МОСКВА. /izvestia/. Байгал нуур экологийн сүйрлийн аюулд ороод байгаа бөгөөд хэрэв арга хэмжээ авахгүй бол Аралын тэнгисийн адил ширгэж үгүй болж магадгүй.
Сэлэнгэ мөрөн болон түүний цутгалууд дээр Монгол Улс гурван том усан цахилгаан станц /УЦС/ барихаар төлөвлөсөн нь Байгал нуурын экологийн байдалд нөхөж баршгүй сөрөг дагавартай.
Энэ талаарх дүгнэлтийг ОХУ-ын Эрчим хүчний яаманд болсон хаалттай зөвлөгөөний үеэр танилцуулжээ. Энэ тухайд Засгийн газар болон эрчим хүчний томоохон компаниудын хэд хэдэн эх сурвалж "Известия" сонинд мэдээлэл өгсөн байна.
Монголчууд Сэлэнгэ мөрөн дээр 254 МВт-ын хүчин чадалтай “Шүрэн” УЦС, мөрний цутгалууд болох Эгийн гол дээр 220 МВт, Орхон гол дээр 100 МВт-ын хүчин чадалтай УЦС барихаар төлөвлөж байгаа юм.
Нийгмийн зүтгэлтнүүд болон төрийн байгууллагынхан нүүрлэж буй аюулд санаа зовинож байна. Гэвч УЦС-ын барилгын ажлыг зогсоосны хариуд монголчуудад ямар нэг зүйл санал болгох хэрэгтэй. Учир нь ОХУ-ын нийлүүлж буй цахилгаан эрчим хүчний үнийн нөхцөлтэй Монгол санал нийлэхгүй байгаа юм.
Шинэ УЦС-уудын төслүүд ивээн тэтгэгчээ хэдийн олсон бөгөөд зөвхөн дэд бүтцэд гэхэд Хятадын нэгэн банк 827 сая доллар гаргахаар болжээ. Оросын холбогдох байгуууллагууд одоо Монголыг эрчим хүчээр хангах хувилбаруудыг идэвхтэй судалсаар байна.
Энэ асуудлаарх хэлэлцээний эхний үе шат болон шинжээчдийн зөвлөгөөн Байгаль орчны яаманд /протокол нь “Известия” сонинд байгаа/ дөрөвдүгээр сарын 11-нд болсон байна.
Төслүүдийн эрсдэлийг тодорхойлохын тулд “Монголын эрчим хүч, усны аж ахуйн төслүүдийн хэрэгжилт болон эдгээр төслийн Сэлэнгэ мөрөн, Байгал нуурт үзүүлэх нөлөөллийн экологи, нийгэм, эдийн засгийн цогц үнэлгээг зайлшгүй хийх шаардлагатай” гэж протоколд дурджээ.
УЦС-ыг барих, усан санг дүүргэх явцад, эдгээрийг мөн цаашид ашиглаж, урсацыг хоногоор болон улирлаар зохицуулж эхэлснээр гол мөрний усны горим эхэн хэсэгтээ ч адаг хэсэгтээ ч ихээхэн өөрчлөгдөнө. Мөн агаар мандал, биологийн, гидрологийн, геологийн зэрэг байгалийн олон үйл явц өөрчлөгдөнө.
Түүнчлэн эргийн голдирол өөрчлөгдөж магадгүй, мөн усны чанар, түүний мөстөх болон температурын нөхцлүүд өөрчлөгдөж, уур амьсгалын өөрчлөлтөд хүргэдэг хүлэмжийн хийн ялгаралт нэмэгдэн, газар оронд усанд автах аюул нүүрлэнэ.
Түүнээс гадна амьтдын нүүдэлд, ялангуяа ховор төрлийн загаснуудын нүүдэлд сөргөөр нөлөөлнө. Үүнээс гадна УЦС-уудын төслүүдийг хэрэгжүүлснээр газар хөдлөх, халдварт өвчин тархах зэрэг бусад эрсдэлүүд үүсэх магадлалтай гэж протоколд дурджээ.
Сэлэнгэ мөрөн болон Эгийн гол дээр барихаар төлөвлөж буй УЦС-ын талаар тодорхой, баталгаатай мэдээлэл байхгүй байгаад санаа зовинож байгаа гэдгээ хоёр талын хэлэлцээний үеэр Оросын тал илэрхийлсэн байна. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг УЦС-ын төслийг санхүүжүүлж эхлэхээс өмнө олон нийтэд танилцуулах ёстойг мөн онцлон тэмдэглэжээ.
Байгал нуурын ай савын тусгай хамгаалалттай газрын захирал Василий Сутулагийн үзэж байгаагаар, УЦС-ын тусламжтайгаар гол мөрний усны түвшнийг зохицуулах нь Сэлэнгэ мөрний бэлчрийн экологийн хосгүй тогтолцоонд, тухайлбал, шувууд үүрлэх, загас үржихэд сөргөөр нөлөөлж болзошгүй.
Үүнээс гадна УЦС-уудын үйлдвэрлэсэн эрчим хүчийг уул уурхайн салбарт ашиглаж магадгүй бөгөөд уурхайнууд ашигласан бохирдуулагч бодисуудаа Сэлэнгэ мөрөнд хаяснаар цаашдаа Байгал нуурыг бохирдуулах магадлалтай гэж тэрбээр үзэж байна.
Монголыг эрчим хүчээр хангах хувилбаруудын талаар хэлэлцсэн хаалттай зөвлөгөөний хоёр дахь шат Эрчим хүчний яаманд болжээ. Уг зөвлөгөөний үеэр Оросын эрчим хүчний компаниудын төлөөлөгчид саналаа илэрхийлсэн байна. Тэдний саналыг ойрын өдрүүдэд болох Орос-Монголын шинжээчдийн уулзалтын үеэр Монголын талд танилцуулах аж.
“Известия” сонины мэдээллээр, хаалттай зөвлөгөөний үеэр хэд хэдэн саналыг тавьсан байна.
Тухайлбал, худалдан авах үнийг оновчтой болгох хувилбарыг судлах, ялангуяа хүчин чадлын нийлүүлэлтийн гэрээний үнийн өсөлтөд анхаарал хандуулахыг «НП Совет рынка» холбоо болон «Интер РАО» нээлттэй хувьцаат нийгэмлэгийн төлөөлөгчид зөвлөжээ.
Шинжээчдийн тооцоолсноор, Монголд нийлүүлдэг цахилгаан эрчим хүчний үнэ өмнө нь жилд 12-13 хувиар өсдөг байсан бол одоо 88 хувиар өсч байна. Тус компани хүчин чадлын коэффициентыг өөрчлөх тухай саналыг өмнө нь тавьж байсан бөгөөд ингэснээр Монголд нийлүүлдэг эрчим хүчний өртгийг хямдруулах боломжтой аж.
Монголын өмнөд нутагт сүлжээний дэд бүтцийг хөгжүүлэх, сүлжээ байгуулах, Буриад, Өвөр Байгалийн хязгаар, Эрхүүгийн илүүдэл эрчим хүчийг Монголд нийлүүлэхийг «Россеть» компанийн төлөөлөгчид санал болгожээ.
Харин «Русгидро» компанийнхан Монголын дэд бүтцийн сүлжээний схемийг шинэчлэх, “Гидропроект”-ын хувьд Дулааны цахилгаан станц болон Усан цэнэгт цахилгаан станцууд барьснаар Шүрэнгийн УЦС-аас татгалзах хувилбарыг санал болгосон байна.
Сибириэс Монголд нийлүүлэх цахилгаан эрчим хүчийг нэмэгдүүлэхийн тулд эрчим хүч болон хүчин чадлын зах зээлийн дүрэм журмыг боловсруулж дуусгах нь зүйтэй “Евросибэнерго” компанийн мэргэжилтнүүд үзэж байгаа ажээ.
Энэ нь Сэлэнгэ мөрөн болон Байгал нуурт хохирол учруулалгүйгээр Монголын хэрэглээг бүрэн хангах боломж олгоно. Өмнө нь зөвхөн Эрхүү мужаас 900 сая квт/цаг эрчим хүч нийлүүлдэг байсан бөгөөд энэ нь Монголын эрчим хүчний хэрэглээний 25 хувь орчмыг хангаж байна гэж тус компанийн төлөөлөгчид дурдлаа.
Зөвлөгөөний үеэр мөн Монголыг шинэ замын зургийн хүрээнд Эрчим хүчний цагирагт оруулах хувилбарыг санал болгосон байна. Энэ баримт бичиг нь /замын зураг/ Эрчим хүчний цагиргийг барих урт хугацааны үе шат болон Монголын өмнөд болон хойд нутагт эрчим хүчний сүлжээ байгуулах богино хугацааны үе шат гэсэн хоёр хэсгээс бүрдэх юм.
Эрчим хүчний асуудлаа “арай энэрэнгүй” байдлаар шийдэхэд нь Оросын тал Монголд тусалж чадна гэдэгт Экологийн дээд зөвлөлийн гишүүн, Улсын Думын депутат Олег Лебедев итгэлтэй байна.
-Бидэнд шинжлэх ухааны хосгүй боломж бий, бид барилгын салбарт мэдлэг туршлагатай, тийм учраас Сибириэс эрчим хүч нийлүүлж, экспортын шинэ гэрээ боловсруулах боломжтой.
Эс бөгөөс 1000 МВт-аас бага хэмжээний эрчим хүч гарган авахын тулд дэлхийн цэвэр усны хамгийн том эх үүсвэрийг сүйтгэж, Сэлэнгэ мөрний бэлчрийг устган, Буриад болон Эрхүү мужийн хүн амыг ундны усгүй болгоход хүргэхээр байна гэж О.Лебедев үздэг ажээ.
Харин Оросын Эрчим хүчний яам тухайн асуудлаар тэр даруйд нь тайлбар өгсөнгүй, учир нь тус яамны энэ асуудлыг хариуцсан мэргэжилтнүүд Монголд томилолтоор ажиллаж байгаа аж.
Гэхдээ дээрх асуудлаар эцсийн шийдэлд хараахан хүрээгүй байгаа бөгөөд бүх саналыг хоёр тал нарийвчлан судлах юм.
Д.Жаргал
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
Сэтгэгдэл0
Онон голоос говь руу татах суваг шуудуу юу болсон бэ?
.... Orosuud uursduusuu erchim hucheer 100% haraat bolgoh sanaatai bn shuu bas....... Odoo huuchin shig tegej orosoos haraat bolohiig huseh Mongol hun bhgui bailgui dee
Эгийн гол,Орхон гол,Сэлэнгэ мөрөн дээр УЦС барихын тулд асар том усан сангууд байгуулна, энэ нь монголын хойт бүс улмаар нийт нутгийн уур амьсгалыг зөөллөнө, газар тариалан,загас агнуур эрчимтэй хөгжих боломж бүрдэнэ гээд эрчим хүчээс гадна маш олон сайн талтай.Байгал нууранд нийлэх усны хувьд эхний үед ус бага зэрэг багасч болох боловч усан сангууд дүүрсэний дараа харинч илүү найдвартай болно.Байгаль нууранд бохир ус нийлүүлэхгүй байхын тулд ШУТехнологийн хамгийн сүүл үеийн ололтыг ашигласан цэвэрлэх байгууламж барих хэрэгтэй. Оросууд үнэхээр Байгал нуураа хамгаалъя гэж байгаа бол энэ байгууламжийг барих санал тавих хэрэгтэй. Дээр маш олон эрсдэлүүдийг тоочсон байна, гэхдээ менежмент ярьж байгаа бол төслийн давуу тал,сул тал, эрсдэл, эрсдэлийг шийдэх боломж буюу SWOT шинжилгээ хийж шийдвэрлэх ёстой байх. Шийдэж болдоггүй асуудал гэж байдаггүй. Хэрэв Оросууд нөхөн төлбөр өгөх замаар шийдвэрлэе гэж байгаа бол Хятадруу тавьж байгаа ГАЗ болон Алтайн хязгаараас Хятадруу татаж байгаа усны хоолойг монголоор дайруулах зэрэг том төслүүддээ МУ-ыг оролцуулах шаардлага тавих хэрэгтэй.Итгэвэл итгэсэн штг итгэж хамтравал хамтрасан шиг хамтрах хэрэгтэй.
Эгийн гол,Орхон гол,Сэлэнгэ мөрөн дээр УЦС барихын тулд асар том усан сангууд байгуулна, энэ нь монголын хойт бүс улмаар нийт нутгийн уур амьсгалыг зөөллөнө, газар тариалан,загас агнуур эрчимтэй хөгжих боломж бүрдэнэ гээд эрчим хүчээс гадна маш олон сайн талтай.Байгал нууранд нийлэх усны хувьд эхний үед ус бага зэрэг багасч болох боловч усан сангууд дүүрсэний дараа харинч илүү найдвартай болно.Байгаль нууранд бохир ус нийлүүлэхгүй байхын тулд ШУТехнологийн хамгийн сүүл үеийн ололтыг ашигласан цэвэрлэх байгууламж барих хэрэгтэй. Оросууд үнэхээр Байгал нуураа хамгаалъя гэж байгаа бол энэ байгууламжийг барих санал тавих хэрэгтэй. Дээр маш олон эрсдэлүүдийг тоочсон байна, гэхдээ менежмент ярьж байгаа бол төслийн давуу тал,сул тал, эрсдэл, эрсдэлийг шийдэх боломж буюу SWOT шинжилгээ хийж шийдвэрлэх ёстой байх. Шийдэж болдоггүй асуудал гэж байдаггүй. Хэрэв Оросууд нөхөн төлбөр өгөх замаар шийдвэрлэе гэж байгаа бол Хятадруу тавьж байгаа ГАЗ болон Алтайн хязгаараас Хятадруу татаж байгаа усны хоолойг монголоор дайруулах зэрэг том төслүүддээ МУ-ыг оролцуулах шаардлага тавих хэрэгтэй.Итгэвэл итгэсэн штг итгэж хамтравал хамтрасан шиг хамтрах хэрэгтэй.ХАСАР
Bid zaaval usan tsahilgaani eh uusvertei boloh yostoi Manai ulsad undur achaalaliin ued heregleh tsahilgaan heregtei
Муусайн оросуудын хийж бгаа ажил. Оросууд очсон газар болгон байгаль нь сүйрч, уугуул ард нь архичид болж, хагартлаа баяжсан хэдэн дарга нарыг шүтсэн хоцрогдсон бүдүүлэг нийгэм болж хувирдаг. ёстой заваан амьтад
Bid zaaval usan tsahilgaani eh uusvertei boloh yostoi-гэнээ эцсийн эцэст чи хэн юм чин ий надаас өөр хэн уншдаг юм,чамд зөвлөхөд эхлээд 1.МОНГОЛ ОРОН минь эрс тэс уур амьсгалтай хүн амын 30%-нь цэвэр усны хомсдолтой амьдардаг \чи 0,5л-цэвэр ус аваад өгөх сэтгэлтэй хүн мөн үү, ер нь ингэхэд\2.Дэлхийн ДУЛААРАЛ явагдаж байгааг-тооцох 3.тэр төслийн удирдагч гэх одхүү :үхсэн хатсаны судалгаа,бу сдын туршлага,би бариулахдаа бариулна гэж ТВ-ээр орилоод байсан ийм л гар байгаа4.ер нь бол "мөнгө цавчих"-л төсөл
Ангар мерен дээр 3 УСЦ барилаа гээд Энэ агуу мерний ус татраагуй. Харин ч ойр орчим нь усан сантай болж экологийн чийглэг уур амьсгалтай болсон. УЦС -аас доош загас, жараахай нь харин ч элбэг. Орос, буриадууд тороор шуусээр байгаад суулийн 10-аад жил Байгал нуурын загас ховордсон. Байгалийн суйрэл еерсдийнх нь байгаль орчинтойгоо зуй бусаар харьцаж байгаатай холбоотой болохоос монголын барих гэж байгаа УЦС ямар ч падгуй. Монголыг ЭЗ-гийн хяналтанд байлгах гэсэн Оросын терийн явуулга.
тэнэгээ Ангар мөрөн БАЙГАЛЬ Нуурын цаана байдаг,ийм хүнтэй юу гэх вэ дээ чаааваас даа
хужаад ЭЗ-н 90%-н хараат байдалд орчихсон мөртлөө 10%-хүрэхгүй хувьд хашгичаад байдаг чамд ЛОГИК байна ууу,Оросууд манайхыг унагая гэвэл "хөнгөхөөн"хийнэ,баруун европын стилиэр "бензины санкц" хийхэд л дуусаа ,чи хамгийн түрүүнд юун уцс бэ гээд л орилох болно доо
103.26.195.58 бол Оросын бууны нохой юм байна. Чамд эх орныхоо эсрэг ажил гэж Орос эзэд чин хэдэн төгрөг өгөөв?
tumur l biz ene 103.26.195.58 chi barigdsan shdee muu orosiin doodhiih doloogchoo. EH orniihoo erh ashgiin esreg yun surtei duugardag novsh ve dee chi
Тэр Францад болсон Байгал нуурыг хамгаалах хеделгеен энэ тэр чинь Оросын лобби л шуу дээ. Хуч мехес улсыг дээрэлхэж, доромжилдгийн шилдэг жишээ. Ийм байдлаар хуучин БНУ-тайгаа харьцаж байгаа.
хэрвээ бид Израильтай хөрш бол тэд нисэх онгоцноос пуужин харваж хамаг техник тоног төхөөрөмжийг устгах байсан\Сирийг тэгсэн\хэрвээ бид америкийн хөрш байсан бол "төрийн эргэлт"хийгээд элбэггайг КАДДАФИ шиг"зүйл"дуусгаад,цаазын ялыг сэргээж одхүүг "цааш"харуулах байлаа,хэрвээ бид баруун европтой хөрш байсан бол тэд зүгээр "бензин санкци"хийгээд дуусаа,энд бичсэн гарууд яаж хамгийн түрүүнд юун уцс бэ гэх байсан,харин Оросууд зохьцоё гэж "гуйж"байна,гол хужааруу урсдөг байсан бол эрээний хилээ хаахад л эрх баригч гарууд 2-гараа өргөж хэлээ гаргаад\тэд ихэнхи нь хужаа\"бууж"өгнө-ЭНДЭЭС ЧИ "Хуч мехес улсыг дээрэлхэж, доромжилдгийн шилдэг жишээ"-гээ ОЛЖ ХАР.
"Үүнээс гадна УЦС-уудын үйлдвэрлэсэн эрчим хүчийг уул уурхайн салбарт ашиглаж магадгүй бөгөөд уурхайнууд ашигласан бохирдуулагч бодисуудаа Сэлэнгэ мөрөнд хаяснаар цаашдаа Байгал нуурыг бохирдуулах магадлалтай гэж тэрбээр үзэж байна." Тэгэхээр Эрхуугийн УЦС-ыг хенген цагааны уйлдвэрлэлд ашиглаад Ангар мернее бохирдуулаад байгаа юм байна л даа. Маш ноцтой гэмт хэрэг бололтой.
бас нэг тэнэг та нар дуусахгүйнээ хаанаас гарч ирээд байгаа тархигүй роботууд вэ,тэр "хенген цагааны уйлдвэрлэл"-Эрхүүд байдаггүй бүр цаана Братскийн уц-д байдаг юм,харин гол мөрний бохирдолд хувьд тийм санаа зовоод байгаа бол \хүний юм яахав одоодоо\өөрийнхөө хамар дор байгааа ТУУЛ ГОЛоо бод доо
tumur, 2016-05-25 14:19:07, 103.26.195.58 мал минь. Оросын хенген цагаан Эрхууд ч байдаг юм. Чам шиг юу ч мэдэхгуй, ахин хэлэхэд, мал мэдэхгуй байж битгий хуцаж бай.
сэлэнгэ морон бол хангайн нурууны усыг цуглуулж байгал нуурт цутгадаг гэтэл оросууд оорийн нутагт vvл буудаж хурыг нь сорчихоод байхаар хангайн нуруунд бороо хур орох нь багасч голын товшин буурч байгаа тиймээс усан сан байгуулж зохицуулалт хийж эко системын зохицуулал хийх нь зовхон цахилгаан станц байгуулах тодийгvй байгал нуур болон хангайн нурууны эко системын асуудал юм хэрвээ энэ янзаараа хангай нуруу хуурайшвал оросууд яаж ч шантаажлаад байгал нуурыг аварч чадахгvй зовхон эгийн голын ус тодий бус хангайн нурууг чийгшлийг зохицуулж байж л сэлэнгэ морон устай байна гэдгийг орос малууд мэдэдгvй юмуу
чинийхээр ХАНГАЙ-д хуурайшил явагдаад байгаа юм бол яаж усан сан байгуулах гээ вэ 1д ус хуралдахгүй эсвэл маш удна 2д "хийсэн усан сан"чинь хатна шүү дээ тийм биз ,чиний логикоор чи усан сангийн эсрэг тэмцэх л болж дээ ,энэ чинь "риск"-үүдийн нэг нь,олон "риск" байгаа,3-5-жил гантай баЙХ үечлэл ирж байгаа,энэ мөнгө цавчих төсөл ,энэ чинь ЗЭЭЛЭЭР хятадын мөнгөөр ,хятадуудаар хийлгэнэ ,дараа "хэн" зээлээ төлөх үү ,тийм их жижиг дунд үйлдвэр манайд байхгүй ,бид чинь ЯДУУ УЛС шүү дээ
tumur oo chi boli,CHamaig oros gedgiig esvel muu orosiin hudaldagsan hulgaich gedgiig bugd medej bn. CHi buur ualaim tsaim orosuudiin erh ashgiig hamggaalah yumaa. Mongol oo geh setgel chamd uneheer alga,CHi orosluugaa yavaach ee tend saihanamidarna shdee chi
Оросууд эхний хэдэн жил хенгелттэй эрчим хучээ нийлуулнэ. Дараа нь манай шуналтай олигархуудтай нийлээд унээ аажим аажмаар нэмсээр негее Украйнтай хийн дайн хийдэг шиг л юм болно доо. Крантаа хаагаад эхлэхэд бид яах юм. УЦС-аа барина гээд орилох уу. Мэдээж хожимдсон байна.
Yaag unen. Ehendee unegui tsahilgaan ugnu. Tegeed yavaandaa unee nemeed, suuldee Erunhiilugchuu soli tegvel tsahilgaan ugnu geel Mongoliin uls tur ediin zasgiig bazna shu de.
бас тэнэгүүд ДЭЛХИЙН ХӨГЖЛИЙН ХАНДЛАГЫГ ХАРААЧ хажууд хятадууд "СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ"-ийг хөгжүүлж байна Замын-Үүдээр хил гараад маш олон САЛХИН СЭНСийг харах болно цаашаа урагшаа тусмаа НАРЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ СТАНЦУУД,бүх айл болгон өндөр орон сууцнууд НАРНЫ ИЛЧ ХУРИМТЛУУЛАХ ЗАЙнууд тавьчихсан байгаа 2011-2015 оны 5-н жилийн төлөвлөгөөгөөрөө сэргээгдэх эрчим хүч ашигласан үлгэр жишээ 100хот ,300-суурин газар,тосгоныг байгуулна гэж төлөвлөсөн тэгэхээр дор хаяж үлгэр жишээ 50хот 150тосгон босгочихсон байгаа, энд "ульж"байхаар тэднийг нь очиж үзээч
Төмөр гэдэг хуламстай алмаст хэлэхэд УЦС гэдэг чинь СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ.
УЦС-н хямд өртгөөр үйлдвэрлэдэг эрчим хүч Монгол улсын хөгжилд чухал зүйл гэдэгтэй маргах хүн ховор биз.Тэгэхдээ УЦС гэдэг нь гадаргын усаар тэжээгддэг,гадаргын ус нь мөнх цэвдэг,хурын ус,мөсөн голуудаас тэжээгддэг тул дэлхийн дулааралтай халз тулгарч байгаа манай улсад ТЭЗҮ-г нь нухацтай хийхгүй бол эрсдэлтэй төсөл гэдгийг бодолцох ёстой.Саяхан л Туул гол дээр УЦС барина гэсэн санаа явдаг байсан.Одоо та нар Туулын гол дээр УЦС байсан бол яах байсныг төсөөл дөө.Өдийд ТЭЗҮ-г муу хийснээс асар их хөрөнгийг үр ашиггүй үрсэн гээд амаа олохгүй шуугиж байх байсан.Тийм биз.Одоо Тайширын станц ямар үр ашигтай ажиллаж байгаа талаар хэн ч ам ангайхгүй л байгаа.Үрсэн хөрөнгө Тэнгэр тулам,гарсан цахилгаан ганц сумын хэрэгцээг хангах төдий л байгаа болов уу.Эгийн гол зарим газраа тасарч байга тухай мэдээлэл хоёр жилийн өмнө гарсан санагдаж байна.Ийм байхад зээлийн хөрөнгөөр үнэтэй төсөл хэрэгжүүлэх эсэхэд бодлоготой ханмар байна.Идэхийг нь МАН-АН-н золбин хулгайчуудидэж төлөхийг нь монголын ард түмэн л төлнө шүү дээ.
Сэлэнгэ, тууний эх Эгийн гол ширгэж байна гэдэгтэй санал нийлэхгуй. Эгийн гол гадаргын ус биш Хевсгел нуураас эхтэй. Мэдээж дулаарал ярьж байгаа енее уед нуурын тевшин Байгал нуур шиг багадаж л байгаа. Туул голын хувьд, 50-60-аад онд бутээн байгуулж байна гээд голын эхийн модоо тайран сал болгон урсгаснаас болсон. Байгалийн гамшиг 100-аад жилийн дараа мэдрэгдэж байгаа биз.
Harin ch huuraishiliin esreg nuur uusgeh ni bur ch heregtei. Orchinoo chiigshuulne ingesneer mod urgamaliin urgalt saijirna. Borooni us uyer bolood garaad yavchihdag bdaliig bagasgaj baingiin neg tuvshinii ursatstai bolno. Nuuriin ergen toiron humuusiin amrah orchin bno. Havar namar ergen toiron ni mod sain tarival amarhan urgaad buur ch sain bolno
Harin ch huuraishiliin esreg nuur uusgeh ni bur ch heregte-бас нэг тэнэг,1.ХИЙМЭЛ юм ХИЙМЭЛ байна 2.энд хуцаж цагаа барж байхаар google-р тэр олон хатсан ширгэсэн усан сан ,нуур гол мөрний зургийг гаргаад хар,та нар хэдтэй хүмүүс бэ ,залуучууд бол ёстой хэрэг алга,бусдын "юу ч бичиж болох цагаан жорлонгийн цаас"-нууд
tumur muu hun . shalgadag gazar bval ene hudaldagdsan etgeediig shalgaad orosl uu ni zailuulasai
Оросууд байгалын баялаг болох нефтээ манайд ондор vнээр зарж л байна голын ус ялгаагvй байгалын баялаг хангайн нуруунд орох хурын vvлийг оросууд буудаад сорчихоор хангай соены нуруунд хур орохгvй голын ус багасч байна манайхан голын усыг бохирдуулахгvй орчны эко системтйгнь хамгаалах усны товшин эргийн хамгаалалт гэх мэтээр зондоол зардал гаргаж vvрэг хvлээж байна оороор хэлбэл голын усанд ортог шингээж байна оросууд байгалын баялаг нефтээ ондор vнээр зарж болж байхад бид сэлэнгэ морний уснаас хураамж авах л естой
эхлээд ТУУЛ ГОЛЫГ ашиглаж байгаа,бохирлож байгаа хамар дорхии компаниудаас хураамж аваад сурчих
Яаааг үнэн. Ус ч байгалийн баялаг, нефть ч байгалийн баялаг. Оросууд бидэнд үнэтэй зараад, бид оросуудад үнэгүй өгөх ёстой гэж үү??? Ядаж л өөрсдөө УЦС барьж ашиглаж болно биз дээ.
1.ашигт малтмалын газрын хэлснээр бол манайх бензинийг\нефть биш,манайд нэрдэг үйлдвэр байхгүй\ дэлхийн биржийн үнээр авдаг гэсэн 2.манайд бензинийг хувийн компаниуд авдаг,тэдний өмнөөс бүү санаа зов тэд АРД ОЛНЫ ТӨЛӨӨ санаа зовдоггүй\содбилэг,оюунгэрэл"оффшор"тэргүүтэй
оросуудад усаа үнэгүй өгөөд гээд байгааг ерөөсөө ойлгохгүй юм хаашаа юм Сүхбаатарын\Сэлэнгийн\хил дээр "усны тоолуур"тавих гээд байгаа юмуу,манай орон далай тувшинээс 1500м өндөр оршдог Байгалийнхаа хуулиар гол\ус\намдор газарлуугаа л урсаж байгаа,дэлхийд Байгалийн хуулийг давах хүний бүтээсэн юу ч байхгүй,та нар чинь хачин юм бичээд байх юм "хойш"нь урсгахгүй гээд байгаа юмуу, тийм тэнэгүүд юм байх даа
УЦС ч гэсэн байгалийн хуулиар ажиллана. УЦС барьснаар ус орос уруу урсахаа больчихгүй. Манайх эрчим хүчний хараат байдлаас гарах гэхээр л оросууд байж ядаж байна. Зарим нэг орос цэргийн бутач хүүхдүүд бас байж ядаж байна.
Энэ Эгиин голын УЦС гээч ямар учиртаи эд вэ 90 ээд оны эхээр Малаизуудтаи хамтраад барина гэж бхад нь Энхсаихан болиулаад Чехсловактаи хамтрах юм болоод таг болсон Одоо болохоор бараг тэрбумын зээл аваад л барина гэхиим хариугуи дампуурлаа зарлалаа гээд баигаа улс араи хурдан ур ашгаа огох юманд зээлсэн $ зарж болдогуи юм уу Энэ талын мэргэжилтэи судлаачид олигтоихон таилбар хиимээр юм ЕС асан Алтанхуяг ИХ дээр асар их зээлээр барих энэ тослииг эсэргууцээд баисан
Mongolchuud orosuudad bitgii HUTS gedegtee tuushtai bh heregtei
чинийхээр ЭХ ОРОН ийм хүнд үед хятадаас 1млрд $-зээлээд ,хятадуудаар ,хятадын тоног төхөөрөмжөөр\дараа нь мөн л засвар,сэлбэг гээд үргэлж хятадаас л хамааралтай байх болно\ бариулах нь зөв үү,тэгвэл би хужаануудад ёстой "bitgii HUTS"гэж хэлэх байна
Усан цахилгаан станцаа барих хэрэгтэй ш дээ. Алин болгон оросоос хамааралтай байх юм
манайх Оросоос хамааралгүй энд чи МОНГОЛОО дутуу үнэлж байна
Энэ хоёр усан цахилгаан станц бол утаанаасаа салах ганц боломж. Иймээс оросуудын үгийг сонсох ч хэрэггүй. Оросууд үнэхээр л их санаа зовж байсан юм бол байгалийн хийн хоолойгоо Монголоор дайруулах байсан юм. Оросын загасыг хамгаалах гээд монголчууд өөрсдийгөө нүүрсний утаагаар утаж болохгүй.
чи утаанаас салья гэж бодож байгаа бол эхлээд 3-р,4-р ДЦС ,барих гээд байгаа 5-р ДЦС-аас САЛ,дараа нь 5-жилээс "настай"болон дизель түлштэй\ихэвчлэн автобуснууд\машинуудаас сал,эцсийн эцэстээ утаа ГЭР ХОРООЛЛООС биш ,үүнийг ойрын хөрш Орорс,хятад харуулж байгаа тэнд ГЭР ХОРООЛОЛ байхгүй
2 хөрш мөн л утаандаа баригдсан ер нь үйлдвэржсэн орнууд бүгд утаатай харин "хий"-ашиглаад харьцангуй гайгүй болж байгаа,мөн амгалангийн Дулааны станцаас сал зүүн тал тэр чигээрээ тэрний утаа
Шүрэнгийн болон Эгийн голын УЦС-ууд барьчихвал 5-р цахилгаан станцыг барих шаардлагагүй болно. Айлууд бүгд УЦС-аас гарах хямд цахилгаанаар халаалтаа шийдчихнэ. Бас хямд цахилгаантай бол дан цахилгаанаар ажилладаг машинууд ороод ирнэ. Тэгэхээр дизель, бензин машин унах хүмүүс аяндаа цөөрнө.
асуудал ердөө цахилгаандаа бишээ "УСАНДАА",цахилгаангүй бүр алтгүй амьдарч болно,"УС"-ойлгомжтой нуршаад яахав,эцсийн эцэст ХОЙЧ ҮЕээ бодох хэрэгтэй биздээ,одоо заавал УС БАЙГАЛИА хүний хүнээр сүйтгүүлж тэднийг болон өөрийн шуналт эрх баригчдыг баяжуулж байхаар "лаагаа"бариад,барьсан нь дээр
хэрвээ бид Израильтай хөрш бол тэд нисэх онгоцноос пуужин харваж хамаг техник тоног төхөөрөмжийг устгах байсан\Сирийг тэгсэн\хэрвээ бид америкийн хөрш байсан бол "төрийн эргэлт"хийгээд элбэггайг КАДДАФИ шиг"зүйл"дуусгаад,цаазын ялыг сэргээж одхүүг "цааш"харуулах байлаа,хэрвээ бид баруун европтой хөрш байсан бол тэд зүгээр "бензин санкци"хийгээд дуусаа,энд бичсэн гарууд яаж хамгийн түрүүнд юун уцс бэ гэх байсан,харин Оросууд зохьцоё гэж "гуйж"байна,гол хужааруу урсдөг байсан бол эрээний хилээ хаахад л эрх баригч гарууд 2-гараа өргөж хэлээ гаргаад\тэд ихэнхи нь хужаа\"бууж"өгнө
Оросууд манай Байгаль нуурыг булааж авчихаад одоо Сэлэнгэ мөрөнд бас санаархаж байна. Битгий давар, бүү хуц гэж хэлье.
Арал нуурыг Оросууд өөрсдөө ширгээчихээд хуцаад байх юм Монгол улс хөгжиж болохгүй гэж л Оросууд гацааж байгаа юм Үүнийгээ шатахуун нүүрс төмөр зам ураны орд усан цахилгаан станцын төслийг байгаль хамгаалах хөдөлгөөнөөр хэрхэн зогсоодогийг харууллаа Оросын байгаль хамгаалах хөдөлгөөн бол КБГ ын тагнуулын нэг салбар гэж явдаг шүү Монголоос болж Байгаль нуур ширгэх хар пиарын далд зорилго нь Оросууд цэвэр усыг Хятадад зарах л явдал.Хятад цэвэр усны хомсдолд орж байна Дэлхийн олон оронд Хятад шиг үзэгдэл болж байгаа.Оросын стратегийн мэргэжилтэнүүд цэвэр ус нь алт нефьт шиг валютны эх үүсвэр болно найдаж байгаа Монгол улсыг тойрч Хятадад дамжуулах цэвэр усны хоолой барих тухай Оросууд ярьж бичиж байна
2-РТ МОНГОЛ УЛСЫГ ТОЙРЧ ЦЭВЭР УС ДАМЖУУЛАХ ХООЛОЙ БАРЬЖ ХУЖААД ЗАРАХ АЛСЫН ЗОРИЛГОТОЙ ЮМ ГАНЦ ХЯТАДАД БИШ ДЭЛХИЙН ДАЯАР ЦЭВЭР УСНЫ УСНЫ ХОМСДОЛД ОРЖ БАЙНА-тэгээд гол мөрнөө хайрлах ёстой юм биш үү Байгалийн төрхөөр нль байлгана гэдэг чинь ХАМГИЙН ТОМ ХАМГААЛАЛТ,хятадын тэр олон усан сан,шуудуй далангийн тарьж буй гамшгийг МОНГОЛЧУУДЫН ядуу 30%-д ордоггүй бол очоод үз,мөн бид "цэвэр ус"-зарах бизнест яагаад бэлдэж болохгүй,орж болохгүй гэж-хамгийн супер бизнес,бээжингийн тэр олон өндөр орон сууцнуудын дор цэвэр ус зардаг автоматууд байдаг том жижиг янз бүрийн хэмжээтэй саваар картаа уншуулаад цэвэр усаа авдаг юм билээ,ХОЙЧ ҮЕээ ийм болгохгүй гэж ГОЛ МӨРНӨӨ ХАМГААЛЬЯ гээд байхад тувтан балайрчих юм тэр Оросуудаас өмнө бид өөрсдөө сүйрэх гээд байхад
чинийхээр ЭХ ОРОН ийм хүнд үед хятадаас 1млрд $-зээлээд ,хятадуудаар ,хятадын тоног төхөөрөмжөөр\дараа нь мөн л засвар,сэлбэг гээд үргэлж хятадаас л хамааралтай байх болно\ бариулах нь зөв үү,тэгвэл би хужаануудад ёстой "bitgii HUTS"гэж хэлэх байна
news.mn-миний хамаг бичсэнийг арилгажээ,за за ойлгомжтой,нөгөө "хүний үгээ хэлэх эрх" хаачиваа элбэггай , батүүлээ ,тэр капалла тэр татварын мөнгө хаачив
Аливаа юманд толгой гэдэг эрхтнээ ажиллуулж байж шийдвэр гаргадаг байвал бидэнд их тустай юм байгаа юм даа.Ухаандаа шинжлэх ухааны эколог гэдэг нэг салбарын мэргэжилтэй хүмүүс юу гэж дуугарах нь сонин байна.Бид УЦС барьж Байгаль нуурын хохь болоод ширгэдэг юмаа гэхэд Шивэрийн экосистемд ямар өөрчлөлт гарч тэр нь манай улсад дам хэлбэрээр буцаад яаж нөлөөлөхийг тооцсон мэргэн ухаантан биш юмаа гэхэд мэргэжлийн судлаач хаана байна.Хэрлэнгийн усыг говь руу урсгана гээд хийрхээд явдаг хүмүүс байдаг.Хэрлэн Дорнод хүрэхээ байхад Матадын экосистем яаж өөрчлөгдөхийг тооцсон хүний үгийг огт дуулаагүй л юм байна.Хилийн цаадахь Далай нуур тэр доороо ширгэж баргын тал хатахад манайд огт нөлөөлөхгүй гэж хэлэх хийрхэгч байх л байх.Гэвч хаа байсан Номхон далайд болж байгаа дулаарлаас шалтгаалсан цаг уурын өөрчлөлт монгол оронд нөлөөлж байхад жижиг тугалын бэлчээрт байгаа энүүхэн ойрхон газар орныг тооцохгүй байж болохгүй байх аа.Гэвч энэ асуудлаар дөрөөлж ОХУ-с авах эрчим хүчний үнийг бууруулах,тэдний санал болгож байгаа хортой үр дагавраас зайлсхийсэн төслүүдийг хэрэгжүүлэх боломж гарч байгаа нь тун их ач холбогдолтой зүйл.Монголд яаж хандахаас ОХУ,БНХАУ хоёрын олон зүйл шалтгаална гэдгийг тэд ч сайн ойлгох ёстой.Өвөрмонголд хятадууд нүүдлийн мал аж ахуйн тухай ойлголтгүй байж тариачны сэтгэхүйгээр хэт дураар авирлаж хашаалсан мал аж ахуй эрхэлснээс одоо хятадын хойд тал цөлжиж үр дагавар нь хятадын соёл иргэншлийн оршин тогтнох эсэхийг шийдэхэд хүрээд байгааг бид бэлхнээ мэдэж байна.Бээжин хашрахгүй Шилийн голын малчдын нутгийг дээрэмдэж цэргийн анги байгуулсан саяхны жишээ ч байна.Цэргийн анги газар талхалж цөлжилт үүсгэхээс өөр ач тусаар маруухан л болов уу.Оросууд монголын экосистемд биднээс илүү биш юмаа гэхэд дутуугүй санаа зовж байхгүй бол Алс Дорнодын екосистемд нөхөж баршгүй аймшигт үр дагавар ч учирч болно.Байгаль ширгээд Шивэрийн чийглэг уур амьсгал хуурайшихад манай хил Р.Чойномын хэлдгээр "Монголын хил модны захаар" байсан бол монголын хил элсний захаар болчихсон бид усан цахилгаан станц нэртэй том далангаас өөр юмгүй цөлжсөн орчинд хатаж үхэж ч болно.Өнөөдөр гэхээсээ маргаашаа бодсон нь дээр.Өөрийгөө гэхээсээ үр хүүхдүүдээ бодсон нь дээр.Тэгэхдээ энэ бол бид оросын өндөр үнэтэй цахилгаан хэрэглээд сууна гэсэн үг огт биш.Яриа хэлэлцээр ийм анхаарал татах түвшинд хүрсэн нь сайн хэрэг.Үүнийг дөрөөлж амжилттай ажиллах нь үндэсний эрх ашигт нийцнэ. БНХАУ-с авч байгаа тэр их зээлийг эргэн төлөх үр ашигтай үйлдвэрлэлийн салбарт ,өөр үр ашигтай төсөлд зарцуулах нь зүйтэй.
БНХАУ-с авч байгаа тэр их зээлийг эргэн төлөх үр ашигтай өөр үр ашигтай төсөлд зарцуулах нь зүйтэй-Зөв ,хятадад хоцрогдсон одоо бараг хориглож байгаа маш хямдхан технологийг маш өндөр үнэтэйгээр тэгээд зээлээр авч байхаар үнэхээр авах гээд байвал тэр Салхины,Нарны сэргээгдэх эрчим хүчийг үнэтэй ч хамаагүй оруулалдаа
Эс бөгөөс 1000 МВт-аас бага хэмжээний эрчим хүч гарган авахын тулд дэлхийн цэвэр усны хамгийн том эх үүсвэрийг сүйтгэж, Сэлэнгэ мөрний бэлчрийг устган, Буриад болон Эрхүү мужийн хүн амыг ундны усгүй болгоход хүргэхээр байна гэж О.Лебедев үздэг ажээ.
mega tosol nogoo taliin demjlegguygeer hol iavahguy. orsuud yralci, garc haiy gej baina. mal odhuu cavchih mongoo bodood chichreed dairaad baina. or 500$ nemegdene
Монгол хүмүүм Монголдоо эзэн шиг юм хийж болох юм уу үгүй юм уу? Нэг бол Хужаа хятадаар айлгана нэг бол байгаль экологиор айлгана. Монголын мэргэжилтэнгүүд энэ зэргийн судалгаа үнэлгээ болон дүгнэлт хийх чадваргүй гэжүү?
Горимын санал байна.БНХАУ-н зээлийн хөрөнгөөр түрүүчийн барьсан Тайширын УЦС-н үр ашгийн талаар мэдэх хүн байвал мэдээллээ тавиач.Хэдий хэмжээний зээл авсан юм.Одоо хэдийг нь эргэн төлсөн юм,төслийн хүчин чадалдаа хүрч ажиллаж чадаж байна уу.Хэдий хэмжээний эрчим хүч үйлдвэрлэж байгаа,ашиглахад ямар зардал гарч байна,байгаль орчинд ямар ямар сайн,муу өөрчлөлт гарсан байна гэсэн мэдээллүүд хэрэгтэй байна.Энэ мэт мэдээллийг ард түмэнд ил болгож туслах ард түмэндээ хайртай МАН-АН байна уу.
шал ТЭНЭГ ЮМ өвөл гол нь мөс бол УЛС ОРОНД СТАНЦ БАРИХ ГЭДЭГ НЬ УТГАГҮЙ тэгээд дулааны цахилгаан СТАНЦ БАРЬДАГ БАЙГАА биз ДӨРГӨНЫ усан цахилгаан СТАНЦ гэж өвөл унтардаг дэмий хог БАЙНА ХЯТАДААС ЗЭЭЛ АВАХ дэмий 800 сая доллар ИХ МӨНГӨ эндээс ЮМ ИДЭХ ГЭЖ дарга нар худлаа хуцаж байгаа юм уу
Baigali nuur mongolchuud eh us Mongoloos salgahaar gomdood mongolchuud usan stanch barisan bariagui shirgene
Usan tsahilgaan stanchaas iluu nar bolon salhi hereglej boldoggui yum baihdaa
Төслийн нэр : Тайширын усан цахилгаан станц Байршил : Говь-Алтай аймгийн Тайшир сумын Улаанбоомын хавцал Хэрэгжүүлэх хугацаа: 2004 - 2008 Төслийн хүчин чадал: 11 МВт, 37 сач кВт цаг Тайширын Усан цахилгаан станц нь Арабын Эдийн Засгийн Хөгжлийн Кувейтын сан (20,0 сая ам. доллар), Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби Хөгжлийн Сан (13,0 сая ам. доллар)-гийн зээлээр санхүүжигдэн хэрэгжиж байна,Тайширын УЦС-ын барилгын ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын Синохайдро корпораци, тоног төхөөрөмжийг нийлүүлэх, угсарч суурилуулах ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын Камко Интернейшнл компаниуд шалгаран 2004 оны 9-р сарын 9-ны өдөр гэрээнд гарын үсэг зурсан ба мөн оны 10-р сарын 10-нд барилгын ажлыг эхэлсэн. Тайширын УЦС нь Завхан, Говь-Алтай аймгийн төв, ойролцоох 7 сум тухайлбал Говь-Алтай аймгийн Тайшир, Халиун, Жаргалан, Завхан аймгийн Цагаан чулуут, Цагаан Хайрхан, Яруу Алдархаан сумдыг цахилгаанаар хангах зорилгоор төлөвлөгдөж баригдсан Төслийн техник эдийн засгийн үндэслэлд голын урсацыг олон жилийн дунджаар тооцож далан байгуулах зорилгоор голын урсгалыг шилжүүлэн урсгах туннелийг боож усан сангийн дүүргэлт эхэлснээс хойш дунджаар 2.5 жилд дүүрэх ёстой. Дээд тал нь таван жил гэж тооцсон байдаг. Харамсалтай нь, тухайн бүс нутагт олон жил дараалсан хуурайшилт, ган гачиг, голын эхэнд алт олборлох үйл ажиллагаа явуулсан зэргээс шалтгаалан голын олон жилийн дундаж урсац нь 2.3 дахин буюу 5.4 шоометр/секунд болж буурснаас усан сангийн дүүргэлт удааширч байна.УИХ-ын чуулганы баасан гаригийн үдээс хойших хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир, Ц.Дашдорж, Б.Чойжилсүрэн нараас Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Эрдэс баялаг, эрчим хүчний сайд нарт хандаж тавьсан асуулгын хариуг сонссон юм. Асуулгад “Тайшир, Дөргөний усан цахилгаан станцын үйл ажиллагааны явц болон байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр хийж байгаа ажил, үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар” хөнджээ. УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Дөргөний УЦС-ын нэг кВт эрчим хүчний үнэ яагаад харьцангуй өндөр буюу 32 төгрөг байдаг, мөн 50 төгрөгөөр авсан эрчим хүчний үнэ юунаас болоод баруун бүсэд 200 төгрөгт хүрээд байгаад хариулт шаардав.УИХ-ын гишүүн Ц.Дашдорж “Тайширын УЦС-ын усан сангийн дүүргэлт хоёр жилийн дотор хэвийн хэмжээнд хүрнэ гэж байсан ч бүтсэнгүй. Хэзээ усан сан дүүрч бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжтой болох юм бэ? Ц.Баярбаатар:- Тайширын усан цахилгаан станцын усан сангийн дүүргэлтийн түвшин энэ оны есдүгээр сар гэхэд 1690-1693 метрт хүрнэ. Тэр үед бид Завхан аймгийн Тэлмэн сум хүртэлх 140 км шугамыг туршина. Энэ жилийн тухайд Говь-Алтай аймгийн төвийг эрчим хүчээр хангана, харин Завхан аймагт эрчим хүч өгч чадахгүй. Ирэх жилээс станц бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжтой болсны дараагаас Завхан аймаг руу эрчим хүч өгөх асуудал яригдана гэлээ.Тайширын УЦС-аар Говь-Алтай аймгийг л хангана.Тайширын УЦС-ын үндсэн барилга байгууламж нь голын урсацыг шилжүүлэх 6м голчтой 165м урт туннель, барилгын үйлдвэрлэлийн бааз, ажилчдын түр тосгон, 305 м урт 6 м диаметертэй ашиглалтын туннель, станцын барилга 50м өндөр, хярын урт нь 192м, эзэлхүүн нь187 000м³ багтаамжтай далан зэрэг болно. УЦС-ын үндсэн үзүүлэлтүүд: 1. Суурилагдсан чадал -11 МВт 2. Жилд үйлдвэрлэх цахилгаан - 37 сая кВтц 3. Далангийн өндөр - 50 м 4. Далангийн урт - 190 м 6. Төсөвт өртөг - 38,9 сая $ 7. Цахилгаан дамжуулах шугам: Алтай хот хүртэл - 47 км 35кВ Улиастай хот хүртэл - 135 км 110 кВ Сумдын төвүүд хүртэл - 260 км 10-35 кВ 8. Агрегатын тоо - 4 ш Станцын барилга угсралтын ажлыг 2007 онд, тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалтын ажлыг 2008 оны 10 дугаар сард дуусаж эхний агрегатыг ашиглалтанд оруулсан ба усан сангийн дүүргэлт зохих түвшиндээ хүрээгүйгээс бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байна.
Төслийн нэр : Тайширын усан цахилгаан станц Байршил : Говь-Алтай аймгийн Тайшир сумын Улаанбоомын хавцал Хэрэгжүүлэх хугацаа: 2004 - 2008 Төслийн хүчин чадал: 11 МВт, 37 сач кВт цаг Тайширын Усан цахилгаан станц нь Арабын Эдийн Засгийн Хөгжлийн Кувейтын сан (20,0 сая ам. доллар), Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби Хөгжлийн Сан (13,0 сая ам. доллар)-гийн зээлээр санхүүжигдэн хэрэгжиж байна,Тайширын УЦС-ын барилгын ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын Синохайдро корпораци, тоног төхөөрөмжийг нийлүүлэх, угсарч суурилуулах ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын Камко Интернейшнл компаниуд шалгаран 2004 оны 9-р сарын 9-ны өдөр гэрээнд гарын үсэг зурсан ба мөн оны 10-р сарын 10-нд барилгын ажлыг эхэлсэн. Тайширын УЦС нь Завхан, Говь-Алтай аймгийн төв, ойролцоох 7 сум тухайлбал Говь-Алтай аймгийн Тайшир, Халиун, Жаргалан, Завхан аймгийн Цагаан чулуут, Цагаан Хайрхан, Яруу Алдархаан сумдыг цахилгаанаар хангах зорилгоор төлөвлөгдөж баригдсан Төслийн техник эдийн засгийн үндэслэлд голын урсацыг олон жилийн дунджаар тооцож далан байгуулах зорилгоор голын урсгалыг шилжүүлэн урсгах туннелийг боож усан сангийн дүүргэлт эхэлснээс хойш дунджаар 2.5 жилд дүүрэх ёстой. Дээд тал нь таван жил гэж тооцсон байдаг. Харамсалтай нь, тухайн бүс нутагт олон жил дараалсан хуурайшилт, ган гачиг, голын эхэнд алт олборлох үйл ажиллагаа явуулсан зэргээс шалтгаалан голын олон жилийн дундаж урсац нь 2.3 дахин буюу 5.4 шоометр/секунд болж буурснаас усан сангийн дүүргэлт удааширч байна.УИХ-ын чуулганы баасан гаригийн үдээс хойших хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир, Ц.Дашдорж, Б.Чойжилсүрэн нараас Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Эрдэс баялаг, эрчим хүчний сайд нарт хандаж тавьсан асуулгын хариуг сонссон юм. Асуулгад “Тайшир, Дөргөний усан цахилгаан станцын үйл ажиллагааны явц болон байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр хийж байгаа ажил, үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар” хөнджээ. УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Дөргөний УЦС-ын нэг кВт эрчим хүчний үнэ яагаад харьцангуй өндөр буюу 32 төгрөг байдаг, мөн 50 төгрөгөөр авсан эрчим хүчний үнэ юунаас болоод баруун бүсэд 200 төгрөгт хүрээд байгаад хариулт шаардав.УИХ-ын гишүүн Ц.Дашдорж “Тайширын УЦС-ын усан сангийн дүүргэлт хоёр жилийн дотор хэвийн хэмжээнд хүрнэ гэж байсан ч бүтсэнгүй. Хэзээ усан сан дүүрч бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжтой болох юм бэ? Ц.Баярбаатар:- Тайширын усан цахилгаан станцын усан сангийн дүүргэлтийн түвшин энэ оны есдүгээр сар гэхэд 1690-1693 метрт хүрнэ. Тэр үед бид Завхан аймгийн Тэлмэн сум хүртэлх 140 км шугамыг туршина. Энэ жилийн тухайд Говь-Алтай аймгийн төвийг эрчим хүчээр хангана, харин Завхан аймагт эрчим хүч өгч чадахгүй. Ирэх жилээс станц бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжтой болсны дараагаас Завхан аймаг руу эрчим хүч өгөх асуудал яригдана гэлээ.Тайширын УЦС-аар Говь-Алтай аймгийг л хангана.Тайширын УЦС-ын үндсэн барилга байгууламж нь голын урсацыг шилжүүлэх 6м голчтой 165м урт туннель, барилгын үйлдвэрлэлийн бааз, ажилчдын түр тосгон, 305 м урт 6 м диаметертэй ашиглалтын туннель, станцын барилга 50м өндөр, хярын урт нь 192м, эзэлхүүн нь187 000м³ багтаамжтай далан зэрэг болно. УЦС-ын үндсэн үзүүлэлтүүд: 1. Суурилагдсан чадал -11 МВт 2. Жилд үйлдвэрлэх цахилгаан - 37 сая кВтц 3. Далангийн өндөр - 50 м 4. Далангийн урт - 190 м 6. Төсөвт өртөг - 38,9 сая $ 7. Цахилгаан дамжуулах шугам: Алтай хот хүртэл - 47 км 35кВ Улиастай хот хүртэл - 135 км 110 кВ Сумдын төвүүд хүртэл - 260 км 10-35 кВ 8. Агрегатын тоо - 4 ш Станцын барилга угсралтын ажлыг 2007 онд, тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалтын ажлыг 2008 оны 10 дугаар сард дуусаж эхний агрегатыг ашиглалтанд оруулсан ба усан сангийн дүүргэлт зохих түвшиндээ хүрээгүйгээс бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байна.