sonin.mn
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар томилогдсон ШЕЗ-ийн шинэ бүрэлдэхүүн анхны хуралдаанаа хийж гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
 
Эхлээд ШЕЗ-ийн даргыг томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх асуудлыг хэлэлцсэн юм. ШЕЗ-ийн даргаар филосифийн ухааны доктор, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Нанзаддоржийн Лүндэндоржийг гишүүдийн 100 хувийн саналаар томилуулах шийдвэр гаргав. Дараа нь Шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай болон Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүнээс чөлөөлөх тухай асуудлуудыг хэлэлцлээ гэж Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. Ийнхүү Н.Лүндэндоржийн нэрийг ШЕЗ-ийн даргад томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барихаар боллоо.
 
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг