sonin.mn
ТОКИО. /NHK/. Японд ирж буй гадны жуулчид зочид буудалд буухдаа гадаад паспортоо үзүүлэх эсвэл зөвхөн хурууны хээгээ шалгуулах хоёрын аль нэгийг нь сонгох хэрэгтэй болох нь. 
 
Буудлын хүлээн авагчийн өмнө дугаарладаг явдлыг багасгах зорилгоор хийж буй энэ туршилт нь тус улсын Засгийн газар болон хувийн хэвшлийн байгууллагуудын хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд хийгдэж байгаа юм.
 
Ирэх сараас уг туршилтыг Токио хотын зочид буудлуудад хийж эхлэх аж. Өөрөөр хэлбэл, гадаадын жуулчид зөвхөн хурууны хээгээ шалгуулснаар л тухайн хүний тухай мэдээлэл бүрэн баталгаажих юм.
 
Уг систем 2020 оны Токиогийн Олимп болон Паралимпийн тоглолтууд эхлэх үед бүрэн хэмжээгээр ажиллаж эхэлнэ гэж Японы Аж үйлдвэрийн яам үзэж байна.
 
Х.Сарнай
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг