sonin.mn
Монгол Улсад өмгөөлөх байгууллага үүсгэн байгуулсан өдөр буюу 5 дугаар сарын 25-ны өдрийг тохиолдуулан МӨХ-оос иргэдийг нээлттэй өдөрлөгт оролцохыг урьж буйгаа өнөөдөр "Монгол ньюс"-д болсон хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.
 
"Иргэддээ тусалья" уламжлалт өдөрлөгийг энэ сарын 27-ны өдөр Чингисийн талбайд зохион байгуулахаас гадна 21 аймаг, нийслэлийн 6 дүүрэгт нэгэн зэрэг нээлттэй өдөрлөг болох юм. Хуульч, өмгөөлөгчид энэ үеэр иргэдэд үнэ төлбөргүй зөвлөлгөө өгч, хуулийн болон өмгөөлллийн байгуулагууд сурталчилгаа, танилцуулга хийж, лавлагаа, зөвлөгөө өгөх нь.
 
Тус өдөрлөгт өмгөөллийн "Монгол элч", "Монгол өмгөөлөгч", "Адвокат консалтинг", "Анта консалтинг", "Үнэмлэхүй эрх", "Үлэмж партнерс", "Хамаг монгол хууль", "Монгол зарга", "Эрх зүйн ирээдүй" зэрэг 20 гаруй байгууллага оролцохоор бэлтгэж байна. Тиймээс энэхүү өдөрлөгт иргэдийг өргөнөөр хүрэлцэн ирж, идэвхтэй оролцохыг МӨХ-оос уриаллаа.
 
Энэ хуралд МӨХ-ны Ерөнхийлөгч Б.Ганбаатар, Монголын Хуульчдын холбоо / МХХ/-ны Тамгын газрын дарга Ц.Ганболд, Нийслэлийн ЗДТГ-ын хуулийн хэлтсийн мэргэжилтэн Ц.Бадамханд, МХХ-ны Өмгөөлөгчдийн хорооны тэргүүн Д.Түвшинтамир нар оролцож, өдөрлөгийн үеэр зохиох ажлын тухай дэлгэрэнгүй тайлбар өгсөн юм.
 
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг