sonin.mn
Өвөрхангай аймгийн Сонгуулийн хорооноос мэдээлэл хийж, ИТХ-д нэр дэвшигчдийн нэрсийг зарлалаа.
 
Өвөрхангай аймгийн ИТХ-ын 2016 оны сонгуульд дөрвөн намаас 90 нэр дэвшигч нэрээ дэвшүүлэхээр материал ирүүлснээс МАХН-ын хоёр, ХҮН-ын нэг нэр дэвшигчийн материал сонгуулийн хуулинд заасан шаардлага хангаагүй учир Сонгуулийн хороо дээрх нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзсан байна. Мөн нэг нэр дэвшигч өөрийн хүсэлтээр нэрээ татсан гэнэ.
 
Тиймээс Орон нутгийн сонгуульд МАН, АН, МАХН гэсэн гурван намаас 86 нэр дэвшигч 29 тойрогт хүч үзэх болжээ. Бие дааж нэр дэвшигч нь 5 сарын 14-ний 17 цагаас өмнө аймгийн Сонгуулийн хороонд материалаа өгөх ёстой байсан ч материал ирээгүй тул энэ удаагийн сонгуульд бие даан нэр дэвшигч оролцохгүй хэмээн үзэж байна.
 
Өвөрхангай Б.Батчимэг
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг