sonin.mn
Хөдөлмөрийн яамнаас хэрэгжүүлж буй “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөх үйлчилгээг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөх үйлчилгээг байнга үзүүлж байна.
 
Энэ удаад Арвайхээр сумын ЕБС-ийн 12-р ангийн 600 орчим сурагчдад төрийн өмчийн ууган их сургууль болох Хөдөө Аж Ахуйн Их Сургуульд суралцах боломж, элсэлт, мэргэжлийн чиглэлүүд, тэтгэлэгт хөтөлбөр, сургалтын талаар мэдээлэл хүргэлээ. Мөн улс, бүсийн олимпиадад өндөр амжилт гаргасан зарим сурагчдад ХААИС-д хөнгөлөлттэй нөхцлөөр суралцах урилгыг гардуулсан юм.  
 
Түүнчлэн үйлдвэрлэлийн технологийн чиглэлээр суралцах сонирхол бүхий сурагчдыг Дэлгэрэх хүнс ХК-ийн үйл ажиллагаатай танилцуулж, үйлдвэрлэлийн технологи, горим,  ажлын байранд ашиглаж буй багаж хэрэгсэл, хөдөлмөрийн аюулгүй байдал талаар мэдээлэл өгсөн ба МСҮТ-ийн үйлдвэрлэлийн сургалтын талаар ойлголт өглөө.
 
Өвөрхангай Б.Батчимэг
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг