Монголд сүүлийн үед татвар төлөгчдийн хэдэн зуун сая төгрөгөөр хэнэгч үгүй гараа угаасан цагаан захтнуудын хэрэг илчлэгдэж шил даран дуулиан тарих болсон.
Гэвч энэ бүхэн бусдын хүч хөдөлмөрийг юман чинээ үл тоон сорж мөлждөг, хүний хөрөнгииг өөриин юм шиг захиран зарцуулдаг цагаан захтнуудын гэмт хэргийн зах зух нь гэдгийг хүлээн зөвшөөрөх нь цөөнгүй.
Бүр байтлаа төрийн нэрээр албан тушаалын амтат бялуунаас амталчихаад түүнээсээ салж чадахгүйд хүрэхээрээ хувийн хэвшлийн үйл ажиллагаанд хөндөлсөж, улаан цагаандаа гарсан луйварчид ч байх. Тэдний нэг нь Л .Пүрэвгял. Тэрээр “Монголболгаргео” ХХК-ийг хувьчлахаас өмнө тус компанийн ТУЗ-ийн 2008 оны тавдугаар сарын 17-ны өдрийн 26 тоот тогтоолоор тус компанийн гүйцэтгэх захирлаар жилийн хугацаатай томилогдсон нөхөр.
Харин дараа нь буюу 2011 онд “Монголболгаргео” ХХК-ийн Монголын талын 50 хувь хувьчлагдахад Л.Пүрэвгял нь компанийг хэвийн үйл ажиллагаатай болгож өгнө гэж хууль ёсны эрх залгамжлагч “Жинлиань” ХХК-ийн удирдлагуудаас гуйж, амлалт өгч ажилласан байдаг. Өмнө нь ажиллаж байсан туршлагатай, орон нутгаа мэддэг хүн гэдэг утгаар “Жинлиань” ХХК түүний хүсэлтийн дагуу хоёр жилийн хугацаатай буюу 2011 оны 11 сараас 2013 оны долдугаар cap хүртэл ажиллуулсан аж.
Гэтэл энэ хугацаанд хувьчлалаас өмнөх Л.Пүрэвгялын хууль бусаар хувьдаа хөрөнгө завшсан ашиг сонирхолын зөрчилтэй олон тооны баримтууд илэрсэн учир ажлаа хүлээлгэж өгөхийг хөрөнгө оруулагчид шаардсан боловч өнөөдрийг хүртэл “Монголболгаргео”ХХК-ийн эсрэг хууль бус олон үйл ажиллагааг явуулсаар иржээ. Тэрээр компанийн талаар худал ташаа мэдээлэл, баримт сэлтээр төр, захиргааны байгууллагууд болон хууль хяналтынхны толгойг эргүүлж итгүүлэн, тэднийг хууль бус үйл ажиллагаандаа удаа дараа татан оролцуулсан байна.
Л.Пүрэвгял өөрийн хамтрагч нягтлан Ж.Пүрэвээтэй нийлж төр, захиргааны байгууллагууд, Баянхонгорын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон цагдаагийн зарим алба хаагчдыг хууль бус үйл ажиллагаандаа оролцуулснаар хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй нөхдүүд тэднийг өөгшүүлэн нэг талыг барьж, хувийн ашиг сонирхлоор ханджээ. Саяхан гэхэд Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Бурмаа,шийдвэр гүйцэтгэгч Т.Анхзаяа нар хууль зөрчиж компанийн уурхайн үйл ажиллагааг алдагдуулж удаа дараа зогсоосон.
Мөн Л.Пүрэвгял тэргүүтэй нөхөд, хууль бус хамгаалалтын албаныхантай хамтран тус аймгийн Галуут сумын нутагт байрлах “Монголболгаргео” ХХК-ийн эзэмшлийн уурхайд 2016.05.18-ны өдөр дайран халдахад тус аймгийн цагдаагийн газрын Хэв журмын тасгийн дарга, дэд хурандаа Ж.Баярням, ахмад А.Алтангэрэл нар 10 гаруй цагдаагийн алба хаагчидтай уурхайд ирсэн байна.
Харамсалтай нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулах үүрэгтэй цагдаагийн дээрх хүмүүс үндсэн үүргээ умартан, албан тушаал эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, хууль зөрчин эмх замбараагүй байдал үүсгэсэн нөхдийн талд илт үйлчилжээ. Улмаар цагдаагийн хамгаалалт дор Л.Пүрэвгял нарын хууль зөрчигсөд уурхайд нэвтрэн гэр бариад суучихсан байгаа юм.
КОМПАНИИН ӨМЧ ХӨРӨНГИЙГ ӨӨРИЙН МЭТ ИДЭЖ ШАМШИГДУУЛСАН НЬ
Л.Пүрэвгял “Монголболгаргео”-г өөрийн өмчийн компани мэт аашлан, төр болон хууль хяналтын байгууллагуудад худал мэдээлэл, баримт сэлт үзүүлэн өөрт ашигтайгаар үйлчлүүлээд зогссонгүй шат шатны шүүхэд компанийн эсрэг нэхэмжлэл зарга гаргаж, дур зоргоороо авирлаж байдаг байна. Түүний хувьд компанийн гүйцэтгэх захирлын суудалтай үхэн хатан зууралдахын учиг нь “Монголболгаргео”' ХХК-ийн хөрөнгөөр чамгүй гараа угаасан явдал байж.
Наад захын жишээ дурдахад Л.Пүрэвгял өөрийн хамтрагч ерөнхий нягтлан Ж.Пүрэвээтэй хуйвалдан компанийн нэр дээрх ашиглалтын 015A дугаартай лиценз бүхий ашиглалтын талбайтай залгаа байх хэсэг газрыг хүүгийнхээ нэр дээр худалдаж аваад “БСО-Санчир” гэдэг компанийг байгуулсан байдаг. Энэ рь өөр хүний нэр дээр байдаг хэсэг газар бөгөөд үүгээр халхавч хийж, үнэн хэрэгтээ “Монголболгаргео” ХХК-ийн 015A лиценз бүхий талбайг ашиглах далд санаагаар үйлджээ.
Түүнийгээ ашиглахын тулд дээрх талбайг нягтлан Ж.Пүрэвийн хүүхдэд зарж, 2010-2011 онд буюу хоёр жилийн хугацаанд өөр хүний нэртэй газраар өнгөлөн далдалж “Монголболгаргео” ХХК-ийн 015A талбайг ашиглаад нөөцийт нь дуусчихсан байна. Мөн компанийн ашиглалтын 311А лиценз бүхий талбайг 2011 оны зургадугаар сард “Баяжмал Алт” компанитай нөхөн сэргээлт хийхээр хамтран ажиллах гэрээ байгуулаад өгчихсөн зэрэг хууль бус, эрх мэдлээ ашиглан компанид хохирол учруулжээ.
Хамгийн гол нь тухайн компаниар нөхөн сэргээлт хийлгэнэ гэж хамтран ажиллах гэрээ байгуулсан нь хамтран ашиг олно гэсэнтэй агаар нэг. Зүй нь ажил гүйцэтгэх гэрээ баймаар. Мөн дээрх хамтран ажиллах гэрээнийхээ хүрээнд тус компаниас хоёр удаагийн тохиолдлоор нийт 100 сая төгрөгийг Л.Пүрэвгял хувьдаа авсан нь санхүүгийн баримтаас харагддаг.
Түүнчлэн Л.Пүрэвгял өөрийн хамаатан Д.Төрбаттай “Зээлийн гэрээ” байгуулан 200 орчим сая төгрөгийн зохиомол өр төлбөр үүсгэсэн байна. Өөрийгөө компанийн гүйцэтгэх захирал гэдэг мөртөө дээрх өр төлбөрүүдийн асуудлаар өөрөө нэхэмжлэгчээр шүүхэд хандаад .явдаг. Энэ мэт байдлаар Л.Пүрэвгял “Монголболгаргео” ХХК-д 500 гаруй сая төгрөгийн бодит хохирол учруулсан баримт бий гэдгийг “ Монголболгаргео”ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Монгол-Хятадын хамтарсан хөрөнгө оруулалттай “Жинлиань” ХХК-ийнхан
хэлнэ билээ.
Гэтэл хамгийн ноцтой нь ТӨХ дуудлага худалдаагаар түүний үйлдийг эс мэдэгчийн дүр эсгэсэн үү эсвэл мэдээгүй юу ямар ч байсан ашиглачихсан лицензтэй хоёр талбайг оролцуулан “Жинлиань” ХХК-д худалдаж орхисон байх юм. Гэвч Жинлиань” компани хувьцаа эзэмшигчийн үүргийн дагуу “Монголболгаргео”ХХК-д шаардлагатай хөрөнгө оруулалтаас эхлээд бүхий л үйл ажиллагааг нь хэвийн явуулахад анхаарч ажилласаар иржээ. Харин Болгарын тал 1991 онд гарч явснаасаа хойш хөрөнгө оруулалт хийгээгүй ч “Жинлиань” компанийнхан Болгарын талын хууль ёсны хувьцаа эзэмшигчтэйгээ хуулийн хүрээнд хамтарч ажиллахад бэлэн байгаа аж.
ГАДНЫХАНТАЙ НИЙЛЖ ХУУЛИЙГ ЗАВХРУУЛЖ БАЙНА
Хууль ёсны гэж тодотгохын учир гэвэл өнөөх Л.Пүрэвгял гэгч нөхөр Болгарын талын хэсэг нөхөдтэй хуйвалдан хуурамч баримт, тодорхойлолтыг бүрдүүлэн “Болгаргеомин” ЕАД буюу төрийн өмчит улсын үйлдвэрийг эзэмшдэг “Монголболгаргео” ХХК-ийн 50 хувийн хувьцааг худалдаж авсан гээд явдаг. Гэвч булхай гэдэг даравч далдайж, булавч бултайдаг.
Болгарын талын хувьцаат худалдаж авсан гэх түүний “Болгаргеомин ЛТД” ДЗЗД компани нь 2013 оны 06 дугаар сарын 04-ний өдөр тус улсын бүртгэлийн газарт бүртгэгдсэн ажээ. Хамгийн утгагүй асуудал гэвэл албан ёсоор улсынхаа бүртгэлд бүртгэгдээгүй компанитай “Болгаргеомин” ЕАД буюу төрийн өмчит улсын үйлдвэр нь гэрээ хийсэн болж таарах гээд байгаа аж. Учир нь Болгарын “Болгаргеомин” ЕАД буюу улсын үйлдвэрийн нэгдлийг худалдах, худалдан авах гэрээг 2013.05.15-ны өдөр “Булгаргеомин ЛТД” ДЗЗД-тэй байгуулсан гээд байгаа нь түүнийг гадныхантай нийлж хил дамнасан луйврын үйлдэЛ хийж байна гэж хардахаас аргагүй.
Түүний эрх мэдлийн төлөөх улаандаа гарсан үйлдэл ингээд зогссонгүй. Л.Пүрэвгял өнгөрөгч оны 11 дүгээр сарын энэ сарын 09-ний өдөр “Болгаргеомин ЛТД” ДЗЗД-ийг улсын бүртгэлд хууль бусаар бүртгүүлээдавсангэнэ. Түүндээ дөрөөлөн Л.Пүрэвгял хууль бус үйлдлүүдээ хийсээр яваа бөгөөд “Монголболгаргео” ХХК-д эзэн суух хүслээ гүйцэлдүүлэх, эрх мэдлээ ашиглаж идэж ууснаа хаацайлахын тулд Монголын хуулийг уландаа гишгэлж, хууль ёсны эрх залгамжлагч Монгол, Хятадын хамтарсан хөрөнгө оруулалттай “Жинлиань” ХХК болон 70 гаруй жирийр ажилчдын эрх ашгийг ноцтойгоор зөрчсөөр байна.
Ч.Зотол
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл0
Оффшор данстай МАНАН монгол улсын байгалийн баялагийг эзэмшин захиран зарцуулах эрхтэй Сүүлийн 25 жил хулгайлсан мөнгө, эрх мэдэлтэйгээ олигархууд ангийн үр хүүхдэд албан тушаал эрх мэдэл, эд баялаг аа өвлүүлж үлдээхэд одоогийн байгаа үндсэн хууль саад болж байна. Тиймээс газар, газрын хэвлий доорхи баялагийг монголын ард түмэн биш лиценз эзэмшигч олигархи анги, монголын төрийг ард түмний төр байхийг болиулж. Зөвхөн мөнгөтөй олигархи ангийг сонгож, тэдний үр хүүхэд хуулийн нэрээр засаглан суухад таатай олигархи ангийн үндсэн хууль батлахын төлөө МАНАН үхлийн сонгуулийн тулаан эхэлж байна. Ерөнхийлөгчийг ард түмнээс биш заавал МАНАН гаас сонгоё эсвэл ерөөсөө УИХ ын сонгогдсон хэдэн оффшортой данстай олигархууд дундаасаа ерөнхийлөгчөө сонгочихое. Ард түмний үндсэн хуулийг МАНАН-гийн олигархих ангийн үндсэн хууль Үндсэн хууль өөрчилж хэмжээлшгүй эрхт олигархи засаглалыг тогтоох хэрэгтэй байна гэж МАНАН гийн гүйцэтгэгчид гадаад далайн эздээсээ авсан даалгавар шүү дээ. Сүүлийн 25 жил нийгмийн өмчийг хувьдаа хумж авсан хэд одоо үндсэн хууль хэрэггүй одоо зөвхөн баяжсан давхрагийн баталгаат мөлжигч давуу талыг олгогч дарлагч эрхийн хууль зүйн баталгааг бий болгож дарангуйлагч ангийг хамгаалах хууль хэрэгтэй байна, үндсэн хууль болохгүй байна гэж дайрж байгаа. Үр дүнд нь гадаадын дарангүйлагч эздийн дуулгавартай зарцын мандатыг баталгаажуулсан үндсэн хууль бэлдээд байгаа. Гучин размерийн гуталтай Гуравдугаар ангийн формтой Хүүхдийн ертөнцөөс хувцасладаг Хүүлэгч ангийн тэжээвэр Тайван Батчимэг дэвсгэртэй Таван сантиметр хуйтай Элбэгдоржийг шүүе - Огцортол шүүе - Share ! УИХ өмнө тангараг өргөж байгаад Худлаа яриулья! Элбэгдоржийг шүүе - Impeach Elbedorj Уучлал: Халтар пилипин 2 Халзан америк 1 Өршөөл эрэн өргөдөл өглөө Гучин таван тэрбумийн луйварыг өршөө Гурваны нэгийг өөрт чинь өгөе гэлээ Халтар пилипин 2 Халзан америкийг 1 өршөөх Амархан мөнгөний зарлиг байлаа. Монголоо хамгаалаад тэнэгтэх үү, өөрийгөө баяжуулах боломжоо алдах уу. Монголоо бодох уу, доллараа тоолох уу. Би доллартаа хайртай. Хулгайч луйварчдад өршөөл үзүүлэн Худал ярих их амархан шийдвэр байлаа Өрийгөө бодож хэдэн доллар авч Монголоо доромжлон даапалан хараах Өгсөн хэдэн доллар гарт имрэгдээд Энэ долларт Элбэгхудалч би ямар их Хайртай хамааралтайгаа бодоод сууна Хошгороод байвал баяжаад л байна Эх оронд аюул тулгарлаа! Элбэгдорж: Манай хужааг дэмжээрэй, бид саяхан Хятад банк оруулж ирсэн бөөн хятад эрээн цаас зээллээ, хариуд нь алт, мөнгө, байгaлын баялагаа үнэгүй өгөхөөр боллоо, газар нутгаа худалдахаар боллоо, эхнэр хүүхдээ, үр садаа, ирээдүйгээ хятад банкны зээлэнд хүүлүүлж, мөлжүүлж үүрдийн үүрд боолчлуулхаар боллоо, монгол түмнийг газар нутаггүй, эрх чөлөөгүй, палестин, гүйлагчин цыган шиг, үгээгүй ядуу тэнэмэл, эх оронгүй болгохоор боллоо, харин МАНАН хятад эрээн цаастай болохоор боллоо. Одоо тэр Пүтинээс айлгүй Хятад улсын өмнө сөгдөж, толгойгоо бөхийлгөж, улыг нь долоож, боолын боол, босгоны зарц болж хормойгоо тос за юу гэж урвагч дүлзэн Элбэгдорж аргадан, тулган шаардах үгээ, өнхрүүш шиг, тоть мэт давтан, давтан данжаад аятай инээвхийлэн, баярлан хэлтэл нүүрнийх нь цоохор бараг арилав. Ардчилалын ёроолоос дэвшсэн Атга худлаар зуурсан Санхүүгийн хуйвалдаанаар томорсон Шанага луйвраар бэхэжсэн Эмгэн өвгөн хоёрыг Ягаан цэнхэр тасалбараар хуурсан Орос хүрэн байвгайг Олон удаа молигдсон Хятад шар луунд Тусгаар тогтнолоо худалдсан Монгол түмнийг молигдсон Муу бүхнийг дэлгэрүүлсэн Микрофон барих мэргэжилтэй Молигдож хуурах увдистай Малын эмч прокурортой Мянгуужингийн философтой Ардчилал Ардчилал гэж Ард түмнийг мунхруулсан Авлига Авлига гэж Ардын намаа айлгасан Эцэст нь толгойг нь эргүүлсэн Эрээн хятад цаасаар Эх орныг нь худалдсан Эгдүүтэй хөөрхөн өнхрүүш байна Олон долоон хошгорсон Огт баригдахгүй хулхидсан Долоон сарын нэгнийг санаачилсан Дараан сайхан нил мурьсан Баярцогт хужаагаа хамгаалсан Баттулга эх орончийг дарамталсан Бат Үүлээ баатар болгосон Байгал орчноо будаа болгосон Хятад улсад хайртай Монгол улсад халтай Хятад банкны цаасаар Монгол шороог солих Газрын хуулийг хурдан Хурдан батал гэж шахсан Гайгүй монголыг гадагшлуулж Гамин хятадыг нутагшуулж Онгорхой хууль батлуулж Олон хятад орогнуулж Худал хоосон хошгорсон Хорон санаагаа нуусан Олны толгойг эргүүлсэн Олон түмэнд хараагдсан Олон нийтийн телевизийн Онц сурвалжлагчийг занасан Утас телевиз интернетийг Урд зүгээс хянадаг болгосон Заль нэг заль хоёрын дунд Зон олныг гүйлгэж захирсан Орой болгон худал ярьж Ойр ойрхон хошгорноо Ард монгол чамайг Газар нутагтай чинь хамт Гадаадад хэвлэсэн эрээн цаасаар Гайхалтай хулхидаж худалданаа Ингэж өнхрүүш дуулж хуурдаж Хятад гоймонгоо идэнгээ Чингэсийн судасгүй ч гэлээ Чин гүрний бэлтгэгдсэн Чимээгүй худал инээх Чинээнд нь тултал хуурах Худал ярьж Ардчилал сургаж Хулгай хийж Авлига авж Алтан ургийн удамгуй ч Алиа салбадайн цустай Баатар болохгүй биетэй ч Бяцхан төрсөндөө харамсаж Эцэг эхдээ гомдсон Эх монгол орныг занасан Арван сантимертийн тахтай Алцан майга алхаатай Тарвага зурам гэшгээтэй Таамаг худал яриатай Өндөг шиг бөөрөнхий Өнхрүүш болон төрсөн Одой бяцхан биетэй Онигоо болсон намтартай Намын жагсаалт гэдэг Нарийн залийн ачаар Ард түмний сонгуулийг Ардчилсан хайрцагаар тоолуулж Монголын сонгууль мэтээр Машинаар луйвардан ялж Төрийн ордонд сууж Тэрбум хужаагийн төлөө Үхэн үхтэлээ зүтгэж Үндсэн хууль өөрчилж Үүрдийн ерөнхийлөгч болох Үнэн хятадын өнхрүүш байна Гэж хошгоров Элбэгдоржийг шүүе - Огцортол шүүе - Share ! УИХ өмнө тангараг өргөж байгаад Худлаа яриулья! Арван сантимитер тахтай Алцан майга өнхрүүш Хорин янзаар хошгордог Холион бантан өнхрүүш Хорин мянган хувьсагчтай хөөрцог Баярцогт Хахуулын мөнгөө оффшорддог хүүхэмсэг Баярцогт Өндөр биетэй ухаан богинотой Урвагч сэтгэлтэй худалч яриатай Утсан хүүхэлдэй уймраа яриатай Гадны гар хөл болсон Гамин чандруугий үлдэгдэл болсон Долдой биетэй долигнуур зантай Элбэгдоржоор халхлуулсан эрүүгийн элэмент Сайханбилэг нэртэй муухайбалаг үйлдэлтэй Тоглоомийн засагт тооройн үүрэгтэй Худал ярж хулгай хийж Оффшор дансанд мөнгөө нууж Оффистоо харин гэм хийж Удахгүй яллагдах гэдгээ ойлгодог Урвагч дүлзэн уйлагнан улалзан Гадаад банкны эзэддээ долигнон Гарз хохиролтой тоглоомын гэрээг Хулгайч цариалан хурдан зурдаг Хувь хүрсэндээ баярлсан урвагч
Яг үнэндээ АН 1990 оны үеийн ардчилсан үзэл санааг үргэлжлүүлэгч нам биш ердөө л олигархи мафийн гэмт хэргийн бүлэглэл болсон нь улам бүр нотлогдсоор байна. Одоо би яах гэж тэр үед АН-д итгэж сонгуульд санал өгөв, мөн ойр тойрны хүмүүсээ ятгаж байваа гэхээс толгойгоо шаахад ч багадмаар байна. Тэд ард түмнийг ердөө л цагаан цаас, түүн дээр юу ч бичиж болно гэж бодсон шиг байна. Гэхдээ Монголын ард түмний саруул ухаанд найдаж байна гэдэг шиг тэд тэнэг биш нэг л өдөр эрслэн босно. Та нарын хийсэн болгон чинь өөрсдийн чинь эсрэг эргэнэ. Үүнд эргэлзэх хэрэггүй
Jеnco giin buzar luivariig tsartsaah gej ATGiin darga iig tomilohgui geed zika virus guya algadaad alga bolson, jеncо gegch zika beenz chаtsaga geh ooriin nohdiin hamt Mongol Ulsiig 10-20 jileer gatsaaj tsartsaaj hayalaa shuu de, Elbegdorjiig nohoi hutsahiin chinee ch toosongui, odoo songuulidaa orood dahiad 4 jil buren erhiin door tarvalzaj ene ulsiig ahiad heden ch jileer gatsaaj toglohiig hen medehev, buruu hoish oo tsaashaa
Төр засгийн удирдлагуудаас эхлээд өөрсдөө хууль завхруулж байгаа юм чинь эрх мэдэл мөнгө хүчтэй болоод хэдэн жилийн нүүр бид үзэж байгааш дээ.
ард иргэдээ төр зөсгийн удирдлагуудаас эхлээд татдаргүй орчинд амьдарч ядуу ардууд зах дээр бор хоногийн хоол олдог иргэд татвараа төлдаг иййм л зарчим монгол тогтжээ иймд жижиг аж ахуйн нэгжүүд оффшорчууд татвараа төлсөн цагт татвараа төлцгөөе
Мэдээж монгол улсад завхруулагчид хүчтэй шүү дээ Тэгээд л төрд шургалаад булхайгаа нуугаад баригдахаас айгаад хумсаа нуусан мяучид........
HUDLAA SHAAJAAGAAN