sonin.mn
 
Монголын хөрөнгийн бирж өнөөдөр 14 сая 786 мянга 541 төгрөгийн гүйлгээ хийжээ.
 
Энэ өдөр хөрөнгийн биржийн “I”  болон “II” ангилалд бүртгэлтэй АПУ, Говь зэрэг 16 хувьцаат компанийн 17 мянга 438 ширхэг хувьцаа арилжаалжээ. Ингэснээр MSE ALL индекс 793.51 нэгж болж 0.23 хувиар өссөн байна. Мөн зах зээлийн үнэлгээ 1 их наяд 327 тэрбум 805 сая 951 мянга 417 төгрөг боллоо.
 
Ч.Ариунболд
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг