sonin.mn
 
ВАШИНГТОН. /ВВС/. Америкийн жүжигчин Билл Косбиг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр шүүхэд дуудсан байна.
 
Өдгөө 78 настай Косби 2004 онд Темпл их сургуулийн ажилтан байсан эмэгтэйг Филадельфиа хотын ойролцоох гэртээ хүчээр авчирсан хэргээр шүүхэд дуудагдсан байна.
 
Түүнээс гадна 40 гаруй эмэгтэй дээрхтэй адил шалтгаанаар Косбигийн эсрэг нэхэмжлэл гаргасан тул түүний хэргийг өнгөрсөн жил дахин сэргээжээ. Шүүх хурал болох товыг зарлаагүй байна.
 
Харин Косби хэлэхдээ "би харилцан тохиролцсоны үндсэн дээр дээрх эмэгтэйчүүдтэй уулзсан" гэжээ.
Косбигийн өмгөөлөгч Брайан МакМонагли болон шүүгч нар Косбигийн эсрэг нэхэмжлэл гаргасан Андреа Констанд-аас авсан мэдүүлгийг танилцуулах явцад ширүүн маргалдсан байна. Өмгөөлөгч хэлэхдээ "Торонто хотод амьдардаг Андреа Констанд гэх эмэгтэй өөрийн биеэр ирж мэдүүлэг өгөх ёстой, түүний мэдүүлэг бол цуу яриа” гэсэн байна.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг