашид юу хийх нь бол бидэнд ойлгомжтой,энэ гайнуудаас л салцгаах минь,бурхан бидний талд орох болтугай.
Хувааж иддэг 2 намын хулгайчдаас хэнийг нь буу сонго санал нэг байна. Тэгвэл жинхэнэ хуьсал болно
Ипотекоор дампуурдаг шилдэг жишээ чинь америк өөрөө,манайд ойроос япон,япон одоо хүртэл "шок"-ноосоо гарч чадаагүй л байна,хамгийн гол нь зээлийн хүү гэхээсээ ГАЗАР,БАЙРНЫ ХӨӨСӨРСӨН ҮНЭ,\японд зөвхөн эзэн хааны ордны тойрох цэцэрлэгийн газрын үнэ канадын бүх нутаг дэвсгэрийн үнээс үнэтэй болсон байдаг-жишээ татахад\,манайд иймэрхүү л үйл явц давтагдаж байгаа,барилгын шуналтай компаниуд маш хүчтэй унах болно одоодоо даанч төрд буй барилгын лобби\хэрэг дээрээ барилгын эзэд\унахыг нь татвар төлөгчдийн мөнгөөр "элдэв гоё халхавч"-нэр томъёогоор аваад аргалж байгаа.
Мэргэжлийн нүдээр зөв харжээ,энэ үнэн мэргэжил нэгтэй хүний хувьд дэмжиж байна. Өөр ч Алтанхуягийн засгийн газар буруу бодлого явуулсан энэ нь Үнэ тогтворжуулах хөтөлбөр байсан инфляцийг хөөрөгдөх үндсэн эх суурийг тавьсан, үнэхээр зах зээлийн жамаар хөгжинө гэж байгаа бол тэр гурил, мах,бензиний үнээр ородох хэрэггүй байсан, ямарч үр дүн гараагүй зөвхөн хэдэн компаниудыг тэтгээд л өнгөрсөн ард түмэнд юу ч наалдаагүй тэр компаниуд Засгийн газрын үгэнд ороогүй шүү дээ.АН барууны чиглэл баримталдаг нь үнэн бол Фридманы хатуу мөнгөний бодлого,зүүний чиглэл баримталдаг бол Кейнсийн онолоор явах байсан. Гэтэл алин ч биш бантан байсан.
америкт моргейж\ипотек\-ийн зээлийн 20-30"жилийн дараахь "үр дүн"-одоо явагдаж байгаа тэнд7-сек тутамд 1-байр\хаус\банканд буцааж хураагдаж байгаа залуудаа аваад 20-30жил амьдраад нас дээр гарсан хойноо хөөгдөж буй гэр бүлүүдийг харуулсан америкийн өөрсдийнх нь баримтат кино байгаа яг кинонд гардаг шиг бөөн цагдаагийн машинууд дацувчихсан давхилдаж ирээд бүх өмчийг өөрсдөдтэй нь "өргөж зөөж"гудамжинд гаргаад хаусыг нь лацдаж байна лээ, найраа байхгүй ,энэ үйл явц манайд 15-жилийн дараа "жирийн"үзэгдэл болно ,арилжааны банкууд "матар"-ын нулимс ч гаргахгүй
Энэ бол хэрэгжих боломжгүй зөвхөн сонгууль болтол ард түмэнд таалагдах зорилгоор яригдах сэдэв төдий АН-ынхан ард түмний санаанд таалагдах гоё гоё сэдэвүүд гаргаж ирж байна Малчдын зээлийн хүү бууруулах мөн адил Тэд уран сэтгэмж сайнтай даа 2012 оны амлалтыг нь дахиад нийтэд зурагтаар үзүүлэх хэрэгтэй шүү Ам ажил 2 нь хэдэн хувь зөрснийг харахсан
ene zeeliin hohirogchid ni ard tumen l bolj bh shiv dee. zasgiin gazar bairnii uniig usguhgui bh deer anhaarah baisan yum
БҮҮ ГОНШИГНО, УЛС ОРОНДОО ХИЙЖ БҮТЭЭХ САНАА САНААЧИЛГАГҮЙ ИРГЭД ХЯМРАЛИЙН ГОЛ ШАЛТГААН
УЛС ОРНЫ ӨНӨӨГИЙН ЗАСАГЛАЛЫН ХЯМРАЛ, ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛЫН ХАРИУЦЛАГЫГ З.ЭНХБОЛД ХҮЛЭЭХ ЁСТОЙ. УЧИР НЬ ТЭРЭЭР ЭНЭ БҮХ ХУГАЦАНД ГАРСАН ТӨРИЙН БОДЛОГЫГ ТОДОРХОЙЛЖ БАЙСАН ХҮН. ЧИНГИС САМУРАЙ БОНДЫН ЗАРЦУУЛАЛТ. ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХ ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮНГ ХАРИУЦАХ ЁСТОЙ.
Орос айлын сард муурандаа гаргадаг зардлаас бага монголын өндөр настандаа өгдөг тэтгэвэр нь: Хулгайн хямрал .тэтгэвэрийг тав дахин нэмэх боломжтой.Хулгайч төртэй ! Явахгүй байна.
ЭЛБЭГДОРЖОО ЭДИЙН ЗАСАГ ХЯМАРЛАА АРД ТҮМЭН ХООСОРЛОО, ЭХ ОРОН ҮНЭ ЦЭНЭЭ АЛДЛАА ЭРХ БАИРГЧ ЧИНИЙ ТӨЛӨӨНИЙ ХҮМҮҮС ХАРТЛАА БАЯЖЛАА, ТА Ч БАС Л АСЕМ АСЕМД ХӨРӨНГӨ ЗАРАХГҮЙ ГЭЖ АРД ТҮМНИЙГ МӨНГӨГҮЙ БОЛГОХОД ГОЛ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ Баярцогт ЧИНИЙ НАМЫНХАН МОНГОЛЫН МӨНГИЙГ ГАДААД РУУ ГАРГАЖ,ТАТВАРГҮЙ ХАДГАЛАХ ҮҮД ХААЛГА НЭЭЖ ОФФШОРДОН МОНГОЛЫГ БҮХЭЛД НЬ МӨНГӨГҮЙ БОЛГОЛОО ИПОТЕОИЙН ЗЭЭЛ ӨГЧ МӨНГӨНИЙ САНГАА ХООСОЛЛОО
АРДЧИЛСАН МОНГОЛ ОРНЫГ СӨНӨӨЖ ӨӨРСДӨӨ ХУРИМТЛУУЛСАН МӨНГӨӨ АВААД ГАДААДАД ГАРЛАА ТА НӨХДИЙГ ДЭМЖИН ХАГШГИРДАГ ГУДАМЖНЫ НӨХӨД ДУУГАА ХУРААЖ ӨЛСӨН ҮХЭЖ БАЙНА ХООСОН АРДЧИЛАГЧИД БОЛЖ ХУВИРЛАА МОНГОЛЫН РАДИО ТЕЛЕВИЗИЙГ ТАНАА АРДЧИЛАГЧ НӨХРӨӨ АЛДАГ АВГАЙ ОЮУНДАРЬ АМЫГ НЬ ТАГЛАЖ ЧИМЭЭ ТАСАРАВ ОЮУНДАРЬ ПИЗДА ЧИ МҮОНРТ ХООЛОЙГ БҮҮ БОЙМИЛ
ОЮУНДАРЬ ПИЗДА МИНЬ ЧИ МҮОНРТ ДУУ ХООЛОЙГ БҮҮ ТАГЛА
Санаа нь сайхан гэхдээ тааруухан талдаа бичлэг байна. Орон сууц, тэр дундаа байшин гэдэг чинь хувь хүний хувьд хамгийн чухал хэрэгтэйн дээр хамгийн үнэтэй өртөг өндөртэй зарлага байдаг шүү дээ. Тийм ч учраас тэр олон хүнийг байртай болгоно гэдэг бол сайхан санаа гэхдээ худалдан авах чадвар бага зах зээлд 8% ийн зээл гаргана гэдэг чинь өөрөө их эрсдэл дагуулдаг зүйл. Тэгээд ч зах зээлийн эдийн засаг битгий хил төвлөрсөн төвийн эдийн засгийн хувьд ч тэр ард иргэдийг байраар хангана гэдэг бол тун амаргүй, тийм амархан бүтдэггүй зүйл байдаг гэдгийг эдийн засагч та өөрөө сайн ойлгох хэрэгтэй. Үүнийг чинь юм сайн ойлгохгүй ард түмэн өлгөж аваад засгийн газраас нэхээд нөгөөдүүл нэгд сонгуулиа бодоод шахаанд орох нөгөө талаас байшин борлуулж хармаагаа дүүргэх гээд эдийн засгийн үндэс муутай төсөл хэрэгжүүлж хэн хэнийгээ баллаад байх юм. Дээр нь 8% иа бас 5 болгоно гээд байгаа шүү. Гадаад валютийн ийм тогтворгүй орчинд яаж 5% байж таарах вэ дээ!
Давж дийлэхгүй өрөнд орж байранд орсон дорвол монголчууд минь хөнжлийнхөө хирээр хөлөө жийж, аятайхан шиг тохижилттой хороололдоо аль эсвэл хөдөөнөө байшин бол байшин, гэр бол гэрээ цэмбийтэл бариад тайван сайхан амьдарцгаа! Харин барьж байгаа хашаа гэр байшингаа бага ч болтугай зээл аваад аятайхан амьдрах хэрэгтэй. Хараацайн үүр шиг юм барьчихаад, угаадсаа хаяа руу гаа цацсан шиг суудаг шүү. Барьвал барьсан шиг барих хэрэгтэй. Тэгвэл тэр чинь нөгөө яриад байгаа хауснаас чинь нэг их ялгаагүй!
Нийслэлчүүд байж хашаа хороогоо жигдхэн татаад жимбийтэл нь барьчихсан хөвсгөлчүүд, Мөрөнгийнхнөөс жишээ авахад яадаг байна аа! Нэг их мөнгө, ур чадвар энэ тэр ороод байхгүй дээ. Санаа байвал.
Улс төр бизнесийнхэн дээр нь тэдэнд мөнгө зээлдэг хятадын мөнгө хүүлэгчид нийлж үл хөдлөх хөрөнгийн хөөсийг үүсгэсэн. Хөөсөө хагалахгүй байна. Банканы зээлээр дамжуулж ард түмний нуруун дээр ачаа хаяж орхиод бултах юм гэнэ. Ажилгүй, орлогогүй ард түмэн хүүгүй зээл байсан ч авч чадахгүй.Дээр нь банк нь цэвэр шулагчид. Энэ бүтэхгүй ажилаа.Наад хөөсөө хурдан хагал.Эсвэл тэр мөнгө зээлж ирсэн хужаа нартаа орон сууаа өгдөг юм байгаа биз.