sonin.mn
 
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр Хүй долоон худагт зохион байгуулах “Монгол хүү” арга хэмжээний хүрээнд үндэсний бөх, үндэсний сур, хурдан морио хэрхэн хайрлаж, хүндэтгэхийг бусаддаа уриалан өөрийн үзэл бодлоо бүтээлч байдлаар илэрхийлэхийг дэмжих зорилгоор “Миний мэдэх Монгол наадам” гар зургийн уралдааныг Ерөнхий боловсролын сургуулийн 6-9 нас, 10-13 нас, 14-17 нас гэсэн 3 насны ангилалаар зохион байгуулна. Бүтээлийг 5 дугаар сарын 20-ноос 5-р сарын 30 хүртэл нийт 10 хоногийн хугацаанд С1 телевизийн байранд хүлээн авах юм.
 

Тавигдах шаардлага:
  • А3-ын хэмжээтэй  вакум цаасан дээр зурсан байх
  • Гар зураг нь зургийн ямар ч хэрэгсэл болох /өнгийн болон тосон харандаа, усан болон тосон будаг, гуашь гэх мэт/ материалыг ашиглаж зурсан байх
  • Уралдаанд оролцох бүтээл нь уралдааны нэрийн утга, агуулгыг өөртөө бүрэн агуулсан, уран сэтгэмжээр нягт, нямбай, өнгө дүрсний нарийн хослолоор зурсан байх
  • Уралдаанд ирүүлсэн бүтээлийг буцааж эзэнд нь өгөхгүй бөгөөд Үндэсний их баяр наадмын Хүй долоон худгийн самбар, мэндчилгээ зэрэгт шаардлагатай тохиолдолд дизайны хэлбэрээр ашиглана.
  • Ном, сэтгүүл, сурах бичгээс хуулбарласан буюу бусдын дэмжлэгээр зурсан зургийг уралдаанд оролцуулах боломжгүй.
  • Зургийн ар талд сургууль, анги, овог нэр, нас, хүйс, эргээд холбоо барих  2 утасны дугаарыг бичсэн байх.
Шагнал: /Насны ангилал тус бүрээр/
1-р байр Өргөмжлөл, мөнгөн шагнал, гарын бэлэг
2-р байр Өргөмжлөл, мөнгөн шагнал, гарын бэлэг
3-р байр Өргөмжлөл, мөнгөн шагнал, гарын бэлэг
Шагналыг 2016 оны 06 дугаар сарын 01-ны өдөр 14:00 цагт Хүй долоон худагт зохион байгуулагдах “Монгол хүү” Үндэсний хүүхдийн баяр дээр гардуулна. Холбоо барих утас: 99725418, 80782868
Жич:
  • Байр эзэлсэн бүтээлүүдийг эзэдтэй нь утсаар холбоо барьж мэдэгдэх тул холбоо барих утсаа тодорхой бичнэ үү.
  • Уралдаанд ирсэн бүтээлүүдээс шилдэг 30 бүтээлийг “Монгол хүү” Үндэсний хүүхдийн баярын арга хэмжээн дээр үзэсгэлэн болгон гаргана.
 
“МОНГОЛ НААДАМ ЦОГЦОЛБОР” ОНӨТҮГ